Pages

2.3.10

Гуравдугаар сар

Манараал суужийна...
Дараалаад гурав хоног тас амарчихсан чинь...


3 сар гарчихсан хэрнээ яасан ч муухай зэврүүн байхын...

 Vincent Van Gogh-ийн Almond Blossom гэдэг зураг гэнээ. Бүйлс модны нахиа гэх юмуу даа монголоор. Хавар их эрт нахиалдаг, хүйтэнд тэсвэртэй мод байдаг гэжийнэ... гоё зураг санагдаад...






Алдрайхан залуу насыг чинь сануулах
Алтарсан шаргал дурсамж болоод
Гэрэл зургийн чинь цомогт
Гэгээ цацруулан үлдэх юм сан...
Иймэрхүү утгатай гоё үгтэй дуу. Хэзээ ч сонссон уйддаггүй цаанаа л нэг сэтгэлд дулаахан дотно аятай...

Гуравдугаар сар миний хамгийн дургүй сар.
Яагаад би түүнд дургүй билээ?
Гудамжаар алхах хүмүүс нэг л хачин зовиуртай,
Гунигтай урт урт дээлэндээ түүртээд уцаартай;
Гуравдугаар сард ер нь амиа хорломоор болдог,
Гурван давхраас үсэрчихмээр байдаг,
Үсэрье гээд доош хартал дэндүү намхан,
Өгсөөд есөн давхөр өөд мацах залхуутай.
Тэгээд л би амьдралын тухай өөрөөр бодож,
Тэнэгхэн дурлалуудынхаа нэгтэй салах ёс хийлүү?
Тэнэглэл гэж бодсоны хүчээр л
Дурлал эдгэдэг.
Тэр харин эдгэлүү?

Үгүй дээ, миний дургүй сар
Гурван сар биш юм байна.
Г.А.



18 comments:

  1. Өвлийн жавар нимгэрээд, өмсөх хувцас минь бас нимгэрнэ дээ гэж бодтол... үнэндээ жиндүүхэн л байна... Сэтгэл нэг цэлмээд л нэг бүрхээд ... ёстой л ааштай хаврын эхлэл....

    ReplyDelete
  2. ene navch neeree ymar hurdan yum be 3 dugaar sar yum bolgonii ehlel shig l sanagddagiishdee udahgui tson turne tom goliin tson tureh goe shdee ereg deer n suugaad l mosnii chimee sonsool bagadaa tson turehiig huleegeel dogdlool baidag baij dee 3 sar garahaar l angir duugrah tson tureh 2 iig l huleegeed eheldeg baisan hsdee

    ReplyDelete
  3. голын цөн түрэх чимээ гэж ёстой мэдэхгүй юмаа. ангир бас яаж дуугардаг билээ ккк. эртээрхэн шувуунууд зэллээд нисэж яваа харагдсан монгол руу буцаж байгаа нь тэр болуу...

    3 сар болохоор энд шинэ хичээлийн жил эхлэхийн... Оюутан хүүхдүүд гүйлдээл...ном сурахыг хүсэхгүй ч дахиад оюутан байж үзэхийм сан гэж бодогдоод...ккк

    ReplyDelete
  4. usnii ursgald idegdeed moliison mosnuud ursahdaa hoorondoo morgoldood ih goe duu gardagiin ter ued burgas gologlood bas saihan unertei boldogiin goe chimee goe uner angir duugarah goe duu ene chin jinhene havar baigaamdaa yg l divaajin gej neg iimerhuu yum baidag boluu gemeer nudeeree harj chiheeree sonsohgui bol tosoolhod hetsuu neg tiim horogdood l baimaar

    ReplyDelete
  5. kkk iim zaluugaaraa zonoh gej baimgui yum odoo bagiin yum dursahaar dogdlood bas guniglaad ch baigaa yum shig bolood baidag boltson baihiin

    ReplyDelete
  6. ккк зөнөх ч биш байхаа...дурсамж гэдэг тийм л хүчтэй эд юм...

    би ч хотын хүүхэд болохоор чиний хэлдэг гоё гоё үнэр чимээг төсөөлж ч мэдэхгүйм даа... хааяа хааяа бага насны, эсвэл өнгөрсөн үеийн үнэр хамарт зурвасхан сэнгэнээд алга болдог... Яг юуны үнэр билээ гээд л эргүүлээд санахлээр бөөн бөөн дурсамжтай ккк...

    ReplyDelete
  7. ug n bi gedeg hun chini dandaa uragshaa harj amidrana gej boddogiin gehdee l ergeed dursamjtaigaa zuuraldaad l baigaamdaa
    hotiin huuhedd ch gesen havariin goeiig medreh yum zondool baisan baihdaa

    ReplyDelete
  8. сургууль явах замд жижигхэн өвс цухуйцан байхыг хараад, бас хаврын анхны борооны үнэрээр, биеийн тамирын хичээл гадаа ороод эхлэхээр, өглөө хичээлдээ гарахад гэгээтэй байдаг болчихлээр хавар болж байгаам байна гэж мэдэрдэг байсан шиг санагдажийна

    өнгөрсөнтэйгээ зууралдах муу гэж үү... би лав тухайн үед яамаар байна тэрүүгээрээ л байх нь гоё юм шиг... ирээдүй, өнгөрсөн хоёр хоосон, зөвхөн бодолд оршдогоороо адилхан юм чинь дээ тэхдээ :р

    ReplyDelete
  9. muu bishee jatgaltai odruudiin ineeden tsaana nuugdsan tsoohon gunigtai odruud bur iluu sanagddag 19 nastaigaa 25 nastaigaa uldsen naizuud esvel ueiinhnee ih deed surguulid surna geed hotruu yvj baihad ajil hiinee geed hodoo yvj baisan 18 nas mini odoo bol orovdmoor ch yum shig baidagiin namaig oorchilson huchirheg naizuud nadad az bolhod baisan yumaa tiim huchtei erchtei humuust burhan harin aimaar hatuu handdag yum shig bna lee bi odoo tegej boddogiin

    ReplyDelete
  10. голын цөн түрэх, ангир дуугарах тухайд хотод өссөн бидэнд ихээ холын мэдрэмж байх....
    ээжээсээ нуугдаж хавар намрын хөнгөн гутлаа өмсөх гэж аргаа барах, хичээлдээ авах үед гэгээ орчихсон байвал, байшингийн ард булангаас жижигхэээн ногоон өвс цухуйчихсан байвал хаврын эхлэлийг мэдэрдэг байж дээ.

    ReplyDelete
  11. hongon gutal gesnees bi baga daa namar ovliin huvtsasaa mod omsohgui derchiigeed l guigeed bna havar bolohoor yagaachgui ert tailj hayhcaad bas l derchiigeel guigeed baidag huuhed baisan shdee daaraal nusaa tataal gigeed bna tegsen hirnee zuzaan huvtsand aimaar durgui

    ReplyDelete
  12. нээрээ нэхх зузаан нэхий дээл мээлнээс салахлээр мөр хөнгөрөөд гоё байдаг сан

    хөвгүүд угаасаа өвөл малгай өмсөж "жижгэрэхгүй" гэж гүрийдэг байсийн болуу ккк

    ReplyDelete
  13. medehgui yagaad tegdeg baisan yum boldoo chihee holdoogool malgai omsohgui guigeel baidag baisan shdee

    ReplyDelete
  14. өглөө нээх мундаг самначихаад, малгай өмсчихөөр арзайчдын гэж ангийн хүүхэд хэлж байсан санаанд тодров. аминдаа охидуудад тоогдох гээд самначдаг. малгайгүй л явахгүй бол үс будаа ккк.... бидний үед тэр гель энэ тэр байсын болуу... сүүлд 8,9 дүгээр ангид л гарсан байх тээ. тэрнээс өмнө үсний тос гэж нэг юм байдаг байсныг бүтэгхэн санажийна.

    ReplyDelete
  15. ккк охидууд ч бас үсээ босгох моод байлаавшд
    гел, лак гэж ховрын бараа... 9ийн тосоор тосолчоол явжийдаг байлаа хаха

    хөвгүүд цүнх үүрэхгүй нэг хавтас барьчаал тэрийгээ хуруун дээрээ эргэлдүүлдэг моод бас байсан...хавтсанд нь дэвтэр ороол дүүрчдийн байгааздээ тээл дандаа номгүй явдаг...

    ReplyDelete
  16. kk mani tegej tos lak ene ter hergeldeggui baisoon usee jijigheen zasuulaad bolchdog baisiin amar

    ReplyDelete
  17. 3-р сар урьд нь надад лав тоож догдолдоггүй цаг хугацааны баримжаа байсан энэ жилээс өөрчлөгдөж байна даа... тэр минь наддаа ирнэ :)

    ... нээрээ дээр үед тэр үсээ босгодог нэг тэнэг моод байсан шүү. Би лав нэг удаа урд үсээ аягүй босгочоод маргааш хүртэл тэрийгээ хадгалах гээд бараг босоогоороо унтах дөхөж л байлаа, ээж тэгсэн зүгээр орондоо орж унт гэж загнаад л ха ха ха... шөнө хөдлөхгүй шахам үсээ байдгаараа хямгадаад дэн дун унтсан ч даанч тэгээд маргааш өглөө нь налчийчихсан байсан юмдаг. Бас 9-н тосоор тослоод л заваардаг байжээ хомсхон цагийн хүүхэд насаа гэж хэ хэ хэ

    ReplyDelete
  18. Buh uliral goyoo. Gehdee havar hamgiin tansag ni. Nogoorch baigaa baigal, soyolj bui tsetseg navchis minii hamgiin ih taashaadag zuil. Bas oi modnii uner ...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)