Энэ номны тухай, уншаад төрсөн сэтгэгдлээ эмхлээд цэгцлэе гэтэл бүүр нэг барьцгүй, хаанаас нь яаж эхлэхээ ч мэдэхгүй л байна. Юу ч гэсэн эхлээд Г.А.-ын доорхи шүлгийг унш даа.
Вавилон
Хорхэ Борхэсд зориулав
Тамирдан зүүрмэглэх шөнийн гудамжууд
Тахирласан, сэлүүхэн, хүнгүй.
Тас хар огторгуй.
Оргүй хоосон л
энэ бүх гудамжны төгсгөл, бас уулзвар.
Зэлүүд гудамжнаас би алхааг чинь мэдэрнэ,
Зам тогших таягийг чинь.
Гэрэл цацруулсан тэр товшилтууд
Вавилонд яваа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Хотын гүн дэх цөл,
Цөлийн гүн дэх хот.
Хоосон эрээн мяраан аялгуу
Вавилонд явааг минь давхар сануулна.
Эмс охид сормуусаа,
Дээрэмчид хутгаа билүүднэ.
Энэ гудамжийг амьд туулбал
Дараагийн нь гудамж амдана.
Анх энэ шүлгийг уншаад нүд тогтохгүй гүйлгэж хараад л өнгөрсөн юм. Хорхэгийн номыг уншсаны дараа бага сага юм мэдрэгдэж эхэлж байна. Цөөн мөрөнд энэ агуу зохиолчийн тухай олон зүйлсийг өгүүлжээ...
Вавилон : одоогийн Иракын газар нутаг дээр оршин тогтнож байсан хүчирхэг гүрэн, сүүлд нь Александр Македонский байлдан дагуулсан. (tnx Wiki) "Хоёр хаан, хоёр хонгил" нэртэй өгүүллэг дээр нь Вавилоны хааны тухай гардаг. Вавилон ч, Борхэс ч одоо энэ ертөнцөд үгүй болсон хэдий ч түүний зохиолоор дамжуулан эртний тэр л хотод, түүнтэй нүүр тулан учрах мэтээ...
Төгсгөлгүй, эхлэлгүй... Цаг хугацаа, орон зай өөрөө хязгааргүй... түүнийг өөртөө багтаасан мэт эхлэлгүй бас төгсгөлгүй гудамж, ном судар, хонгил...гэх мэт зүйлсийн тухай олон удаа гардаг (Элсний судар, Захир, Салаа замууд давхацсан цэцэрлэг) Хүний ухаан бодолд хэмжээ хязгаар гэж үгүй юм даа, яаж сэтгэсэн байнаа гэж биширмээр санагдсан.
Зам тогших таяг, ... Борхэс өвчний улмаас нүд нь харахаа байсан гэсэн, тэгээд зохиолоо хүнээр хэлж бичүүлдэг, заримыг нь шууд цээжээр зохиодог болсон гэнээ.
Хотын гүн дэх цөл, цөлийн гүн дэх хот: Бүхий л өгүүллэгүүд нь яг ямар орчинд, хаана болоод байгаа нь нэг их ач холбогдолгүйгээр гардаг. Их хот ч, эзгүй зэлүүд цөл ч байж болно. Мөн бодит түүх үү зохиомол яриа юу гэдэг нь ч тодорхойгүй.
Дээрэмчид, эмс охид: Борхэсийн өгүүллэгүүдэд латин америкчүүдийн эгэл хар бор амьдрал гардаг, тэр дундаа нийгмийн доод давхаргын дүр төрх, "сайн эрс", дээрэм тонуул, аллага, хууль бус наймаанаас өөр юм мэдэхгүй явсаар үхдэг хүмүүс, тэдний амьдралд тохиосон цорын ганц онцгой мөчийн тухай өгүүлдэг.
Түүний зохиолыг бүрэн ойлгож уншихын тулд Грек Ромын домгоос авахуулаад дэлхийн түүх, өрнө дорны сонгодог бүтээлүүдийг уншсан байх хэрэгтэйм билээ. Жишээ нь би "Астерионы байшин"г уншаад юу ч ойлгоогүй, сая викидэж байж хагас хугас юм мэдэж авав, гэхдээ л сайн ойлгоогүй хэвээрээ л... "Захир", "Бурханы бичээс", "Элсний судар" гэх мэт Бурхан болоод эцэс төгсгөлгүй, хязгааргүй, харьцангуй хүчний тухай өгүүлсэн "шидэт реализм"тай өгүүллэг нь гүн нухацтай барьж аваад дахин дахин уншмаар, тэгээд тэгээд бас л ойлгохгүй үлдсэн. Магадгүй толгойд минь сүндэрлэсэн "төөрдөг байшин" түүний зохиолоос үлдсэн бэлэг бизээ, тэр дотроо төөрөөд л явж байхад сонирхолтой :)
"Хагацаагч эмэгчин", "Эмма Зунц", "Хүлээлт" мэтийн хүний сэтгэлийн дотоод, гүн, харанхуй өнцгийг харуулсан өгүүллэгүүд нь уншихад сэрдхиймээр хэрнээ толгой дохин санаа нийлмээр...Гэснээс би "Хагацаагч эмэгчин"г саяхан өөр газраас уншсан санагдаад байгаан даанч санадгүй ээ...Ой тогтоолт гэж хэрэг алгаа. Эндээ ингээд бичиж үлдээсэн юмаа хэдэн сарын дараа уншихаар өөр хүний бичлэг уншиж байгаам шиг санагддаг гэвэл та нар итгэхүү? Хальт хадуурал байлаа :р
Борхэсыг постмодернизмыг үндэслэгч гэж хэлсэн байналээ. Утга зохиолын энэ төрөл жанрыг би ялгаж салгаж сайн мэдэхгүй л дээ, тэхдээ сүүлд уншсан Аюурзаны номууд, мөн Урианхай гуайн "мистик үнэн" тууж хоорондоо ижил төстэй, хөндсөн сэдэв, бичлэгийн арга барил зэрэг нь нэг нэгийгээ санагдуулаад байгааг нь мэдэрсэн... Уншихад яв цав тодорхой биш, ээдрээтэй, сайн ойлгогдохгүй хэрнээ мэдрэмжийг хурцалж өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгийх боломж олгодог нь мундаг, бас гоё.
Hi. Yamar hund yum unshaa ve? Bi chinii bichseniig hurtel arai yadan togtooj unshlaa. Nomond n' bol bur oitolt ch ygyi yum baina. kkk
ReplyDeleteZ...
ккк би харин сайн ойлгоогүй ээ тэхдээ ойлгохоос илүү мэдрэх чухал байх, их сонирхолтой мэдрэмж төрүүлдэг ном байсан...
ReplyDeleteпостмодернизм ,шидэт реализм uneheer goe baigaa biz
ReplyDeleteХагацаагч эмэгчин Г.А Эзлэгдсэн байшин түүвэрт байгаа
Астерионы байшин ,husehiin bol chi ch bi ch hen ch baisan Астерион shig amidarch bolno tiim gantsaardmal esvel ooroo husleeree gantsaardaj gehdee tegeh ogt bolomjgui ene ertonst d hun buriin setgel zurhend Астерион baij l baigaa tiim olon oroo n hen ch orood tuhalj boloh ter olon haalga bas hezeed neelttei baij baidag yg l setgel shig bodol shig husel shig chi ooriinhoo dotorluu ongiigood sain haraldaa magadgui tend chin yg chamtai adilhan nudtei ustei adilhan aranshintai neg Астерион suuj l baigaa baij magadgui /ene buruu hooson bodol ch baij magadguiee ene minii l Астерион-s olj harsan zuil maani shuudee chamd ogt oor sanagdaj baival erdoo gaihah heregguiee ene chin l шидэт реализм shuudee
aa tiim АЛДАГДСАН ЦАГИЙН ТЭНГИС songodog шидэт реализм baigaa shuu ГАРСИА МАРКЕС-n nimgeheeen nom tegej baigaad avch unshval unshaarai
anh mash ih surrealist, unreal yumiig shimten sonihoj avtagddag baiv shuu. Harin ter buhentei dotor ni orood naizalsnii daraa real orching utga uchirtai bolgoh gedeg bolson, sonirholtoi yum bilee. ali aliniig hamt avch yavahad oilgolt bolon medremj hosloh buizaa.
ReplyDeleteаахан...төөрч яваад замаа олдог л байхдаа... :)
ReplyDeleteби ийм юм уншихаар толгой дотроо орооцолдоод их хэцүү болчдын ккк
ReplyDeleteбичлэгт холбогдолгүй нэг юм байнаа
this was just meant to be
you are coming back to me
`cause, this is pure love
`cause, this is pure love
i know you are more afraid
then i`ll say i will wait
`cause, this is pure love
`cause, this is pure love
чи минь их эвлэгхэн утга гаргаад орчуулдагдаа, энийг би майррр модон орчуулаад байна, гого болгоод өгөөч тэхүү гуйжийн гуйжийн :P
энэ гоё дуу тээ
ReplyDeleteхонгор минь чи бидэн учрах л тавилантай
холын холоос надруугаа ирж л яваа даа
яагаад гэвэл бидний хайр ариухан
янаг дурлал минь цэвэр тунгалагхан
Борхон зүрхэндээ айдас тээснийг чинь мэднээ
Бүү эмээгээрэй, амрагаа би чинь хүлээнээ
яагаад гэвэл бидний хайр ариухан
янаг дурлал минь цэвэр тунгалагхан
гальт мөлт орчууллаа иймэрхүү болохуу?
ReplyDeleteyaj gadaad hel surah ve
ReplyDeleteyrij surah ve
ReplyDeleteямар хэл сурах гэж байгаан?
ReplyDeleteярьж сурахад яриад байхаас сайн арга байдгүй гэсэн, би дуугай хүн болохоор энд ирчээд чих нь онгойцон хэрнээ ам нь нээгдэхгүй их удсан :р
манай охин одоо ид хэлд орж байгаа, шувтан шулганаал давтаж хэлээд л байдгийн, тэгж л сурдаг байхдаа
kkk ednii hel gej neg hetsuu hel bnaa bas englishee sain surmaar bna zarimdaa mongoloo hurtel muu medeh yumaa
ReplyDeletehuuhedee gej gaihamshig shuu tee nadad bas 2 tiim gaihamshig biishdee
ReplyDeleteцуг байдгуу? монголд уу...
ReplyDeleteхүүхэдтэй болоод амьдралын шинэ үе эхэлдэг юм билээ...түүнгүйгээр амьдралаа төсөөлөхгүй болдог
6 sard irene odoo mgl dbaigaa
ReplyDeletewooow, баярлалаа, ёстой гоё, авъяастаймаа
ReplyDeleteойрд байнга сонсжаагаа
бичас сая баахан сонслоо
ReplyDeleteбайдаг нэгэн хүүхдүүдээ санаж байгаан байна даа
гадаа дахиал баахан цас оржийно
энэ жил яасан их цастай жил болжийноо.
Blue-гийн хэлж өгснөөр дээшээ хараад баахан зогсож үзэв. Цасан ширхэг өөдөөс унаж ирээд би өөрийгөө Жонатан цахлай болсноор төсөөлжийлээ :р Тэгснээ тэр цасны ширхэгүүд салхины аясаар бужигналдаал... жижигхэн ширхэг бүр нь нэг хүн гэвэл тэдний дунд би бас амьдралын урсгалаар нааш цааш хуйлраад л... тэгж байгаад газарт унаж хайлаад л конец фильма болно доо гэсэн шүү юм бодогджийлээ ккк
konez bol bas neg filma giin ehlel ;> 2 udaa baahan yum bicheed orsongui
ReplyDelete.(tsegt zoruilan bichiv)
ReplyDeletesurrealismiin tuhai meddeg yum baival bicheech huu.
Z...
бас экзистенциализмын тухай :)
ReplyDeleteZ...-d
ReplyDeleteZa
Chat bolgosond sorry shuu Soulmate ee, gehdee minii blog baisan bol chat bolohod buur ch bayarlah baisan biz.
зүгээрээ
ReplyDeleteчат болго болго
hey suuliin 2 bichleg haachchihvaa ain
ReplyDeleteхарин? чи аваагүй биз? :р
ReplyDeleteyamar goyo duunii ugiig yamar mundag orchuulaa ve, uneheer aviyastaimaa
ReplyDeleteбас экзистенциализмын тухай gen uu yrimaar l bna daan ch jaahan tiimhen sanagdaad zugeer l ene talaar sain meddeg humuus bie bieneesee shine medeelel haij baihad n bi dunduur n orood anhan shatnii yum yriad unaval demii yum bolchih bolovuu gesen ergelzee !!!!!!!!!!
ReplyDeletehehe ugui dee
ReplyDeletebi yag yamar utgatai ug ve gedgiig ch medkuu bna
sanaa zovoltgui engiin hyalbar ugeer bicheed uguuch pls...
gants ugnii utga meddeg bolj avii gesiin :)