Pages

5.3.10

Мөрөөдөл

Хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр атлаа
Мөрөөдөж ханахгүй явсан бүхнээ
Ахиад үнэн голоосоо мөрөөдөх юмсан.

Г.Аюурзана 1998.9.24-25



Ирина Хакамадагийн номыг уншиж байгаад нэг юм ойлгов... Надад дутаад байсан нэг гол зүйлийг...

Амьдралыг хөдөлгөх эрчим хүч, урагшаа тэмүүлэх энергийг хүн хаанаас олж авдаг юм бэ? Миний хувьд: гэр бүл, найзууд, урлаг утга зохиол, shopping & shaping (хөлсөө гартал хөдлөх!), блог, тэнэх... гэсгээд дуусаж байгаа. Эд бүгдийн алинаас нь ч таашаал, кайф, энерги авч чадахгүй үе бий. Тэхэд уналтанд ордогийм шигээ...Энергийн дутагдал...сүүлийн хэдэн сар улам ойр ойрхон, улам ноцтой илэрсийм шиг байна.

Тэгтэл азаар Хакамадаг уншив. Энергийн хамгийн том, дундаршгүй эх сурвалж нь юу гээч? МӨРӨӨДӨЛ! Хэзээнээс ч юм би жинхэнээсээ мөрөөдөж чадахаа байчиж. Одоо бол юу мөрөөдөж байснаа ч санахгүй болчихсон... Жижиг сажиг асуудал, амьдралын төлөвлөгөө, өнгөцхөн хүслээ мөрөөдөл хэмээн андуурсаар их удаж дээ...

Агуу мөрөөдөл гэдэг нь бодит байдалд байж болох, биелж болох зүйл биш ээ. Агуу мөрөөдөл гэдэг бол бодит байдлыг харгалзахгүйгээр, бодоожийн бололцоогүй мөртөө биелээд эхэлдэг тийм зүйл. Хүүхдүүдийг хар даа: тэд бүгдээрээ шахуу нисгэгч, сансрын нисгэгч болохыг мөрөөддөг биз дээ? Бандгар охин балетчин болохыг мөрөөдөж байснаа том болоод ирэхээрээ” Би тарган” гээд больчихдог. Тэгэхээр, томоор мөрөөдөхийн тулд, энэ бүх болзол шалтгаануудыг хаяаад яг л хүүхэд шиг болж, дур зоргоороо мөрөөддөг болох ёстой.

Агуу мөрөөдөл гэж – нэг хоног ч мартаж чаддаггүй, ямар ч их завгүй, ямар ч их ажилтай байсан үргэлж тархинд хадаатай байдаг – тийм зүйл. Танаас салахгүй наалдаад, үргэлж дотроос чинь маажиж, шөнө зүүдэнд орж, өглөө кофегоо ууж байхад чинь тархинд чинь эргэлдэнэ. Найзуудтайгаа наргиж байхад чинь ч үргэлж бодогдоод байдаг.

Үүнийг уншиж байгаа танд/чамд ийм АГУУ МӨРӨӨДӨЛ бий юу? Минийх юу юм бол, түүнийгээ хайж олох хэрэгтэйм байна...

Бүүр жаахнаасаа л гадаад явж байдаг хүн болохсон гэж мөрөөддөг байсан, ангийн найзын маань дипломат аав нь их гоё санагддаг сан. 8р ангидаа загвар өмсөгч болох сон гэж мөрөөдсөн...нэг их удалгүй бодит байдалтай эвлэрсэн :р Их сургуульд ороод цалингаа цуглуулж аав ээждээ машин авч өгөхийг мөрөөдөж эхэлсэн...Тэгээд дараа нь? "Хорин тав дөхөж ирээд бид мөрөөдөхөө болиод ажлын мал болж эхэлдэг. Харин мөрөөдөл маань нисээд явчихдаг" гэж үнэн юмаа. Түүнээс хойш мөрөөдөлгүй, зүгээр л амьдрал надад үүрүүлсэн ачааг үүрээл, өгсөн даалгаврыг нь хийгээл...урсгалаараа...

Одооноос эхлээд ийм лоозонтой болноо.
Энергээ тэжээх мөрөөдлөө ол.
Сэтгэлийнхээ гүн мухарт унтаж буй мөрөөдлөө сэрээхийн төлөө!


http://orosshkolton.mn/component/content/article/29-2009-10-22-04-48-27/216-ih-hot-dahi-success-3.html

15 comments:

  1. nadad het aguu bish ch gesen tom moroodol baigaa baga bagaar ymagt dohood l yvaa bi hezee ch moroodohoo bolij uzeegui bi magadgui het oodrog hun baih

    ReplyDelete
  2. Suuliin 10 n jil muruuduj baigaa muruudulduu unench baigaashd, uhen uhetlee muruuduh baih. Yagad gevel ene mash tom atlaa jijig zuil deerees ch oirtoj boldog muruudel=husel=zolrilgo.
    Existzialism, Alber Kamu ene ter gej tenej yavsaar Mongoloosoo olson muruudul. He he. Hurne hurne, hooson muruudul bish. Soulemate ch bas ter munhiin muruudluu olj avana bailgui dee. Uhaantai busgui shuu.

    ReplyDelete
  3. тийм бий вий, зарим хүмүүс хоосон мөрөөдөх гэж ярьдаг, тэгж хэлэхэд яагаад ч юм дургүй байсан чинь нээрээ л хоосон биш юм байна, би мөрөөдөх дуртай, надад хар мянган мөрөөдөл байдаг, нэгийг мөрөөдөөд нөгөөг мартдаг, орой орондоо орохдоо мөрөөдсөөр унтдаг, гэхдээ хамгийн агуу мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байна, биелэхгүй байж болох ч гсн мөрөөдлийнхөө төлөө явсан болохоор амьдралаас олон шагнал авах байхаа гэж боддышд :P

    ReplyDelete
  4. сайн уу , сэтгэгдэл үлдээдэггүй л болхоос би таний нийтлэл болгонийг уншдаг , ком-о асаах болгондоо л орж хардын . Одоо бүр танил юм шиг санагдаад бдаг болцон :) . Мөрөөдлийн тухайд гэвэл надад тийм мөрөөдлөөд зөндөө бгаа ,бусад хүмүүст тэнэг юм шиг санагдаж болох ч надад үнэтэй ,тэднээрээ сүнсээ тэжээж амьдардаг. Мөрөөдлүүддээ хүрч чадна ,танийг ч гэсэн өөрийнхийгөө олно гэдэгт итгэж бнаа

    ReplyDelete
  5. Мөрөөдөл бий, гэхдээ энэ чиний тодорхойлсон шиг агуу их мөрөөдөл мөн эсэхийг бүү мэд хэ хэ хэ...

    ReplyDelete
  6. Агуу мөрөөдөл гэж – нэг хоног ч мартаж чаддаггүй, ямар ч их завгүй, ямар ч их ажилтай байсан үргэлж тархинд хадаатай байдаг – тийм зүйл. Танаас салахгүй наалдаад, үргэлж дотроос чинь маажиж, шөнө зүүдэнд орж, өглөө кофегоо ууж байхад чинь тархинд чинь эргэлдэнэ. Найзуудтайгаа наргиж байхад чинь ч үргэлж бодогдоод байдаг.
    Би одоо ийм мөрөөдөлтэй болчихсон яваа. Хаа ч явсан дагаастай

    ReplyDelete
  7. Агуу мөрөөдөл гэж – нэг хоног ч мартаж чаддаггүй, ямар ч их завгүй, ямар ч их ажилтай байсан үргэлж тархинд хадаатай байдаг – тийм зүйл. Танаас салахгүй наалдаад, үргэлж дотроос чинь маажиж, шөнө зүүдэнд орж, өглөө кофегоо ууж байхад чинь тархинд чинь эргэлдэнэ. Найзуудтайгаа наргиж байхад чинь ч үргэлж бодогдоод байдаг
    Би одоо яг ийм мөрөөдөлтэйгээ учраад яваа, хаа ч явсан дагаастаы

    ReplyDelete
  8. баярлалаа

    "би мөрөөдөлтэй" гэж хэлэх ямар урамтай итгэл дүүрэн сонсогддог юм бэ...

    би одоохондоо бодсоор л байгаа. тэхдээ энэ тухай ухаарснаас хойш нэг л өөр болчихлоо. үе үе хоосроод давчдаад байсан сэтгэл минь дүүрээд ирэх шиг...өөдрөг болоод ирэх шиг...

    мөрөөдөлтэй хүн өөдрөг байдаг байхаа...

    ReplyDelete
  9. Busguichuudiin bayariin mendiig hurgeye. Bidnees hyazgaargui ih erch huch gardag yum. Setgel zerhniihee muruudliig olooroi ;>

    ReplyDelete
  10. Turulhiin muruudumtgii hun gej bi uuriiguu dugnedegiin. Bur bagiin l, odoo ch heveeree.
    Neg sul tal ni haaya muruudul dundaasaa uuriiguu olohoo baichihdag tal bii.
    Gehdee minii muruudul aguu zuil bish l dee. Neelt meelt hiine gej muruuduugui :).

    ReplyDelete
  11. мөрөөдөл өөрөө юу байх нь, бас том жижиг нь хамаагүй байхалдаа... гол нь хүнийг дотроос нь чангаагаад, тэмүүлүүлээд, зүгээр байлгахгүй татаад байдаг тэр чанарыг нь л агуу гэж хэлээд байна гэж би ойсоон... тэр хэмжээгээрээ их эрч хүчээр цэнэглэж байдаг...

    би ч уул нь мөрөөдөмтгий хүүхэд байсан даа... амьдралын жилүүдэд заримыг нь биелүүлээд, заримыг нь хаяж орхиод... аар саар бодит асуудлуудаас болж заримыг нь нухчин дарсаар... нэг мэдэхэд мөрөөдөхөө больчиж...

    ойрдоо зүсэн зүйлийн юм мөрөөдөөл... тэр дундаа өөрөө баярлаад л байгаа :р

    ReplyDelete
  12. chi aimaar muruudumtgiish dee. tegeh yumsan ingeh yumsan geed l... ter chin zaaval aguu ih baih yostoi yum uu? er n' aguu ih gej yug heleed bainaa?(bielehed hetsuug n' aguu geed baina uu, esvel materiin huvid tom jijig hemjee???) muruuduld hemjuur baihgyi gej bi boddiin... bi chinii muruuduj yavdag yumiig zah zuhaas n' mednesh dee. chi uuruu ch anzaaralgui tuunee udur tutam bodoj bas yar'j baidgaa meddeggyi bolohoos...
    Minii aldart tsuut, aguu ih muruudliin maan' neg sayahan bielsen. kkk
    Yaj taarahaaraa tegsen yum yag 3 sariin naimand irsen shuu. Daraa ireheeree uzeerei.

    Z...

    ReplyDelete
  13. агуу гэдгийг би юүгж ойлгоод байгаагаа дээд талын чинь сээгий дээр бичсэн :)

    ойрдоо намайг донсолгосон мөрөөдөл байгаагүйм шигээ эсвэл би мартчиж... чи надад сануулаач хө...

    3 сарын 8нд юу болсыннннн???
    хэрэгт дурлах булчирхай ажиллуулчлаа байна :р

    ReplyDelete
  14. Энергийг тэтгэгч эд бол – мөрөөдөл. Өөрийнхөө хүсэл бодлыг биелүүлж өөрөө өөртөө батлах нь л чухал, юу байх нь хамаагүй – хүүхдийн хүмүүжил үү, ерөнхийлөгчийн албан тушаал уу, хамаагүй.


    гэжийшүү...

    ReplyDelete
  15. Bi bas tan shig toimgui ih yum morooddog baisanaa bolichihson yum bainaa. Bas tan amidraliin yanz buriin detaliudiig ingej negburchlen bodoj tungaah durtai baisanaa bas bolichihson yum bna. Onoodor ideh hooloo, hiih ajilaa, bas ene doloo honogiin planaa bodohoos hetrehee baichihaj. Baga yum boddog bolson maani neg bodliin setgel sanaag maani taivan bailgadag bolson ch yum shig. bas nuguu talaas teneg bolgood baigaa ch yumuu gej bodogdchihloo. Suuliin uyed oir dotno bolson hun maani bas iimerhuu yum ergetsuuldeggui hun bolohoor bi bas uusaad baigaan boluu? Esvel zugeer yum ergetsuulj bodoh zav oortoo gargaj chadahgui baigaa ch baij medne. Oiriin ued amidraliin ornol ihtei, ajil ch ihtei baigaagiinh yum boluu daa. Tanii blog ruu udaan oroogui, saya orson chin goyo bna shuu. zunduu martagdsan yumsiig sanuulj, heregtei seheerluudiig ogloo. Tanii blog ulam l sonirholtoi, amttai baidag boljee ;-)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)