23.10.08

Eagle Eye

Өчигдөр санаандгүй байж байгаад энэ киног үзэв. Action movie нэг их дуртай биш ч гэсэн дажгүй л санагдлаа. Сэхээ авахын завдалгүй ар араасаа үргэлжилсэн хөөцөлдөөн. Гүйгээд л давхиад л машин онхолдоод л онгоц мөргөлдөөд л... Иймэрхүү кинонд дуртай хүн бол яах аргагүй таалах байх би ч гэсэн үзэхэд боломжийн л байлаа.



Бидний амьдарч буй орчин үе алхаа гишгээ бүр маань аль нэг камерт бичигдэж, амнаас унасан үг болгон маань ямар нэг газар record болоод үлдэж байгаа гэж бодохоор аймаар ч юм шиг. Нийгэм, технологи хөгжих тусмаа хувь хүний орон зай улам л алга болоод... нууц юм ч гэж байхаа больж дээ. Би яаж нууцаа нуунаа гэсэн :=)

Action movie үзэж суухдаа ч romance илрүүлж байдаг би нээрээ хөгийн бөмбөг шүү. Энэ киноноос гол таалагдсан юм нь гол дүрийн 2 жүжигчин. Кинон дээрээ яг хэд гэж гардгийн мэдэхгүй бодит амьдрал дээр 9 насны зөрүүтэй хоёр байлээ. Хэхэ энэ нэг их ач холбогдолгүй ч гэсэн гоё санагдаад байгаан инээдтэй. Бас яг дуусахдаа бие биенээ харж байсан харц нь...♥
Shia Labeouf гэж хэцүү нэртэй энэ залууг Transformer дээр гарахад нь бацаан байна гээд тоогоогүйн. Сүүлийн тэр харцнаас харж байхад дараагийн кинон дээрээ янзтай гоё romance тоглочихвол би шууд хайлахаар юм байлээ :-)








Eagle-Eye гэсэн чинь энэ дуу санаанд ороод.
Save tonight....tomorrow I'll be gone...

6 comments:

  1. Huue ee bi bas ene zaluug chini jaahan huu gej bodood baisan shdee. xixixi, er usuj esgii sunanaaa gej....

    ReplyDelete
  2. Нялх ногоонд санаарханаа хө:)

    ReplyDelete
  3. Hi. Saya l neg yum zav garch orj irlee. Geriin com virusteed surguuli deer ireheer nunmun haisaar baigaad oroi bolchih yum. Guguu irj hooloo hii geed utasdaad baidag. Yamarch baisan bugdiig n' unshij duusgaj baij yavnaa huu. Gol duriin huv'd dajgui l zaluu yum. Sayahan bi bas neg buudaltsaantai kino uzsen. Luuvan ideed l hun buudaad baidag. Aag am'sgaagyi buudsaar baigaad kino duuschihsan shuu. kkk...Nadad luuvan l aimaar taalagdsaan...

    ReplyDelete
  4. hehe end bitgii ner us durdaad baildaa
    hun nuugdaj baihad chin :)

    ReplyDelete
  5. хэхэ. энэ их сонин кино, үзчээд баахан л яагаад яагаад гэсэн асуулт тавьсан даа ... уг нь би акшн кинонд дэртай л даа.

    ReplyDelete
  6. 'Нийгэм, технологи хөгжих тусмаа хувь хүний орон зай улам л алга болоод... нууц юм ч гэж байхаа больж дээ. Би яаж нууцаа нуунаа гэсэн :=)'

    Eagle eye :P

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...