Сонсонгоо уншиж суутал үл ялиг гуниг төрөөд...
Дараа нь бас дахиж уншмаар санагдаад тавичихлаа...
ЯМАР үед амьдрал хэцүү,бас амархан байдаг гэж?
Яагаад тийм үед шөнийн шувууд чив чимээгүй жиргэдэг,
Ямар цаг нь ирэхээр бүх хүн дуулж бүжиглэдэг,
Ямар гээчийн үүр цайхад бүсгүйчүүд унтаагүй атлаа сэрдэг гэж?
Яагаад амьдрал ийм хөнгөхөн атал цөмөөрөө гунигт автдаг,
Ямар салхи гараад гэнэт үхмээр санагддаг,
“Яагаад заавал үхэл...?” гэдгийг нь хэн ч бодож эргэцүүлээгүй мөртлөө
Ямар замаар од руу нисч болохыг зүүдэлцгээдэг гэж?
Яг ямар үед амьдрал хэцүү,бас амархан байдаг гэж?
Яасан гэж,юуны шагналд, эсвэл нүгэлтэй юу тарьсныхаа
Ял зэмийг амсах гэж энд бид ирдэг,
Янзыг маань үзэх гэсэн мэт Нар юунд манддаг гэж?
Яагаад бид цөлөгдмөл,хаягдмал,хоригдмол амьтад хэрнээ инээмсэглэдэг,
Ясаа янгинатал өвдөх үед ч хэн нэгнийг бодож чаддаг,
Ямар ид шидээр ийм хүч чадлыг олчихоод, дараа нь...
Яагаад алдчихдаг гэж?Хариулт нь хаанаас урсч гардаг...
Яг л нулимс шиг урсч...Гэхдээ нулимс яавч биш...
Яавч нулимс биш...Магадгүй, зүрх өөрөө дотроос ундарч...Аяа!
Ямар үед амьдрал хэцүү, бас амархныг эргэцүүлэх утгаа алднам.
2007.5.30 Г.А
Амьдралд дуртай ч үе үе тэсгэлгүй гуньдагЛ.Ө
Адайр зантай ч уучламтгай бүсгүй болсон, тэр!
Гуниг... гуниг яагаад дуусдаггүй юм бол... дахиад л сэтгэлд гуниг тэгээд бас шаналал...
ReplyDeleteуншаад л баймаар шүлэг, сонсоод л баймаар дуу, гуниглаад л баймаар амьдрал...
ReplyDeleteзаримдаа, сүүлийн үед бол дандаа уншмааргүй, сонсмооргүй, гунигламааргүй.
ReplyDeleteзалуу цагийг ингэж үрмээргүй ч өөрөөс шалтгаалахгүй юм их байна уу, эсвэл үгүй юм болов уу
яг одоо хамаг сэтгэлээ гараад явтал нь хашгираад уйлаад, орилмоор... тэртээ холуур байсан гунигийг өөрийн болгоод энүүгээр дуудчихсан байх юм....
ReplyDeleteхэхэ Blue их бүтээлч охин шүү...
ReplyDeleteмэдээж дандаа биш л дээ...ахуй амьдралаа орхиод дандаа тэгж суух чөлөө ч гэж юу байхав... үе үе оргилж ирэхээр нь энд бичээд тавьчдийн...
энэ тэхдээ гоё шүлэг байгааз...
Навчыгаа уруу татааск уу...
ReplyDeleteхөгжөөх юм боды доо байз :р
гоё шүлэг... гоё дуу... гоё гуниг
ReplyDeleteөвдгөө тэврээд далайн эрэг дээр ганцаараа суумаар санагдаж байна...
үхтлээ нам унтмаар байна...
мөрөөдөл? би мөрөөдөхөө больцон байхын... яанаа яагаад ингэцийм бол :-/
amid baigaa bolohoor l sain muu gunig bayaraa tenstuuleed l yvj bna shdee nadad odoohondoo ene l hangalttai uchir n zarimdaa gunig ch moroodol ch goe duu goe shuleg yuch baigaad orshin baihaas iluu sanagdahaa bolichihdog tiim l odoruud bna ajilaad l zav zaigaar n temdeglelee bicheed l oird harin shuleg ene ter bichmeer sanagdaad baigaa shdee tegehdee bi bichihgui ldee hemjeendee agsarah heregtei baih tiimee
ReplyDeletegunig gunig gunig guniglaad l baigaam bizdee zarimdaa ch goe ldoo yadgiin gunigaa moroodloo zond n tavichih tal nutgiin bidend iim gazar zarimdaa denduu davchuu yum shig baidagiin ooroo bish ch gunig moroodol 2 zorgoor n tuiluulaaa yadgiin
шүлэг бичмээр байвал бичилдээ яахав хүнд уншуулахгүй өөртөө хав дарна л биз :)
ReplyDeleteхарин тиймээ би ч гэсэн чамтай адилхан боддог, гуниглах баярлах сайн муу гэсэн юм юу байнаа аль аль нь л сэтгэл хөдлөлийн илрэл, амьд байгаагийн шинж шүү дээ тээ
тэхдээ би гунихаа байчлаа... гоё юм уншаад бөөн энерги...Ерөнхийдөө амьдрал дандаа л иймэрхүү байх юм дөө дээшээ доошоо савлагаатай... Маргааш ямар байхыг бүүмэд... Өнөөдөр бол сайхан л байна...
iim savalgaagui baih yum bol bas margaash yu bolohiig medchih yum bol amidral utgaa aldchih biz
ReplyDeletesaihan mochuud dandaa l hairalmaar saihan mochuud amidral iimdee l saihan, hairalmaar iim mochuud olon uchraas amidral hairalhaas oor songoltgui tiim l saihan
шүлэг их таалагдлаа... харин чи минь юунд их гуниглам бэ?
ReplyDeleteхэхэ юунаас болсноо мартжээ хө... одоо бол сэмбэлзээл байна даг :р
ReplyDeleteэнэ шүлэг харин их таалагдсан...цээжилчмээр санагдаад байгаа бүүр...
hehe bi bas buur gunigt awtchihla:(duu bas ih goe ayalguutai yuma
ReplyDelete