18.12.20

Зан чанарын тест

Зурхай унших дуртай, өөрийнхөө зан чанарыг тодорхойлох сонирхолтой хүмүүст нэгэн тест санал болгоё. Энэ бол хүмүүсийн зан чанарыг 16 бүлэгт хуваадаг, Myers-Brigg гээд хоёр хүний зохиосон сэтгэлзүйн тест. Байгууллагуудад хүний нөөцдөө ашиглах зорилгоор үнэтэй зардаг тест юм байналээ. 2014 онд ажлаас явуулсан сургалт дээр анх энэ тестийг бөглөж байсан. Дараа нь 2018 онд ч билүү манай охин үнэгүй, simplified version-г нь олоод намайг бөглө гээд. Тэр нь https://www.16personalities.com/ энэ байна. Өөрийнхтэйгээ харьцуулж үзнэ гээд. Саяхан дахиад нэг үзсэн. Миний хувьд байнга адилхан хариу гардаг. Зарим хүний хариу тест өгөх болгонд өөр өөр гараад, найдваргүй гэсэн шүүмж их байна лээ. Надад бол их үндэслэлтэй санагддаг, миний зан чанарыг ч их зөв тодорхойлж байгаам шиг санагддаг аа. 

 Уг тест нь 4 түлхүүр үг буюу суурь зан чанарыг онцолдог :
Introvert /Extrovert 
Intuitive /Sensing 
Thinking / Feeling
Prospecting / Judging 

Тестэнд хариулснаар тухайн хүнд эдгээр зан чанараас аль нь давамгайлсныг тодорхойлно. Жишээ нь би INFP буюу Introvert, Intuitive, Feeling, Perceiving гэдэг зан чанартай хүн юм гэж гарсан. Ийм хүн ямар ааш араншинтай, бодох сэтгэх нь ямар дараалалтай, юуг чухалчилж, юуг үнэлдэг гэх мэт тайлбар нь ороод харвал байгаа, https://www.16personalities.com/infp-personality, яг л Хумхын орд ийм тийм гээд зурхайд байдаг шиг , гэхдээ хамаагүй үндэслэлтэй гэж би хувьдаа бодож байгаа. 
(Насаараа зурхайд итгэж уншдаг байсан ч сүүлийн үед зурхай бол bullshit гэдгийг ойлгосон 😃) 

Манай охин надтай ойролцоо, гол ялгаа нь INTP буюу над шиг мэдрэмжээ биш логик сэтгэлгээнд (Thinking) илүү суурилж шийдвэр гаргадаг тайп. Үүнээс болж бид хоёр их зөрөлддөг байсан, хоёулаа ийм ялгаатайгаа мэдсэнээс хойш бие биенээ аягүй ойлгодог болсоон. Манай охин болон орчин үеийн хүүхдүүд зурхай нтр уншихаа болиод ийм тайпаараа харилцдаг ярилцдаг болжээ. Жишээ нь профайл дээрээ "Арслангийн орд" гэж бичих биш, INFP гэж өөрийгөө илэрхийлэх жишээний. Үүнтэй холбоотой янз бүрийн meme, тайлал, хошигнол зөндөө. 


Би сая энэ тестийн тухай гүүглэдлээ. Хөнгөхөн сонирхоод, өөрийгөө танихдаа ашиглаад явахад ок гэж дүгнэлээ, албан байгууллагад мөнгө төлж ашиглахад бол дэмий гэж их бичсэн байна. Ямар ч байсан төрсөн он сар өдөр, гариг эрхэсийн нөлөө ч юмуу, цусны бүлэг, хурууны хээ нтрээр нь зан чанар тодорхойлдогоос бол хамаагүй үндэслэл сайтай шүү.

2 comments:

  1. ISFJ-A болж таарлаа. Defender гэхээр нь гайхаад дэлгэрүүлээд уншсан чинь яг л би дүүрээрээ дутагдалтайгаа хамт явж байна хихи. Баярлалаа. Enjoyed it.

    ReplyDelete
  2. нилээн дээр үзэж байсан, ISTP гэж гарсан. энэ нь дотроо 2 янз юм байна лээ. Аль алинд нь л таарах таарахгүй юм холилдсон байсан кк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...