12.1.22

2022

 Амьд шүү амьд. Гэхдээ блогоороо шагайх бүү хэл огт саналгүй их удаан хугацаа өнгөрчжээ. "Удаан" гэж бичмээр юмуу. Корона эхэлснээс хойш 2 жил өнгөрсөн хэрнээ бараг 2 сар ч юм шиг, цаг хугацааны мэдрэмжээ алдтал манарсан байнөө. 

Өнгөрсөн хугацаанд шальтай хийж бүтээсэн зүйлгүй, баахан өвчний л үүр уурхай болох шив дээ. 9 сард коронадсан, араас нь сэтгэл гутрал, нойргүйдэл, нурууны өвчин, шүд үрэвссэн, хамгийн сүүлд биений юм ирэхгүй саатсан... Хамаг эх үүсвэр нь сэтгэл гутрал байсан л гэж бодогдож байна. Яг коронатай холбоогүй ч байж болох, зүгээр л давхцаж таарсан байх. Сэтгэлийн өвчин биед нөлөөлж эхлэх үед нэг юм ухаан ороод юм хум уншиж судлав, эмч домчид ч үзүүлэв. 


Энэ номыг уншлаа, 100% биш ч олон зүйлтэй миний нөхцөл таарч байна. Яаж өөрийгөө өөд нь татах вэ? Мэдээжийн бодоожийн л зүйлс. Гэхдээ яг учир шалтгаан болоод үр дагаврыг нь тайлбарласан байхаар надад сайн үр нөлөө үзүүлнэ гэдэг итгэл үнэмшил илүү төрдөг бололтой. Серотонин дутсан гээд нэмж уухыг бол дэмий гэсэн байна лээ. Яг эм авч уух дээрээ тулаад байсан юм, больсон. 

  • 7 хоногт 2-3 удаа идэвхтэй хөдөлгөөн хийх
  • Ууланд алхах
  • Бясалгал* хийх
  • Хүмүүстэй "холбогдох"

Уг нь би эдгээрийг хийх маш их хүсэлтэй, дуртай. Даанч ахуйн асуудлуудаас ангижирч амжуулж хийж чадахгүй явсаар эцэст нь бүр өвдөх дээрээ тулжээ. 

*Бясалгал яг дүрэм журмаар нь хийж үзээгүй, 10 хоногийн вакумжсан бясалгалд явах гээд чадахгүй л байгаа. Сэтгэлд нийцсэн ном унших, блог дээрээ юм бичих нь надад тайвшрал, амар амгаланг авчирдгаараа нэг төрлийн бясалгал болдог байжээ гэж ухаараад байна. 

4 comments:

  1. ӨӨ чиминь яаж байна аа. Даваад гараарай. Би ч нэг хэсэг бас их сонин байсан. Нээрээ л блогоо бичиж тайвширдаг шиг байна лээ. Бас ном уншина. Унших гээд бэлдсэн ном зөндөөн байна. Хичээцгээе ээ. хэхэ

    ReplyDelete
  2. 2009 оны рекордоо эвдэхийг хүсье, тэгвэл яг сайхан цоглог болно. Бичлэг болгон дээр сэтгэгдэл үлдээнэ гэж амлая.

    ReplyDelete
  3. Дуртай юмаа хийх чинь маш сайн бясалгал шүү. Хурдан эдгээрэй

    ReplyDelete
  4. байдаг л нэгэнFeb 8, 2022, 10:08:00 PM

    piglet бид 2 бичлэг болгоны доор чатлана амлая

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...