Pages

21.8.09

Муу зан

Өнөөдөр нэг тэнэг зангаа илрүүлэв.
Илрүүлэв ч гэж дээ угийн л мэдсээр мэдэрсээр ирсэн гэхдээ өнөөдөр энэ зангаасаа асар залхав, жигшив...

Хөнгөхөн байх гэж аль болох хичээдэг хэрнээ аливаа зүйлд дэндүү гүнзгий, хүндээр хандах юмаа. Туулайн чинээ юмыг уулын чинээ болгож, өчүүхэн жижигхэн юмыг л өөрийнхөөрөө өсгөж, өндийлгөж, өрвийлгөж харчаад л түүнээсээ болж нервтэж, намба алдаж, наяад янзаар хувирчихийн...

Асар зузаан томруулдаг шил тархиндаа суулгацан юм байхдаа...Яавал тэр муу шилийг гаргаж хаядаг юм билээ. Лазерийн мэс засал хийлгэж хараагаа сайжруулаад ч нэмэргүй байхаа, толгой дотроо зөв шийдвэрийг бусниулагч томруулдаг шилтэй хүн чинь.

Арга чарга эм дом тарни шившлэг байдаг бол хэлж өгч туслаач таминээ... Байгаа юмыг байгаагаар нь, илүү ч гүй дутуу ч гүй харж сурмаар байнаа....

22 comments:

  1. Хүн л юм чинь тэгнээ. Яг үйл явдалийнхаа голд нь орсон явж байхдаа тэрийгээ анзаарахгүй, тэгсэн хэрнээ сүүлд ухаарч байгааз? Тэгдэгиймөө. Харин дараачийн удаа тэгэж томоор харагдсан асуудал гарч ирвэл энд бичсэнээ санаарай (!!!).

    ReplyDelete
  2. за баярлалаа
    гурван ширхэг анхаарлын тэмдэг (!!!).

    ReplyDelete
  3. яг үнэн. хөнгөхөн амьдрах хэрэгтэй гэдгээ мэдсээр байгаа мөртөө яг жинхэнэ хөнгөхөн инээгээд өнгөрөх зүйл дээр хүндрүүлж энэ тэр тэнэгтээд байх юм. өнөө өглөө яг л тийм зүйл болоод.... гэхдээ яльгүй хоцорсон ч гэлээ алдаагаа залруулж энэ тэр.... ккк...

    ReplyDelete
  4. алдаагаа засцан бол болоошдээ хө
    бичигсэн дэмий юманд хөөрцөглөж мэдрэлийн эсээ баахан тамлав бололтой одоо харин овоо тайван болчлоо кк

    ReplyDelete
  5. hunghun bna gej bas huchleh chini bas l hundreliin neg helberdee

    ReplyDelete
  6. заримдаа элдэв юманд барьц алдадгүй энх амгалан хаан шиг болчих юм сан гэж хүсэхийм байшдээ...мань мэтийн эгэл төрөлтөнд биелэшгүй хүсэл байхдаа тиймээ

    ReplyDelete
  7. эхэхэхэ бид их төстэй юмаа, хөнгөхөн байх гэж хичээгээл даанч яг л томруулдаг шилтэй аятай хүндрүүлж бодоод өөрөө шаналаад зовоод нээх тэнэг, хамгийн харамсалтай нь тэгж шаналж зовдгийг минь хүн мэддэгчгүйм билээ, нэг найз гэж боддог нэг хүүхэн байдын, тэр харин намайг чи ер нь гомддымуу шаналдымуу ингэсийшд, тэхээр би өөрөө дотроо л % шид болоод өөрийгөө л зовоогоод байдаг байгаамдаа ккк, арга чарга олдуул надаачас хэлээрэй хөө

    ReplyDelete
  8. secretwish-ээ чи бид хоёр ер нь нийлэх таарах юм их олон байгаад байх шигээ ккк

    тоолвол нас төөлвөл бие чацуу байхийм болуу хэхэ

    ReplyDelete
  9. Та 2-г нийлээд сууж байхад чинь би нэмэгдвэл таарсан таар шуудай лав болохгүй гэж бодоод л... хэхэ дараа уулзахаар бол хэлээрээ гээлоо :P

    ReplyDelete
  10. сэкрэтвиштэй уулзвал хэлнээ...тэхдээ лав даруй 100 жил хүлээх хэрэгтэй болуу... яагаад гэвэл тэр чинь нууцхан хүсэл шүү дээ...

    ReplyDelete
  11. монголчууд даанч цөөхөн, дүүтэйгээ ахтайгаа эгчтэйгээ найзтайгаа таарчихвий, тэднийхээ урмыг хугалчихвий гэсэндээ ойрын 100 жил ил гарч чадахгүй ээ, түүнээс биш бодол санаа нийлдэг хэдэн нөхөдтэйгөө уулзахыг хүсэхгүй хэн байхав, би бодол болсон ухаалаг хүүхэн шиг санагддагуу, гэвч бас юу л бол юу хийж (хуулийн хүрээнд л дээ :P) мэдэх хүнд гар шүү, дурлахаараа бүр чиг солиордог гэжаагаа ккк

    ReplyDelete
  12. би өөрөө бодол болсон ухаалаг төрхтэй /тэр нь даанч худлаа л даа/ хүүхэн л дээ. чамайг бол ямар гэж төсөөлөх ч барьц алга даа гэхдээ их зоримог л санагддаг. надтай адилхан сэтгэдэг тэр нь таалагддаг

    ReplyDelete
  13. Агнистын гэгээ гээд ном уншсан уу? Сүүлд гарсан 2 ботийг уншихад аяндаа юмыг байгаагаар нь хүлээж авдаг болж байна, миний хувьд

    ReplyDelete
  14. үгүй уншаагүй юм байнаа...хайж үзээд уншнаа... би одоо ч гэсэн өөрийн бий болгосон хөөргөн дэвэргэн төсөөллөөрөө биеэ зовоогоол явж байна. Санал болгосонд баярлалаа Уянгаа... :-)

    ReplyDelete
  15. Sky Shopping Center-ийн номын дэлгүүрт 12000 төгрөг гээд зарагдаж байгаа.Уншиж дуусчихаад сэтгэгдлээ хуваалцаарай.

    ReplyDelete
  16. hey soulmate,
    yag yugaa hundruulj bodson chin l sonin baina, tegvel comment hiih ulsuudiinh ch mun sonin bolohoor baina, chi helj bolohgui umuu shuud bisheer, tegvel jinhene discussion urnuh geed baina xe xe xe

    ReplyDelete
  17. magadgui, ta nar olon olon udaa hariltssaar baigaad TUHAIN UEYIIN FEELINGE-EE zun sovingooroo medertsgeedeg bolson umuu, SEDVEE ih toirch baigad gehdee nairsaghan evleghen heleltsetsgeej baina, gehdee dundaas ni orj irsen nadad burheg zuil ih baina.
    esvel bi hundruuleed baina uu xe xe xe

    ReplyDelete
  18. TER HUNDRUULJ BODOJ BAIGAA ZUILIIG HEDUULEE CHICHLEED SHUUMJLEED ESVEL ZUV YUMAA GEED YARIVAL YAMAR BAINA...GEH METEER

    ReplyDelete
  19. хүн бүхэн өөрийнхөө тусгаж авснаар л сэтгэгдлээ бичдэг байх даа. Хувийн мэдрэмжээрээ л. Тэрнээс биш яг ийм тийм юмны тухай авч хэлэлцэж байна гээд барин тавин ярих нь ховор дөө...

    Блог гэдэг хэн ч орж ирээд уншиж болохуйц нээлттэй газар тул хувийн асуудлаа ихэвчлэн бүрхэг, өөртөө л ойлгогдохоор бичиж үлдээдгийм шигээ. Аан би энийг бичиж байхдаа ингэж бодож байсан даа гээд эргээд санахаар. Хөндлөнгийн хүнд тэр нь шал өөрөөр тусдаг ч байж мэдэх...

    ReplyDelete
  20. magadgui tiim baih

    ReplyDelete
  21. "Туулайн чинээ юмыг уулын чинээ болгож, өчүүхэн жижигхэн юмыг л өөрийнхөөрөө өсгөж, өндийлгөж, өрвийлгөж харчаад л түүнээсээ болж нервтэж, намба алдаж, наяад янзаар хувирчихийн... "

    Бурхнаас хайрласан зан юмдагуудаа л гэж санадаг хичээгээрэй тээд энэ зангаа засвал арга туршлагаа хуваалцана биз :P

    ReplyDelete
  22. zasrah naidlaga ch tun baga l bna. gehdee sanaj yavbal buteh ch yum biluu

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)