Pages

25.8.09

Fast Love



Дурлалыг долгионтой зүйрлэвэл...Яагаав геометр дээр үздэг синус косинус гээд долгион...Дээшээ доошоо хэлбэлздэг, эхлэл ба төгсгөл цэгтэй, түргэн юмуу удаан үелзэлтэй...





Хоёр хүн бие биендээ таалагджээ. Азтай л юм, хоёр долгионы эхлэл цэг давхацжээ...Дандаа ингэж таардаг бол сайхнаа...

Эхний зөрчил:Нэгнийх нь хэт өндөр савлаж хэт түргэн үелзэнэ, нөгөөгийх нь аажуухан, алгуурхан урсана...Хурдан, хүчтэй долгиологчийн цээж бачуурч дотор давчдана...түүнд илүү их дурлал, илүү олон учрал хэрэгтэй... Амгалан оршигч нь үүнийг мэдсэн шинжгүй, түүний дурлал өөрийнхөө хэмнэлээр зугуухан ч гэсэн үргэлжилсээр...

Удаах үл ойлголцол: Хүлээж цөхөрсөн түргэн дурлагч өөрийн долгионоо тасалж орхино...удаан хэмнэлийг ухаж ойлгоход тэвчээр нь дутах... Аажуухан дурласаар явсан нөгөөх нь мөн л цочирдож балмагдах...би ямар буруу хэрэг хийсэн билээ л...? Аз түшиж, ухаан зарж дурлалын хэмнэлээ synchronized болгож чадвал тэд цаашдаа зам нийлнэ...

Хагацлын шаналал: Эхлэлтэйгээ адил төгсгөл нь нэг цэгт байна гэдэг ховор. Хэн нэг нь түрүүлж уйдах нь хорвоогийн жам. Сэтгэлээ бэлдэж чадаагүй нөгөөхийн зүрхэн долгион гунигтайгаар ганцаарханаа торойн үргэлжлэх... Эсвэл төрсөн биеэ тасдах мэт зовиуртайгаар дурлалын долгионоо баллуурдаж хаях...



Бүтэлтэй, бүтэлгүй дурлалын гашуун ба исгэлэнг мэдрэх тусам...түүнд шунах хүслийн зэрэгцээ түргэн хэмнэл, эрт төгсгөл рүү тэмүүлдэг мэт...Их амталж бага шаналах гэж хүссэнийх үү? Зүрх эсвэл тархи өөрөө дархлалтай болж байгаагийн шинж үү?

17 comments:

  1. Одоо минийх ямар байгаам болоо гэж бодов. Бодсоны эцэст хариу байдаггүй ээ. яалтайв. нээх сайхан амрах юмсан. Дөнгөж амарч орж ирээд ингэж бодов. :P

    ReplyDelete
  2. тэгдийшд
    амарч ирсний маргааш хэзээ ч амраагүйм шиг санагддаг юм байлээ

    ReplyDelete
  3. Математикаас ч кэцүү болхийм байна

    ReplyDelete
  4. дурлах угаасаа хэцүү хэцүү

    дурлалыг элдэв юмс үзэгдэлтэй зүйрлүүлж бодох хоббитой хүн бүүр хэцүү. Эртээр гал дээр тавьсан тогоотой устай зүйрлэж бодоод бичих гэснээ арай л чадаагүй... хаха

    ReplyDelete
  5. xe xe xe олоон жилийн өмнөх үе бодогдчихлоо

    ReplyDelete
  6. самбар дээр дуудагдаж гараад геометрийн бодлого боддог байсан үе үү?

    дурлал гэдэг утгаар нь бодоод өгөлдөө плийз ккк

    ReplyDelete
  7. Би ч тоондоо тааруухан байсан...дурлалд бас л тааруу байх нь ойлгомжтойн байна. ккк.
    Амралтын дараа улам ядраад байх шинжтэймаа...

    ReplyDelete
  8. би онолоо жоохон нэмж боловсруулсан

    ихэнх хүмүүстэй хэзээ ч үл огтлолцох нь өөр өөр хавтгай дээр оршдог учраас тэр байх

    зарим хүнтэй цорын ганц огтлолцоод дахин үл учрах нь шулуухан шугамны тавилан бүлгээ

    дахин дахин мурилзан долгиолон дурлалцах нь тэдний хооронд таталцах хүч үйлчилж/физик/, таалагдахуйн урвал явагдаж /хими/, тархи болоод зүрхэнд нь хормоонууд ялгарч /биологи/ байгаагийн ач гэлтэй

    ReplyDelete
  9. Би нэг хүнд олон дахин дурласий шд. Энэ одоо юуных уу. магад үгүй хайрын байхөө гээлоо хэхэ. нэг удаа чамтай огтолцож үзэх юмсан гсн хэхэ :D

    ReplyDelete
  10. Синус косинусийг би хэзээ ч ойлгоогүй юмдаа. Төгсөлтийн шалгалтан дээр надаа хуулуулсан охиний ажил үйлс нь дэлгэрч яваг.

    ReplyDelete
  11. Нэг хүнд олон дахин дурлах арга тэхнологи байдаг бол хуваалцаач. Би наадхыг чинь л сурмаар байна. Seriously!

    Рүбигийн ерөөл биелэг ккк

    ReplyDelete
  12. Надад ямар технологи байх вээ дээ. Нөгөө хүнд маань л байгаа байхдөө гснээс. Нөгөө хүнээ ямар ч үед хайрлахаар шийдээд л тэгээд хайрын галаа үе үе өрдөөд, гадуур хааяа гарч болзоод л./хааяаа гадуур буудалд орж бие биентэйгээ ну а болж тоглоод л.. тэгэхдээ гэрлэлтийн батлахаа юмыг яаж мэдэхэв ач яваараа/ хэхэ. за тэгээд шөнө орой эхнэр нөхрийнхөө үүргээ гүйцэтгэхдээ зөвхөн түүнийгээ жаргаахын төлөө хөдөлмөрлөж, шинийг туршиж, нээлттэй байх л хэрэгтэй дээ.

    ReplyDelete
  13. Чи минь биширмээр бичих юмаа.
    Энэ муу зүрхтэй холбоотой юмыг бид мөн ч олон талаас нь харж бн шөө

    Лол

    ReplyDelete
  14. чи ч дурлалын мэргэжилтэн юмаа, буцалж байгаа усаараа бас нэг гаргалгаа хийгээрэй хаха, нээрээ үелзэл таарахгүйгээс л дурлалын шаналал үүсэхиймдоо, ямар азтай нь үелзэл таарахгүй ч давтамжаараа хааяадаа огтлолцоод байдаг дурлалтай учирдым болдоо

    ReplyDelete
  15. хэхэ Лол чи минь л намайгаа бишрэхийм даа

    ReplyDelete
  16. secretwish-ээ баярлалаа
    манийхаа санааг чи яг ойгоод байх шиг....

    тогоотой ус яахав хэт өрдвөл буцлаад уурсчина, хэт зөөлөн бол хөрөөд царцчина гэсэн маркийн санаа байсийн ккк

    Дурлал судлаач болноо яадий хаха

    ReplyDelete
  17. ВАУ барабо

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)