Pages

13.8.09

Miracle

Өчигдөр гоё юм хараад...

Энэ оронд амьдарсаар анх удаа л солонго харав. Долоон өнгөөр сүлэлдэлж үүлэнд тултал нумласан үзэсгэлэнтэй солонго.





Ийм том гоё нь байтугай жижигхэн хэлтэрхий ч үзэгдэхээ байгаад удсан болоод тэрүү. Хүмүүс их билэгшээж дор бүрнээ утсаараа зураг дарж байсан. Би бас юунд ч юм баярлаад л... Энэ солонго надад гэнэтийн бэлэг авчрах юм шиг санагдаад...







Янзаган толбот саран дэгдэж шөнө болоход
Чамайг би бодно
Ягаан туяа хөшиг сөхөж өглөө болоход
Чамайг би бодно
Янагийн дуу хаа нэгтээ уянгалж хүмүүс түрэхэд
Чамайг би бодно
Явуугийн шүлэг санаанд орж сэтгэл сэмлэхэд
Чамайг би бодно
Дэргэд нэг нь ирж араар тэврэхэд
Чамайг би бодно
Дээрээс тонгойж уруулыг минь эрэхэд
Чамайг би бодно
Дэмий хүн дээ, март гэсэн ч
Чамайг би бодно
Дэлхийд өөр эр байхгүй юм шиг
Чамайг би бодно
Гэнэтхэн навч унаад цас дарахад
Чамайг би бодно
Гэрэлт зуны бүлээн бороо цонх угаахад
Чамайг би бодно
Гэмгүй өдөр хоног он жилийг зөөсөн ч
Чамайг би бодно
Өдөр шөнөгүй, өвөл зунгүй бодсоор л яваа хойно
Өөрөө та лав сайн хүн байх аа
Чамайг би бодноо
Ц.Хулан


Аадар асгарч бороо зүсрэхэд
Чамайг би бодно
Агаар цэлмэж солонго татахад
Чамайг би бодно

гэж хальт нэмэрлэмээр санагдлаа...

8 comments:

  1. Гоё шүлэг юмаа
    Чи минь нэмсэн нь бас сайхан болжээ kkk
    Санаанаас гардаггүй санадаг хүнтэй болмоор санагдав :-)

    Lol

    ReplyDelete
  2. тийм хүн чинь больё :)

    санах ч хэцүү л дээ... санахгүй байснаас тэхдээ дээр байхдаа тиймээ

    ReplyDelete
  3. нээрээ ойрд солонго хараагүйм байна шүү ... маш гоё харагдаж байна

    ReplyDelete
  4. Чи минь нутагтаа ирэхээрээ ёстой л харагдаад өнгөрөх солонго шиг л... гэхдээ би тэр солонгыг олоод харчихсан...азтай байна шүү.

    Нээрээ л ойрд байгалийн солонго хараагүйм байна. Хүний нутгийн солонго төрсөн нутгийнхтай харьцуулашгүй байх л да...

    ёстой гоё шүлэг байна... Санаанд минь орших тэр л хүн...

    ReplyDelete
  5. ай хэлээ юүүхүү навч минь
    тогтож гэртээ бүрмөсөн харихсааан л гэж бодож байна...нас яваад ирэхээр чинь гэрээ санадаг болчихиймаа кк
    чамтайгаа тухтай ярьж амжаагүй тэхдээ яахав бараа бараагаа харцан чинь болоод л явчижаагаан...

    ReplyDelete
  6. Ягаан туяа хөшиг сөхөж өглөө болоход чамайг би бодно Янзаган толбот саран дэгдэж шөнө болоход чамайг би бодно Явуугийн шүлэг санаанд орж сэтгэл сэмлэхэд чамайг би бодно Янагийн дуу аялан хэн нэгэн зөрөхөд чамайг би бодно Гэгэлгэн хаврын салхи хацар илбэхэд чамайг би бодно Гэрэлт зуны бүлээн бороо цонх угаахад чамайг би бодно Гэнэт цас дарж өвөл болоход чамайг би бодно Гэмгүй өдөр хоногууд он жилүүдийг зөөхөд чамайг би бодно Дэргэд хэн нэгэн ирж араас тэврэхэд чамайг би бодно Дээрээс тонгойж уруул тэмтчихэд чамайг би бодно Дэмий хүндээ мартдаа гэсэн ч чамайг би бодно Дэлхий дээр өөр хүн байхгүй мэт чамайг би бодно Хуучнаа дурсан уйлмаар болоход чамайг би бодно Хундага харшин найр задгайрахад чамайг би бодно Өдөржин шөнөжин өвөлжин зунжин боддог болохоор Өөрөө лав сайн хүн байгаа даа,,, гэдэг шиг санагдаж байна,,, энэ шүлэг сэтгэлийг минь өвтгөдөг юм

    ReplyDelete
  7. яагаад сэтгэл өвтгөдөг гэж?

    бодогдоод л байдаг юм даа яалтчгүй... :(

    ReplyDelete
  8. Ene shuleg uneheer setgeliig uvtguj baina.
    Tseejind baigaa neg emzeg umiig min /bodvol zurh bailgui :)/ tasdaad baigaa yum shig
    gehdee uneheer goyo blog - unen shuu naizaaaaa

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)