8.10.08

Outsiders...

Түрүүхэн найзтайгаа gay, lesbian гээд ярьж байтал...coming out хийж өөрийгөө gay гэдгээ илчилсэн 23 настай модел залуу амиа хорлочихсон гэж дуулдлаа. Бас нэг transgender ч гэсэн...

Олонхиос арай өөр төрсөн нь тэдний буруу биш атал энэ нийгэмд олонхитой хөл нийлүүлэн амьдрах тийм л хэцүү байсийн байх даа...Үнэндээ тэднийг бүрэн ойлгож чадах биш дээ... Өсвөр насандаа энд тэндээс сонин юм олж уншчихаад өөрийгөө манин ч юмуу элдэв гажигтай байх вий дээ гээд их айдаг байж билээ. Бурхны авралаар олонхитой адил нь мэдэгдсэн. Тэхэд л... зүгээр төсөөлөхөд л... их аймшигтай санагддаг сан. Жинхэнээсээ өөрийгөө бусдаас өөр гэдгээ мэдрэх... тэрхүү бусад нь өөрийг нь хачин харцаар харах... энэ бүхэн үнэхээр давж туулахад бэрх байдаг байхдаа. Ялангуяа энэ нийгэмд... цөөнхийг өөр гэдгээр нь ялгаварлан гадуурхдаг нийгэмд амьд явснаас ийнхүү мөнхийн амгаланг сонгох нь амар санагддаг байж ч болох.
Нийгмийг би өөрчлөх хүчгүй ч...өөрөөсөө арай ондоо байлаа гээд тэр ялгааг нь хүлээн зөвшөөрөх уужим харцтай болох юм шүү...

1 comment:

  1. zarim humuus oyun sanaanii tsoonh boldog ted ch bas edentei adil huvi tavilantai amidral ymar ch aimshigtai baig amid yvahaas tatgalzahad hurgene gedeg arail denduu hatuu humuun busiin gaduurhal shuu

    bi bol haruudad durgui tsarai torh uner tanar n oi gutam gehdee bi tedniig uzen yddaggui gay,lesbian bur jiriin hirnee het emegteileg ercnuud het ershuud busguichuuded durgui alin ch baisan durgui hurdeg bur nud horsoh met boldog gehdee l bi tednii huvi hunii erh choloond hezeech durguilhej chadahgui zugeer l morooroo amidrah n minii tedend uzuulj baigaa tus demjleg tegeed l boloo

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...