Pages

18.8.09

Би эхнэртэйгээ гэрлэсэндээ харамсдаг - 3

Дуусгачихсан шүү...







Нас ахих тусам цаг хурдан урсдаг

Хоногийн 24 цаг, хүн бүхэнд тэгшхэн оногддог, гэтэл яагаад нас явах тусам өдөр улам богиносоод байгаа мэт санагдана вэ?

Хоног = 1 / Нас
гэсэн тэнцэтгэл байхийн. 10 настай байхад нэг хоног 1/10 байсан бол 30 даваад ирэхээр 1/30, хамаагүй ахар болсон байгааз. Сүүлийн үед жинхэнэ шааригдана гэдэг нь болоод байх шиг.

Цаг хугацаа гэдэг харьцангүй зүйл юм. Өнгөрсөн үеэ эргэн дурсахдаа ой ухаанд үлдсэн дурсамжаар баялаг байх тусмаа урт удаан юм шиг санагдаж, санагдах дурсагдах зүйл багатай бол шурдхийгээд өнгөрсөн санагддаг. Бага насны тухай тодхон дурдатгалууд ой тойноос үл арчигдах тул тэр үед цаг удаан урсдаг байсан мэт сэтгэгдэл төрөх...Харин ажил амьдралтай залгасан хорин хэдэн наснаас хойшхи жилүүд...нэг л завгүй харайгаад л байдаг, эргээд харахад үлдсэн юмгүй мэт...Яавал энэ цагийг жоохон удаашруулах вэ? Тэртэй тэргүй алганы завсраар урсах алтан элс мэт цаг хугацааг зогсоож хүчрэхгүйгээс хойш түүнд ач холбогдол өгч аль болох дурсах зүйл ихтэй өнгөрөөх хэрэгтэйм.

Ингэх нэг арга нь баяр тэмдэглэх. Жоохондоо бид нар баяр болохыг ямар их хүлээж догдолдог байлаа даа. Харин "том хүн" болсноосоо хойш барагтай баярыг үл тооно, нөгөө л шинэ жил, нөгөө л төрсөн өдөр, онцгойлоод байх юмгүй жирийн л нэг өдрүүд болж хувирсан. Энгийн, давтагдсан өдрүүдийг бид эргэж дурсахгүй, тэхээр цаг хугацаа улам хурдан биднээс холдон одно.

Монголчууд өөрсдийгөө /ялангуяа гадаадад байгаанууд нь/ баяр тэмдэглэж ханадаггүй гээл шүүмжилдэг. Хэдий муу нэртэй ч баярлаж ханадаггүй хүмүүс маань мань мэтээс илүү сэтгэл хангалуун амьдардаг юм бишүү гэж бодогдлоо. Заавал архидаж хавтгайрахгүй ч гэсэн жирийн саарал өдрүүдийг баяр гэсэн будгаар солонгоруулан будаж байвал бидний амьдрал илүү өнгөлөгжиж, зогсолтгүй урсах цаг хугацааг багахан ч болов удаашруулж чадах бусуу.

Хүн яах гэж амьдардаг вэ?

Мэдээж жаргах гэж амьдардаг. Жаргал гэж юу юм бэ? Хүн бүрийн ойлголт энд өөр өөр байгаа. Жаргасан хүн яадаг юм бэ? Дуу алдан хөөрцөглөдөг. Тэхээр бид уулга алдан хөөрцөглөх гэж л амьдардаг юм бишүү?

Бид энэ хорвоод арчаагүй нялзрай амьтан ирээд алхам алхамаар хүний орчлонд дасдаг. Хөрвөөнө, сууна, мөлхөнө, алхана, хэлд орно. Тэр бүрт ээж аавынх нь баярласан дуу алдалт бяцхан хүнд урам зориг хайрлаж цаашдын алхамыг нь дэмжиж байдаг. Амьдралынхаа туршид хүн энэ л хөөрцөглөсөн дуу алдалтыг бусдаас сонсох гэж, бас өөрөө гаргаж илэрхийлэх гэж тэмүүлдэг юм байна.

Тэрхүү дуу алдалтыг ойр ойрхон сонсдог, өөрөө хэлдэг байх тусмаа жаргалтай хүн гэж хэлж болох.../Энд эрчүүдийг жоохон муулнаа/ Гэтэл манай монгол эрчүүд багаасаа хээгүй гүндүүгүй хүмүүжлээр өсдөг болоод тэрүү энэ тал дээрээ паг байдийм шиг санагддагаа. Энэ бичлэгийг уншиж байгаа эрчүүд /тэхдээ миний блогийг эрэгтэй хүн бараг сонирхдоггүйм дөө ккк/ хайртай бүсгүйгээсээ зөвшөөрсөн хариу сонсоод, анхны үнсэлтийн дараа, үртэй болсоноо мэдээд, алаг үрээ элгэндээ тэврээд...тэр их баяр хөөрөө үсрэн дэвхцэн орилон хашгичин илэрхийлж байсан уу? Эмэгтэйчүүд бид /би лав/ тиймэрхүү реакцыг их хүсэмжилдэг.

Бэлэг авах сайхан ч өгөх бүүр сайхан. Бэлэг аваад баярлан дуу алдах тэр царайг харах, үгүйдээ төсөөлөх нь тэр чигтээ жаргал учраас... Хүний орчлонд ганц л амьдрахаас хойш, өөртөө бас эргэн тойрны хүмүүстээ аз жаргал бэлэглэж явбал сайхан биз дээ. Бүгдээрээ баяр хөөр, бишрэл бахдалаа аль болох ихээр илэрхийлжийяаа...

19 comments:

  1. ok odoo nugu guramsan tsadigaa duusgaarai ih sonirholtoi

    ReplyDelete
  2. өөр ном уншжаагаа

    ReplyDelete
  3. Монголчуудийг баярлаж ханадаггүй гэж муулдаг армийн төлөөлөгч нь би. Баярлах бол гоё л доо, гол нь архидалтийг тэвчиж чаддаггүй юм. Гэхдээ би архинаас болж зовож шаналсан хүмүүсийг биечлэн мэддэг байж таараад тиймэрхүү бодолтой болсон байж магад(?? эсвэл энэ өөрийн бодолоо зөвтгөх гсн шалтаг ч байж магад ). Чиний бичсэн санааг бол ойлгож байна, өдөр бүрийг өнгөлгөөр харж байяа гэж.
    Аз жаргалыг хаана л бол хаана амталж суряа гэж их хичээж байна. Бусдийн үйлдэлд шүүмжлэлтэй ханддагаа болихоос нааш хүн энx амгаланг олохгүй гэж бодоод. Гэтэл тэр занг хаяхад тун хэцүү юм. Гэхдээ яахав оролдоол байна.

    ReplyDelete
  4. архидалтыг би ч гэсэн мах цусандаа шингэтлээ үзэн яддаг өө. Тэхдээ зөвхөн баяруудаас болж хүн архинд орж байна уу гэвэл үгүйм шиг. Олон шалтгааны нэг нь байж болох ч...баярууд байсаар байхад архинаас гарчихсан хүнийг харахаар өөр том том учир уялдаа байсан юм шиг... За тэхдээ орчиныг нь бүрдүүлж өгдөг нь үнэн л дээ...

    ReplyDelete
  5. Зүгээр энгийн өдөр ч оройн хоолоо идэж суухдаа баяр тэмдэглэж буй мэт гэр бүлээрээ баяр хөөртэйгээр хоолоо идээд л суудаг байх гое,

    манайхан бүх баярыг жаахан хавтгайруулчихдаг л болохоос биш баяр уг нь гое шдэ би дуртай ккк .

    Бэлэг өгөх гое тэй, гэтэл баярлуулах гээд бэлэг өгж байхад аваад ямар ч реакцигүй байдаг хүмүүс байнаа байна, урамгүйн билээ.
    Эрэгтэйчүүдийг хамт жаахан муулчдымуу кккк манай эрчүүд угаасаа л дээр үеээсээ тийм гүндүүгүй хэнэггүй бол эмэгтэйчүүд нь ч дагаад л гүндүүгүй хэнэггүй л болчихмоорын, гэтэл манай эмэгэтйчүүд маань тийм биш шд бүгд л гое сайхан үг, сюрпризэнд дуртай, өчүүхэн зүйлд ч баярлаж гомддог тийм л байдаг. Тэгхээр энэ эрчүүд мэдсээр байж гүндүүгүй хэнэггүйгээ зүгээр урдаа барьчдаг байхоо

    пөөх ямар их юм биччихээ вээ :P

    ReplyDelete
  6. Баяраас болж архинд орно гэж байхгүйлдээ. Манайхан оросуудаас л уухыг сурчихсан боловуу.
    Баярласанаа илэрхийлж сурна гэсэнээс, миний бодлоор ер нь эрчүүд, монгол ч бай гадаад ч бай, сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлэх тал дээр жаахан тиймэрхүү юм шиг санагддаг. Нэлээд универсал чанар юм шиг санагддаг.
    Ингэхэд эхнэртэйгээ гэрлэсэндээ харамсдаг хэсэг нь хаана байнаа? :)

    ReplyDelete
  7. СанШайн: яг үнээн... цаанаа баярлаад байгааг нь мэдэж байгаа ч гэсэн тэрийгээ илэрхийлж харуулахгүй бол ямар хэрэг байнаа...

    Рүби: гадаад эрчүүд бас тийм гэжүү ккк. Кинон дээрхи эрчүүд лав их л гоё харагддийшд. Бид амьдрал дээр байхгүй юмыг хүсээд байна уу? Тэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж байвал бидэнд сайхнаас гадна өөрсдөд нь бас сайн нөлөөтэйм сан...

    ReplyDelete
  8. эхнэртэйгээ харамсдаг хэсэг нь 1дээр л өнгөрсөн бололтой тэрнээс хойш нээх дурдагдаагүй...

    "би эхнэртэйгээ гэрлэсэндээ харамсдаг, гэхдээ хааяа хааяа" гэж бөөрөнхийлсөн байлээ ккк

    ер нь бол гарчигаараа анхаарал татах гэсэн арга байсийм байлээ ккк

    ReplyDelete
  9. Гадаад монгол 2-ийн хооронд ялгаа бий л дээ, соёл нь өөр болохоор, гэхдээ тэгтэлээ өдөр шөнө шиг ялгардаггүй байхаа. Ээжрүүгээ наалдсан, жижиг сажиг юмыг анзаарахгүй, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх нь эмэгтэйчүүд бидэнтэй харицуулахад бага. Дээрээс нь бас хувь хүн бүрийн хоорондийн ялгаа ч бий дээ. Миний л хувийн бодол шүү, 10 настай хүүхдийн тархитай хүний бодол :).

    ReplyDelete
  10. Эрчүүдийг төлөөлж толгой дохив, сэтгэгдэл бичдэггүй л болохоос уншдаггүй биш шүү :)

    ReplyDelete
  11. толгой дахисанд баярлаж дороо дэвхцэн гараа даллав кк

    ReplyDelete
  12. Баяр гоё шоо. Ахархан амьдралаа уртасгаж байгаа юм шиг санагддагийн. Тэглээ гээд Олдсон амьдралынхаа хором бүрийг зүгээр үрэлгүй нэгэн цагт гарсан өндөрлөгөөсөө эргэн хараад дурсах дурсамжтай сэтгэл өег байх юмсан гэж хүсдэгээ ;;)

    ReplyDelete
  13. аахан...
    энгийн мөчүүдээс баяр баясгаланг олж харж чадвал жаргалтай хүн гэж боддог байлаа

    энгийн мөчүүдийг баяр баясгалантай болгож хувиргах талаар ганц нэг юм хийж байя гэж боддог болоод байгаа

    ReplyDelete
  14. Болждээ гэвэл тавалсан болохгүй л байх. хэхэ. Гэхдээ энгийн мөчүүдийг дурсамж дүүрэн баяр жаргалтай болгож чадаж байвал бусад хүмүүс чиний эргэнд тойронд байж чамд татагдах болно. ялангуяа хайрт хүмүүс чинь. :D

    ReplyDelete
  15. соронзон шиг л үү

    ReplyDelete
  16. Арай соронзон бишээ. талбай нь эргэсэн соронзон татахын оронд түлхээд байдгийн. харин наалдан пад шиг гэвэл зохихын болов уу. хэхэ :D

    ReplyDelete
  17. ингэхэд чиний блогийг уншаад байхад өөрөө нөхөртэйгээ гэрлэсэндээ харамсдаг юм болуу гэсэн сэтгэгдэл төрлөө, дэмий юм бичсэн бол уучлаарай,

    ReplyDelete
  18. дэмий гэж бодсон бол юунд бичээв дээ ядахдаа нэр усаа үлдээхгүй

    гэрлэлт ер нь дэмий гэж боддог оо...хүсвэл энэ талаар тухтай ярилцая, ЖИЧЭЭР...

    ReplyDelete
  19. "Ингэх нэг арга нь баяр тэмдэглэх"

    тиймдээ аль болох баяр тэмдэглэж баярлаж хөөрч байх л хэрэгтэй байх өөр юугаа ч тэмдэглэж хөөрч хөөрцөглөж инээж баясаж чадахав дээ

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)