Pages

25.3.10

Chansons буюу хуучны франц дуунууд

Хааяа эргээд сонсоход гоё байдаг дуунууд...

Gustav Klimt : Danae


Зарим нь бүүр ээжийн үеийнх. Richard Clayderman, Mireille Mathieu гээд ээжийн минь дуртай хэдэн кассет байж билээ. Дүү бид хоёр ФМ-ийн өвчтэй болж эхлээд дуртай дуунуудаа байнга сонсож байх гээд ээжийн болоод, гэр бүлийн концертын бичлэгтэй хэдэн кассетыг дараад дуу бичээд хаячихаж байв...

Ээж нэг удаа ядарч ирээд Richard Clayderman-аа сонсох гэсэн байдгүй... Сүүлд дуулвал залуу насных нь дурсамжтай ч холбоотой аязууд байсийм шиг байлээ. Тэрийг нь алга болгочихсонд гомдоод муу ээж минь уйлчихаж билээ. Юм ховор, эргэж олдоход хэцүү үе байж дээ. Сүүлд нь би том болоод ээждээ дуртай аязыг нь өгч явуулсан л даа... Яахав өөрийгөө цагаатгах гэсэн арга хэмжээ...

Хамгийн харамсалтай нь гэр бүлийн бичлэг...Өвөө эмээ, ээж аавын минь залуудаа дуулж бичүүлсэн дуунууд, бас миний анх хэлд ороод цээжилсэн "Миний хэнз хурга", "Унага" гэх мэт шүлгийг дультраатан барин, ээждээ зандруулан уйлагнан барин уншсан бичлэгүүд байсийн...
Миний хэнж хуяга
Магнай халжан жуиштаа
гэж ирээд л... Байнга сонссоор байгаад чихэнд бүүр хоногшчихжээ. Одоо охиныхоо шулганахыг сонсохдоо л тэр үеийн ээжийгээ болоод өөрийгөө төсөөлж боддог юм...

Уул нь дээр үеийн хэдэн дуу тавьчаад гарна гэж бодсон чинь хадуураал халуураал баахан юм бичээд сууж байна цаадах чинь... ккк





1.Joe Dassin - Et Si Tu N'Existais Pas
2. Helene Rolles - Peut etre qu'en Septembre
3. Jean Francois Maurice - Monaco
4. Elsa - Quelque Chose Dans Mon Coeur
5. François Feldman - Magic Boulevard
6. Mireille Mathieu - Pardonne-moi ce caprice d'enfant
7. Vicky - L'Amour est bleu
8. Patricia Kaas - Mon Mec a Moi

13 comments:

  1. yo yasan goyiin yag durtai duunuud bna shd tegsen daanch sonsch chaddaggui ee hehe
    hamgiin ehnii duu bol ugaasaa bur shuteen duu odoonii yamar ch duu guitsehgui ee gej yag l audrey hepburn shig :)

    ReplyDelete
  2. ккк харин тий

    энэ Юүүтүүб гацаад байгаам болуу? түрүүхэн болж байснаа одоо болохгүйн...

    миний эндээс юүтүбийн сайт руу ч орж болохоо байчиж

    ReplyDelete
  3. одоо болох байгаа

    ReplyDelete
  4. goyo shoo, thanks, huurzagnaas archigdsan ch setgeld uldsen baihaa

    ReplyDelete
  5. Энэ Франц хэл гэж шууд дурлал этэр бодогдоод дурлаад дурлаад явчмаар балиар секси аялгатай хэл шүү. Манай ангид 2 Франц оютан байдаг байж билээ хоорондоо яриад эхлэнгүүт нь бүгд амаа том ангайгаад л сонсоод л байна. Тэд яацваа гэхээр нь зүгээрээ цааш нь ярилцаа гээд л ...ккк

    ReplyDelete
  6. aidaa joe dassin ch tas baishuu.

    ReplyDelete
  7. french duu neg ih sonsoj baigaagui yum bna harin zohiolchdiin nom bol nileed unshsan baihaa french people bol harin neg goe origluun erh choloonii ondor medremjtei humuus shig sanagdaad baidiishdee bi boddogiin neg l odor parisruu nisendee gej duu maani heden jiliin omno parist amraad irehdee eifel toweriin helbertei shiltei brandy avchirch ogson n odoo boltol arhinii tsugluulgand maani baidagiin
    neg saihan teneh yumsan bi aylah gedgiig teneh gej oilogdiishdee kkk parisaar teneh yumsaaaaan gej

    ReplyDelete
  8. Gustav Klimt the kiss geed neg goe zurag baidag baihaa
    neg iim zuraahc baidagiin neg sonirhooroi nadad lav uchirgui taalagdaad baidagiin Mikalojus Konstantinas Čiurlionis geed symbolist Sonata geed heden tsuvral baigaa

    ReplyDelete
  9. Манайх намайг жаахан байхад анх sony хөгжимтэй болж аав Франц, Итали дуунууд л их сонсдог, хэлийг нь мэдэхгүй болхоор сонсголоороо дагаад л дуулдаг байж билээ кккк
    Жаал сонсож байгаад гарав, баярлалаа

    ReplyDelete
  10. ene daraa daraagiin duug songood sonsoh geheer bolohgui bna.yaj sonsoh ve?
    zaaval bugdeeree des daraallaaaraa yavj sonsoh uu?

    ReplyDelete
  11. kkk харин тиймээ дурлалын хэл... ойлгохгүй болохоороо бүүр сэтгэл татам ч юм шиг :р

    байдаг нэгэн удахгүй ниснэ байхдаа ирэхдээ надад тийм брэнди ацраарай :) гэснээс архины цуглуулгатай айн... уухгүй зүгээр цуглуулдаг юмуу?

    хэлж өгсөн зураачийг сонирхож үзэв, шууд хараад ойлгохгүйм байна, дараа бас энд тэнд харж л явья...бас хөгжмийн зохиолч юм байна шд тэ

    Саншайн харин тэхх хааяа сонсохоор хүүхэд нас санагдаад гоё шүү

    Нэргүй: аан Юүтүбийнх заавал дарааллаар нь л сонсох байхаа би сайн мэдкүм байна

    ReplyDelete
  12. Монгол хит болж байсан дуунууд байна даа helene rolles-ийн киноны дуу юу сайхан даа бас хүн болгон мэдэх байхаа нэрийг нь бичвэл ч бүтэхгүй их юм байгаа байхаа франц дуунууд бас нэг санремо гэж сайхан дуунууд байна player-ээ Fullscreen хийхээр жагсаалтууд нь гараад ирнэ шүү, нэрээ gustav klimt-ийн Kiss нь бас гоё зураг шдээ зурагуудыг харж байхад нэг орчин зурах нь элбэг юм шиг санагдын өнгөнүүд нь их туяа ихтэй зураачийг нь хархад л мэдэгдмээр

    ReplyDelete
  13. martagdsan huuchnii duugaa olov hehe.yah araggui huuhed nasnii duunuud bna

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)