Pages

12.3.10

Soulmate

Soulmate гэж үгийн утгыг хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгодог байхаа. Roommate, classmate гэдэг шиг soulmate...Нэг сэтгэлтэй, сэтгэлээ хуваалцдаг хэн нэгэн... Зарим хүмүүс заяаны хань гэсэн утгаар нь хэрэглэдэг гэсэн. Энд тэндээс харж байхад нэг гэр бүлийн хоёрыг, бие биедээ хайртай хосуудыг ингэж хэлээд байх шиг байдгийн.

Миний хувьд НАЙЗ гэдэг утгаар нь бодох дуртай. Найз гэж ер нь хэн юм бэ? Нөхөрлөл гэж юу юм? Бас л ганц хоёр үгээр тодорхойлох аргагүй, хүн бүр дор дорноо янз янзаар тусгаж авдаг зүйлсийн нэг. Би бол дээр бичсэнчлэн
soulmate = найз
гэж боддог. Гэхдээ ертөнцийн бүх л юмс үзэгдлийн адилаар хүн гээч олон зан араншинтай болохоор хэн нэгэнд 100% тохирдог, цорын ганц soulmate гэж байдаггүй болуу... Тухайн цаг үе, орон зай, нөхцөл байдалд хувь заяаны эргүүлгээр учраад уулзаад, сэтгэлээ хуваалцаж, Аватар дээр гардаг шиг сэтгэлээрээ USB оролт хийн холбогдсон хүмүүсээ би soulmate минь гэж боддогийн...

Удаан хугацааны туршид намайг хэн хүнээс илүү ойлгож, дэмжиж, сэтгэлээрээ нэг явсан найзууд байхад, түрхэн зуур нөхөрлөөд, сэтгэлээ хуваалцах богинохон агшинг цугтаа үдээд холдон одсон хүмүүс ч байх...Энэхүү блогийг бичиж эхэлснээс хойш таних танихгүй олон soulmate-тэй болсондоо баярладаг... Миний бичсэнтэй санал нийлж, өөрийн сэтгэл доторхоо уудлан бичиж үлдээгээд явдаг тэр үл таних хүмүүсийг би тухайн хором мөчид soulmate минь болсон гэж баярладаг юмаа...

Ер нь хэн нэгэнтэй ямар нэгэн асуудлаар санал нийлэх юутай сайхан мэдрэмж төрүүлдэг билээ дээ... Тэгээд ч тэрүү бид өнгөрсөн дурсамж, хүүхэд насаа эргэн санагалзахдаа адилхан цаг хугацаа, ижилхэн оронзайд хамтдаа өсөж торнисон нэг ангийнхан, нэг хотынхон, нэг нутгынхнаа илүү дотночлон үгүйлдэгийм шигээ... Хэн нэгэн надтай ижил зүйлд дурлаж, надтай адилхан бодож, сэтгэж байгаагаас үүдэн хүн өөрийгөө илүү чухал, бусдад хэрэгтэй гэж мэдэрдэг нь хүмүүсээс хүндлэл, магтаал, хайр халамж хүлээн авахтай эн зэрэгцэхүйц юм шигээ...

Дотно гэдэг үгэнд би их дуртай...Зарим хүнтэй нэг ч үг солиогүй байхад цаанаасаа л дотно санагдаад танихгүй хүнээс цэрвэх сэтгэлийн хаалтаа өөрийн эрхгүй буулгаж орхидог...Хувь заяаны зураг төөрөг, заавал учрах ёстой хүмүүс гэж байдаггүй гэж боддог ч, харахын төдийд л эртнээс танил байсан мэт дотно сэтгэгдэл төрүүлдэг онцгой хүмүүс байдгийн шүү... Би ер нь анхны сэтгэгдэлдээ их автамтгай л даа. Анхны харцаар дурладаг маань ч үүнтэй холбоотой байх :)


Сүүлийн үед үзсэн хамгийн гоё клип, бас дуу нь их соронзтой, сонсоод л баймаар...

24 comments:

  1. goyo duu bna lee, yah argagui.

    ReplyDelete
  2. za unshlaa yg ene talaar bi udahgui neg bicheed temdegleleesee bas shuurdej baigaad nemerleed tegeed mailaar yvuulii uchir n ene talaar ooriin bodoloo tsoon ugeer tiim ch onovchtoi ilerhiilj chadahgui baih yagaad yg l ene tuhai sonirhson yum ymar shaltgaan nohtsol baidal ymar tsag hugtsaa noloolson yum geed minii huvid mash sain tailbarlah heregtei gej bodloo nadad taarsan nadtai nohorloj baisan odoo ch naiz baigaa olon hunii tuhai bur buhel amidrald mini uzel sanaand mini oorchlolt oruulsan ter l huchirheg naizuudiinhaa tuhai chamd yrinaa

    ene goe bichleg bolson bna duu ch bas saihan bailaa ajilaas ydraad irehed iim yum huleej baisand bayrlav

    ReplyDelete
  3. баярлалаа мэйл хүлээжийя
    сайхан амраарай

    ReplyDelete
  4. onoodor gadaa saihan bna shuu ajil gaigui yu

    ReplyDelete
  5. өчигдөр ажил эрт тарсаан :р

    өнөөдөр ч гэсэн сайхан байна, дээвэр дээр гарч салхилаад ирлээ.

    ReplyDelete
  6. neeree shuu, Soulmate gedeg ugiig oilgolzoj chaddag humuusiig heleh baih daa. Yadaj tuvdulgui ilerhiileh tudiid l sanaagaa oilgolzoj bodloo huvaalzchihdag

    ReplyDelete
  7. Нийтлэлүүдийг нь уншиж байхад хэрэв би байсан бол ингэж л бичих байсан гэмээр яг л миний өмнөөс бичээд байгаа юм шиг, бас надад маш их таалагддаг дуунуудтай нэг блог байдаг юм. Блог хөтлөдөг хүнийг нь бодитоор ямар гэдгийг төсөөлж байгаагүй танихгүй хүн боловч түүний бичсэн зүйлүүдийг нь уншаад би өөрийгөө улам илүү таних шиг болдог, бас амьдралын талаар илүү их зүйлийг суралцдаг. Тэр бол одоо энэхүү сэтгэгдэл үлдээж байгаа soulmate блог, энэ бол минийхээр soulmate ... :P

    ReplyDelete
  8. Ene blogiin esen ooroo jinhene soulmate bolj chaddag hun shuu gedegiig bi 20 jiliin turshlagaaraa notolj bn. :-)

    LoVe,
    Lolli

    ReplyDelete
  9. Nadaa chinii soulmate gesen neriig haraad seoulmate gesen ug sanaand ordog. Unenees holdohgui yum shig.
    Gesnees uuruu one-night stand-aa soulmate gehnuu? :-) jk
    Ene duu ih goy duu bna, chihend tsargij teejind honogshtol duuljiina.

    ReplyDelete
  10. blue, Zelyts, яг ингээл санаа нийлэх үед гоё шүү дээ...

    Lolli, honey, бид таарсан нь азтай тээ :)

    Рүби хэхэ...сөүлмэйт байсаар удлаа шүү нээрээ. Одоо халаагаа өгөхгүй бол ч... One-night stand-ийгаа бол bodymate гэх байхдаа ккк


    Welcome to my heart :D

    ReplyDelete
  11. Soulmate... заавал заяа нийлүүлэн амьдрал холбох нэг гэрийн хоёр, бие биедээ хайртай хосуудыг хэлдэг гэхээсээ илүүтэйгээр найз, нөхөр гэдэг утгаар илүү ойрхон, сэтгэлд дотно буудаг...

    Нүүр тулан уулзаагүй ч танил, таатай мэдрэмж, Уулзаагүй байсан ч намайг мэдэрч байгаа гэдгийг нь мэдэрдэг... Инээмсэглэл тодруулсан ч нэг л зүйлд шаналаад байгааг нь хараад л ойлгодог... сэтгэл итгэлээрээ нэгэн зүгт цохилдог зүрхтэй тийм л хүнийг хэлмээр...

    ReplyDelete
  12. ХОНГОР НАЙЗ

    ReplyDelete
  13. http://on-toli.com/modules/audiod/visit.php?lid=2584

    baidag l negen яг л онож хэлчлээ :р

    ReplyDelete
  14. ойрд яагаад ч юм толгойд юу ч орж ирэхгүй юм, блог дээрээ юм бичих битгий хэл сэтгэгдэл үлдээх үгс ч эвлэж өгөхгүй, энэ бичлэгийг хэд хэд уншсан хэдий ч бичих гэхээр нэг л...
    юутай ч миний эвлүүлж бичиж чаддаггүй доторхийг минь маш авъяаслаг бичдэг, боддог сэтгэдэг нь надтай ижил ч өссөн орчин хэв маягаас шалтгаалан бидний араншин арай өөр тийм нэг найз минь гэж Soulmate-ийг боддын, ирэх цаг чинь дөхөхөөр догдолж байнауу
    би бас нэг хүний ирэхийг хүлээгээл, ирнэ... гэхдээ хэзээ гэдгийг нь мэдэхгүй, мэдчихвэл хоног тоолчихно, магад үүнээс болоод миний толгойд өөр зүйлс орж ирэхгүй байгаа ч юмуу
    аа тий би лангуаг муу хөөн, хэд хэдэн үг мэддэг боллоо soulmate bopymate г.м ккк

    ReplyDelete
  15. bodymate гэдэг үг байдгүй байхөө би өөрөө зохиоцын шүү ккк

    гоё юмаа хэнийг хүлээж байгааг нь гадарлаж л байна...ирэх нь ирэхээс л хойш... хүлээх гэдэг жаргал шүү дээ...

    харин ирэх эсэхийг нь мэдэхгүй хүнийг ирээсэй гэж хүсэж хүлээх бол зовлон юмаа :)

    монголд очихоороо secretwish-тэй ингэнэ тэгнэ гээд бүхэл бүтэн жагсаалт гаргацан байгаашдээ :р

    ReplyDelete
  16. ирэх нь ирнэ, ирэхээр нь... асуудал их байнаа байна...
    тэхдээ л хүлээлт байна гэдэг зовлон хэрнээ жаргал, бид нар бараг өөрсдөдөө зориудаар хүн үүсгэж хүлээж жаргадаг юм бишүү ккк

    яанаа би чинь яг цагаа тулахаар үл үзэгдэгчшд :-S, уулзмаар байвч монгол майррр жижигхэн тээ, айдас...
    яадагч байсан сэтгэлд чинь байдагт tnx шоо

    ReplyDelete
  17. bodymate-g harsan chin bedmate gej bas baidag yum shig sanagdchihlaa. Setgelgui murtluu neg gert am'darch neg orond untdag humuus baidag daa. "Hongor naiz" yostoi onoson ner baina. Hongor naizdaa zoriulj shuleg oruulnaa. /shulgeer ih zanimaldaad baigaa ene hun/.
    바람 예찬 지은 이 백한이



    매운 바람 연한 바람

    미운 바람 고운 바람

    싫은 바람 좋은 바람

    정겨운 바람 무정한 바람

    바람 바람 우리가 살고

    바람 바람 우리가 죽는다

    나에게 축복도 바람으로 오고

    땅위에 소멸도 바람으로 간다



    소슬바람 산들바람

    솔개바람 회오리바람

    맛바람 뒷바람

    천동번개 폭풍우

    바람 바람 꽃잎이 피고

    바람 바람 낙엽도 지네

    세상에 산 것은 바람으로 울고

    세상에 죽는 것 바람으로 삭네



    Салхины магтаал Орчуулсан Б. Энхтуяа



    Ширүүн салхи, зөөлөн салхи

    Шивэрсэн салхи, сэвэлзсэн салхи

    Нийлэмжгүй салхи, нийцтэй салхи

    Нялуун салхи, сэтгэлгүй салхи

    Салхи, салхи бид амьдардаг

    Салхи, салхи бид нөхцдөг

    Аз жаргал салхиар ирдэг

    Азгүй хагацал салхиар тонилог!



    Зэвэргэн салхи, сэвэлзүүр салхи

    Догдолсон салхи, догшин салхи

    Аргадаж нүүр илбэх хонгор салхи

    Ар шилнээс минь сийгэх салхи

    Давлан нүргэлэх аянгатай салхи

    Далай тэнгисийн шуургатай салхи

    Салхи, салхинд цэцэгс дэлбээлдэг

    Салхи, салхинд навчис зулгардаг

    Амьдын нулимас, салхи шиг

    Алга болж нисэх ч, салхи шиг

    Z...

    ReplyDelete
  18. wow ёстой тасархай

    гоё ч шүлэг юм чи минь ч орчуулах гэж уянгалуулаад өгчээ...

    би сэвэлзүүр, догдолсон, аргадаж нүүр илбэх салхинд дуртай :)

    ХОНГОР НАЙЗ...
    нээрээ бүүр хэлээд баймаар гоё үг байна шүү энэ

    ReplyDelete
  19. salhi zarimdaa setgel dotorluu mini shagaigaad ch baih shig sanagdah odor bas baidagiimaa nadad, tiim odriin salhind bol hairtai bolood l ulddegiishdee

    ReplyDelete
  20. Hongor naiz minee...kkk. Bi orchuulaagui shuu. Humuus namaig Enkhtuya geed bodchuul yana! Zohiolchtoi n' ch orchuulagchtai n' uulzaj hamt hool idej yar'j suuh zavshaan tohioldson dursgaltai shuleg baigaa yum.
    Z...

    ReplyDelete
  21. хэхэ харин би хальт хараад андуурчиж...ингээд буруу уншаад байдаг болсон шдээ :р

    ReplyDelete
  22. Enkhtuya giin 1 nomiid deeeer uyed unshij baisan yum bnshd. Ter uyed bazaan baisan bolohoor hagas hugashan l oilgoson baih

    ReplyDelete
  23. ai xoo, uulzaagui baij dotno sanagdaj nuutsaa ch xuvaaltsaj boldog xun bol yaax argagui soulmate247.blogspot.com bolvuu.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)