Pages

22.3.14

Би хэн бэ?

Сэтгэл, хайр, бурхан гэж юу вэ?
Юу хүсэхээ би өөрөө хүсэж чадах уу?
Үр хөндөлт моральтай юу?
Хүнийг нас барахад нь дэмжлэг үзүүлж болох уу?
Амьтны махыг идэж болох уу?
Жаргалтай амьдрал гэж юу вэ?
Амьдралын утга учир юунд оршино вэ?

гэх мэт сэтгэл гижигдэм, хариултыг нь олж мэдэхийг хүсэж явдаг асуултуудаар гарчиглагдсан зузаавтар философийн ном. Шалгалтын шипи шиг бүх хариулт нь энд байх юм шиг хөөрцөглөн уншсан миний тэнэгийх л дээ. Мэргэжлийн баг нилээд нухацтай орчуулсан хэдий ч мань мэтийн эгэл хүмүүст наалдацгүй хэцүү ном санагдсан. Уншиж байхдаа тодруулаад орхисон хэсгүүдээс товчлон үлдээв.


공감 - Бусдын сэтгэлийг ойлгох, сэтгэл хуваалцах

Өрөөл бусдын сэтгэл бидэнд яагаад дамждаг вэ?
Хариулт нь тун энгийн : бид бусдын сэтгэлийг ойлгодог учир нь өрөөл бусдын сэтгэл бидний сэтгэл дотор яг ижилхэн сэтгэлийг төрүүлдэгт байна. Бодит байдал дээр хийгдээгүй хөдөлгөөн, үйлдэл, сэтгэл хөдлөл тархин дотор симуляци хэлбэрээр явагддаг. Бодит байдалд үйлдсэн үйлдлийг ажиглаж, мэдрэхэд тархин дотор яг л үйлдсэн мэт хариу реакцийг үүсгэн идэвхждэг мэдрэлийн эсийг "толин невронууд" гэдэг. Бусдын оронд өөрийгөө тавих чадвар нь өндөр хөгжсөн хүмүүсийн толин невронууд идэвхтэй байдаг бол ойр орчныхонтойгоо харилцаж чаддаггүй аутист сааталтай хүүхдүүдийн толин неврон маш сулхан, эсвэл бүр огт идэвхжилгүй байсан байна.

Сэтгэл гаргана гэдэг эрүүл хүн бүрт байдаг төрөлхийн инстинкт. Бусдыг баярлуулж, сайн үйл хийснээрээ бид өөрсдөө сэтгэлийн ханамж авдаг учир нь юу вэ? Энэ нь тархин доторх жижиг хэсэгтэй холбоотой : Амигдала. Амигдала бол тархин доторх дур болон гунигийн төв. Баяр хөөртэй царай харахад зүүн амигдала хүчтэй идэвхжинэ. Харин дүнсгэр эсвэл занасан царай баруун талын амигдалаг цочоож, айдас дургүйцэл төрүүлдэг. Хийсэн сайн үйлийнхээ хариуг баярлаж буй хүмүүсийн царайнаас харснаар (эсвэл төсөөлснөөр)  бид өөрсдөө баярладаг, өөрөөр хэлбэл зүүн амигдала идэвхжиж, сайхан мэдрэмж төрүүлдэг.

Дурлахад окситоцин гэдэг хормон гол үүрэг гүйцэтгэдэг. Сексийн үед окситоцин ихээр ялгардаг. Түүний үйлчилгээ мансууруулах бодистой адилханаар өдөөж, мансууруулж, тайвшруулдаг. Окситоцин нь мөн тухайн хүндээ үнэнч байх нөлөөг үзүүлдэг тул хоёр хүнийг наасан "удаан хугацааны үйлчилгээтэй" цавуутай зүйрлэж болно гэнэ. Үүнээс гадна анхаарлыг удирддаг сингулар кортекс (сайн талыг нь л анзаарах, ганцхан тэр хүнээ бодох?), урамшууллын төв гэгддэг лимбийн систем, сэтгэл дэвэргэх фенилэтиламин бодис, сэтгэл догдлуулдаг норадерналин, сэтгэл хөөргөдөг допамин, мансууруулдаг эндорфин болон кортизол гэх мэт өч төчнөөн даавар, бодис ялгардаг байх нь. Хэсэг хугацаа өнгөрөхөд дээрх хормонуудын хэмжээ багасах ба дурлах сэтгэлийн хамгийн дээд хугацаа 3 жил, дундажаар 3-12 сар л үргэлжилдэг аж. Биохимийн талаас харвал дурлалт хосын харьцааг окситоцин л тодорхойлж байдаг.



Шинэ бүхэн биднийг цочроож, гэнэтийн бүхэн гайхшрал төрүүлэн догдлуулдаг. Магадгүй, санамсаргүй зүйлс нь магадтай гарцаагүй зүйлсээс илүүгээр өдөөж догдлуулдаг. Бидний тархи залхуурч уйтгарлахаас айдаг, магадгүй тийм ч учраас шинээр дурлах дуртай байдаг юм болов уу?

Жаргал гэж юу вэ? Эерэг сэтгэл хөдлөлийг л жаргал гэх үү? Гэтэл ямар ч хүчтэй, сайхан "эерэг сэтгэл хөдлөл" нэг их уддаггүй. Ерөөсөө жаргалтай байх сэтгэл бол бидний амьдралын далай тэнгис дэх амар амгалангийн арлуудтай зүйрлэхүйц юм.  Бидний хүлээлт (expectation) жаргалтай мэдрэмжинд чухал үүрэгтэй, хүлээлт аль болох биелэхүйц, бодитой байсан тохиолдолд л бид урт хугацаанд жаргах боломжтой. Хэр хэмжээ нь тохирсон, биелүүлж чадахуйц хүлээлтийг өмнөө тавин, түүнийгээ хэрэгжүүлж бодитоор биелүүлсний дараах сэтгэл ханамж тогтвортой, урт удаан байдаг. Миний өөрийн хүлээлт, бусад хүмүүс надаас юуг хүлээж байгаа бол гэсэн хүлээлт мөн үүнд хамаарна.

8 comments:

  1. хүлээлт гэдэг их тэнэгдүүхэн орчуулсан үг шүү
    найдах, найдлага тавих, итгэж найдах..гэх мэт сайхан сайхан үгс цаагуур чэнн кааракэд байшү

    ReplyDelete
  2. Уг нь тиймээ. Орчуулга ер нь тааруухан болсон байлээ. Тэхдээ бас энэ тохиолдолд найдвар итгэл гэх мэт үгс арай л тохирохгүйм шиг. Бараг expectation чигтээ таараад бх шиг.

    ReplyDelete
    Replies
    1. Горьдлого гэвэл яаж байна

      Delete
    2. Миний бодлоор энд хэлээд байгаа expectation нь найдвар, горьдлого гэдэг дээр нэмээд зорилт, төлөвлөгөө, хүсэл эрмэлзэл гэсэн олон утгыг агуулаад байгаамаа. Хүлээлт гэдэг үг эдгээр утгуудыг давхар тээдэг гэж ойлговол таарах гээд байгаан.

      Delete
  3. миний окситоцин одоогоор ялгарахгvй бгаа болохоор яаж ч уншаад толгойд ордоггvй, уянгын халилтай veдээ уншвал яасан сайхан мэдэрч ойлгох болоо :)

    ReplyDelete
    Replies
    1. яг тийм үедээ уншвал харин ч "тийм гоё юмыг энэ хэдхэн хэцүү нэртэй гормоноор төлөөлүүлж яаж болдгийн, би мэднэ, тэр чинь шаал өөр юм байдын" гэх байсан байхаа :)

      Delete
  4. yu ch oilgosongui

    ReplyDelete
  5. yu ch oilgosongui

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)