14.6.21

Getting old...

 Одонг үзэн ядаж бн. Угаасаа дуртай байгаагүй, авсан хүмүүс баярлаад байдгийг ойлгодоггүй, төмрийн хэлтэрхийтэй цуг ковид л замбараагүй тарах шив дээ. Хамгийн өндөр эрсдэлтэй нь халдвар авч, эмнэлэг нь оргүй гээд хэвтүүлэхээс татгалзаж, хамаг танил тал ар өврийн хаалгаа тогшоод ч нэмэргүйтэж, эцэст нь мөнгөтэй хүчтэй хүний ачаар ам мөлтөс үхлийн савраас булааж чадсан тухай үл өгүүлэн, шал өөр юм бичье.


Санаандгүй явж бгаад анхны хайруудынхаа нэгний зургийг олж үзэв. /Дурламтгай охин байсан тул анхны хайрууд нь бас олон тоон дээр бичигддэг болно/ Осолтгүй нэр нь мөн байхын, өөрийг нь бол танихын аргагүй болжээ. Нас явахын хэрээр илт үсрэнгүй хөгжиж бгаа нэг авьяас болох хүний царай таних онцгой ур чадвар маань ч нэмэр алга. Дунд эргэм насны үл таних эрийн царайнаас дурлаж явсан хөвгүүнийхээ төрхийг яаж ч хичээгээд олж харсангүй. Царай таних авьяасны тухайд, зарим нэг зугатмаар хүнтэй хаа нэгтээ гай болж таарчихлаар секундыг 1000 хуваасны 1 хугацааны дотор маск, хар шилний цаанаас царай таних систем ажиллаад тархинд мэдээлээд хөлийг эргүүлээд алхуулчиж амжиж бгаан. Ердийн үед ийм хурдтай ажилладаггүй тархи шд. Сонин.

Friends Reunion үзэхээс халгаад. Big Bang Theory хэсэг идэвхтэй үзэж бснаа, сизн 12 хальт сонирхсоны дараа үзэх хүсэл унтарсан. Бүгд л хөгширдөг, тэгээд холливудын одууд бол бас танагтай гоёороо байцгаадаг, гэхдээ л он жилийн ул мөр нүүр царай, бие махбодь дээр хайр найргүй гишгэчээд явсныг харахаар гуниг төрөөд байх юм. 

Цаад учир нь бол, би өөр дээрээ цаг хугацааны үлдээсэн мөрийг хүлээн зөвшөөрмөөргүй бгаа болоод л тэр. 2 багыгаа гаргаж өсгөх гээд "дотоод хүүхэн"-ээ муужруулж унагачаад 7,8 жил өнгөрчиж. Өнөөх маань саяхан "сэрээд" өөрийгөө харж цочирдоод, бодит байдалтай эвлэрэхэд хэцүүхэн байх шиг байнөө. Би ер нь хүүхэд гаргах бүртээ ЭЭЖ дүрдээ 100% орчдог, эмэгтэй хүн байхаа бүр мартдаг, тэр хэрээрээ их хатаж гунддаг "цэцэг" юмөө. Аая бас цэцэг болгочжээ. Удаан унтаад сэрсэн дотор эмэгтэй маань нүүр амаа будаж нэг үзээл, хэдэн хувцсаа эргүүлж тойруулж өмсөөл, үнэртэй ус мус цацаж бариал аминдаа их хичээжийнөө. Ядаж л ковидгүй гэдгээ мэдэх баталгаа юм даа үнэр нь мэдрэгдэж байвал...





3 comments:

  1. Тэр уулзмааргүй хүнээ бүргэдийн нүдээр олж хараад зам буруулдаг хэсэг буюу 1/1000 секундын хурд нээх танил юмаа хаха. Би бас тэгдэг, амжвал зам буруулна амжих шинжгүй бол гуталны үдээсээ янзална, үдээсгүй гуталтай бол нэг юм яаж ийгээд олно, одоо бол утсаа гаргаад л ...

    ReplyDelete
    Replies
    1. Utas neeren liftend ch hereg boldog shu tee.
      @soulmate, genet garch irsend sorry. blogtoo salhi oruuldag boljino

      Delete
  2. zunduu udaan orj ireegui baij baigaad orj irsen, shine postuud baihaar bayarlalaa shd. Sugar ray ,new radicals?, the wallflowers, semisonic geed sonsoj ugdug baijee.Friends re union uzej chadahgui baigaa, Chandler g harahaar l uruvduud :(

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...