Pages

29.10.08

Сардаа нэг уулздаг найзын тухай

Нэг онигоо байдаг даа.
3 хүүхэн ярьж сууснаа хамгийн гоё баяр юу вэ гээд маргалддийн.
Нэг нь шинэ жил, нөгөөх нь наадам гэсэн чинь гурав дах нь дуугай сонсож байснаа...
юм ирэх л хамгийн гоё баяр даа гэсэн нөгөө хоёр нь хүлээн зөвшөөрдөг гээд.



Бага байхдаа сайн ойлгодоггүй байсан, яваандаа энэ бол эмэгтэй хүний хамгийн том баяр нь юм гэдгийг ухаарсан шүү. Хүсээгүй байж гоол алдаагүйн баяр, хүүхэн хэвээрээ байгаагийн баяр. Сар бүр ирдэг болоод тэрүү охидууд аятайхнаар найз ирсэн гэж хэлдэг сэн. Энэ найз ирсэн гэдэг маань зовиуртай, биед тийм ч тохилог эвтэй биш ч гэлээ эрүүл саруул байгаагийн шинж цаашлаад жинхэнэ эмэгтэй хүн гэдгийг нотлох шинж шүү дээ :-)

Найз ирэхээс 7 хоногийн өмнөөс биед зарим нэг өөрчлөлт гарах юм. Урьд нь бас л анзаардаггүй байснаа сүүлийн нэг жилээс л мэдэрдэг болоод байгаа. Тийм л өөртөө хайнга ханддаг байсан нь мэдэгдэж байгаам даа. Анх хамт ажилладаг хүүхэнтэй тэр талаар яриж байгаад энийг ер анхаарч байгаагүйгээ мэдээд ажиглаж эхэлсэн юм. Тэр бол их мэдрэмтгий юмуу шинж тэмдэг нь их хурц илэрдэг юм билээ. Би бол арай ч тийм биш.

Юуны түрүүнд хамгийн сайн мэдэгдэх шинж бол идэмхий болох. Өөрийн мэдэлгүй аппетит нэмэгдээд хоолноос хоолны хооронд ходоод хоржигноод эхэлж байгаам даа. Бүтнээр нь бардаггүй байсан маруужинг дор нь идчих жишээтэй. Дараагийн нэг шинж нь огцом уурлах. Жирийн үед гайгүй өнгөрөх асуудал дээр дүрсхийтэл уурлаад л хүн амьтаныг айлгачихна. Өөрөө ч гайхаад юунд нь уурласнаа ойлгохгүй шахуу. Тэгээд ер нь сэтгэлийн хөдөлгөөн ихтэй болчихдог юм шигээ. Наастр бол дээш доошоо савлаж өгнө дөө. Энэ бүхнээ өөрөө мэдэж авсанаас хойш өөрийгөө удирдах, хүмүүстэй харьцахад арай дөхөмтэй ч болоо юу гэж санагдаад байгаа.

Найз ирээд буцсаны дараа ч харин гоё доо. Бие хөнгөрөөд л. Энэ үеэр диет эхэлбэл илүү үр дүнтэй гэж уншсан юм байна, үнэний хувьтай байх. Миний найз бас ирэх гээд л...Би гэдэг хүн идэмхий ууртай амьтан л байна даа ойрдоо :-)

3 comments:

  1. tegdiin shd, uurlaad shidleed teruugeer neg yum bolood tegenguut har yum uuduus "Period syndrom" ni ehelj gejiigaam chini. xaxaxa. gehdee zarimdaa albaar syndromoo taaruulj ailgadag bol yah uu? er ni bol bied uurchlult medregddeg shd. bie arzaigaad l heblii, nuruu hushuud baidiin.
    tegeed chi buun buun appetit bolood daraa ni diet-d suuh tuhai bodood baihada yahuu dee :)

    ReplyDelete
  2. hehe harin tehh jingee uzsen uje 1kg nemchihsen baigaam chin.
    hurdan ireed duusaasai teheeree butsaad hasahaas :-)

    ReplyDelete
  3. Эмзэг дэлбээ :P

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)