10.6.21

Сэтгэл дундуур

 Өглөө босоол муухай мэдээ сонсоод хамаг настр будаа. Улс төрд ингэж их анхаарал хандуулж хамаг нервээ бармааргүй л байдаг. Даанч хүүхдийн минь сургууль цэцэрлэгээс авахуулаад өөрсдийн маань эрүүл ахуй, амьдралын чанар, татварт төлсөн мөнгөний зарцуулалт, ирээдүйд авах тэтгэврийн хэмжээ хүртэл улс төрөөс шалтгаалдаг нийгэм учраас тоохгүй орхиж чадахгүй блаа. 

Миний мөрөөдөл бол улс төрд хэн ялж, ямар нам гарлаа ч гэсэн өдөр тутмын ажил амьдралд үзүүлэх нөлөө нь үл анзаарагдам байдаг тийм л улсад амьдрах юм. Харамсалтай нь биелэхэд хэцүү болоод явчлаа, иймээс би өөрөө улс төрөөс гарлаа аая. Аль болох тэр царайг харахгүй, худлаа үгийг нь сонсохгүй амьдарч mental health-ээ анхаарах минь. Шинэ жилээр 12 хүртэл сэрүүн байх гэх мэтийг дор хаяж 6 жил болино, ТВ мэдээ болон сайт орохоо аль болох багасгана. Блог дээрээ ганцаараа дэмийрээд сууж байсан нь дээр юм бн.

Номоо унший, хэлээ сайжруулы, монголд мөртлөө гадаадад юм шиг улс төрөөс хамаарлаа аль болох багасгаж амьдрахыг л хичээе.



5 comments:

  1. Би шууд буцахаа болих нь дээр гэж үзсэн. Санал өгсөн хүмүүс юу бодож байдгийг үнэндээ ойлгохгүй юм. Гадаадаас санал өгсөн хүмүүсийн үр дүнг хараад tha'ts it гэж бодсон ч ...
    Дор дороо л хичээхээс өөр зам алга.

    ReplyDelete
  2. Битгий ирээ. Ирсэн нь яаж буцыдаа гэж арга чарга бодож бн. Үр хүүхдээ ийм ялзарсан нийгэмд үлдээмээргүй...

    ReplyDelete
  3. Өнгө ижил. Ёстой хэлэх үг олдохгүй байгаа. Би ч бас харихаасаа лөөлөө болно оо. хэ хэ.

    ReplyDelete
  4. Байдаг л нэгэнJun 12, 2021, 10:27:00 AM

    Зовлонтой юм аа уг нь тулах цэг дээрээ оршмоор л байдаг

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...