Pages

9.10.08

Back Hug (араас тэврэх)


Эртээр ТВээр "Back Hug" буюу араас нь тэврэхэд эмэгтэй хүн их дуртай гээд гарч байсан санагдаад тэр тухай бичмээр санагдлаа.



Яг english speaking culture-дээ back hug гэж хэлдэг юмуу мэдэхгүй л дээ. Энд лав тэгж хэлцгээдэг юм байна. Эмэгтэй хүн өөрийгээ нөмөр нөөлөгт байна гэж мэдэрдэг, романтик мэдрэмж төрдөг, өөр юу юу ч гэлээ дээ учир шалтгааны улмаас эмэгтэйчүүд араасаа тэврүүлэх дуртай гэсэн. Өө би тэгсэн чинь тэгж тэврүүлж байснаа санадаггүй. Араасаа тэврүүлж үзлүү яалаа гээд бодсон чинь аймаар дурсамж бодогдлоо. Төрснийхээ дараахан турдаг хүн гээд шөнө оройхон ганцаараа гүйж явсан чинь нэг хүн араас гэнэт тэврээд авсан! Үнхэлцэг хагарах дөхөж байж билээ. Ээжээ гээд л хашгираад байдгаараа зугтаагаад гэртээ ирсэн чинь...нөхөр товариш гуай намайг тайвшруулж аргадах ч гүй. Ийм шөнө явахаар тэгнэ шдээ гэсэн юм яриад сууж байсан нь санагдчихлаа.Уул нь нөхөр товаришийн намайг гомдоосон тухай нь бодохгүй гэж шийдсэн байсан юмсан. Гэнэт санаанд ороод уур хүрчихлээ. Гоё романтик юм бичих гэж байгаад юу руу хадуурчихваа. За юутай ч тэр муухай явдлыг эс тооцвол...араасаа тэврүүлэх гоё байхаа гэж төсөөлж байна. Огт санаандгүй байтал...хайртай хүндээ дурласан залуудаа тэгж тэврүүлвэл...аз жаргал гэдэг мэдрэгдэнэ байхдаа. За байз нэг төсөөлөөд үзье...

19 comments:

  1. Араасаа тэврүүлэх нээрэн гоё шүү, би бас их дуртай. Жаахан охин байхдаа хайртай хүнтэйгээ хийх болзоондоо яг тэгж зогсож байгаагаар төсөөлдөгсөн. Дараа нь бодитоор нь мэдэрч ч үзсэн, тэхдээ мөрөөдөл нь арай илүү амттай ч юм шиг санагдсан :-)
    Гэхдээ саявтар болсон нэг тийм тэврэлт, бас үнсэлт сайхан байсан шүү. Анх удаа тэр хүнээс надад сайн гэсэн үг сонссоныг хэлэх үү, гайхалтай орой байж билээ. Тэр явдал харин яаж өрнөснийг та мэдэх хойно доо...

    ReplyDelete
  2. Wow
    тэгээд амжчихсан уу :)
    атаархчихлаа.

    ReplyDelete
  3. Bi bol shunu bolgon araasaa tevruulj untdag...kkk

    ReplyDelete
  4. hehe ter chin shal uur uu
    tootsohgui hehe

    ReplyDelete
  5. hairtai hundee araasaa teveruuleh goe baidag yuma. Bi ch gesen durtai. araas mini teverch baigaad huzuun deer zuulun udaaan tegj unseheer neg l goe serel medremj tordogiin.Sex hiihiin omnoh orshil ue tegj ehelvel iluu ih taashaal avch baigaa yum shig sanagdddag yumaa.Unseltuudees hamgiin goe unselt.(minii huvid)

    ReplyDelete
  6. hehe ok...medej avlaa
    bi tehdee uuruu medeed tegj tevreesei tegj unseesei gej bodoh yum. chi ingeed tevreech ingeed unseech gej zaaj ugvul sonirholgui bizdee.

    ReplyDelete
  7. Araasaa tevruuleed hatsraaraa niilj zogsoh saihaan. Gehdee saihan yumand togsgol baidag ni haramsaltai. Buddin hooson chanariin talaar oilgoltoor buhniig uguisgeh bolomjtoi ch yag ter mochid ooroo oortoo taashaaltai biahiig oroldoh hamgiin zov arga yum shigee. Ahuin buh asuudlaa martaad ter mochiin amtiig meder uchir ni dahij hezee ch irehgui, monhiin gej amalsan ch hudlaa...

    ReplyDelete
  8. tiimee munhiin gesen amlalt hudlaa...harin helj bgaa ter muchduu bol unen baih l daa
    amisgalj bgaa agaaraa, mederch bgaa jargalaa tuhain tsag muchid ni buren taalj jargaj surah l...hamgiin zuv yumaa

    ReplyDelete
  9. hey he hugged me from back :)
    it was really nice...
    даарчихсан хувцасаа өмсөж байсан чинь чимээгүйхэн дөхөж ирээд араас тэвэрсэн
    нээх дулаахан. Тэгээд хацар дээр үнссэн.
    Удаан тэгээд тэврүүлж зогсмоор л байлаа даанч хоцрох гээд.
    Хүний сэтгэл гэж сонин юмаа
    Хөөрхөн ч харагдах шиг...Инээж байгаа нь... хальт догдлуулаад явчихсан шүү

    ReplyDelete
  10. би бас араасаа тэврүүлэх үнэн дуртай... яг дур тавьсаны дараа араасаа тэврүүлээд хэвтэх үнэн тасархай... жаахан туничихсан үед минь араас минь тэврээд хацар дээр минь үнсэх бүр тасархай....
    би араасаа тэврүүлэгч л дээ хэхэхэ

    ReplyDelete
  11. navchaa chi tegvel amtiig ni andahgui bolchihson yum bna
    gogo yum bolgoniig amtalj amsaj amidrah san :)

    ReplyDelete
  12. гоё бичлэг юмаа, маш их зүйлийг бодуулж нэгэн дурсамжийг минь сэдрээгээд... зөндөө их зүйл бичмээр бүгдийг нь уудламаар гомдол минь сад тавиад бүхнийг бичмээр даанч цаг орой болж унтаж амрах ёстой гэж бодогдоод...
    цаг хугацааны алдаа гэмээр хүмүүс хоорондоо хичнээн өөр байдаг юм бэ гэж эрхгүй санаашран...
    нөхөр хэзээ ч араас минь тэвэрч байгаагүй, намайг миний хүсч байгаагаар хайрлаж мэдэхгүй, би зааж өгөхийг хүсэхгүй...
    харин тэр минь намайг хоол хийгээд зогсож байхад хүрч ирээд араас минь тэврээд хүзүүн дээр үнсэхэд тэр гэхийн аргагүй үгээр хэлэхийн аргагүй гайхалтай сайхан мэдрэмж төрж билээ... надад дэндүү олон дурсамж дэндүү их хайр дэндүү их гуниг мудрүүлсэн

    чиний бичлэгүүд үнэхээр гоё юм, сэтгэлийн чавхдас хөндсөн, энгийн хэрнээ эгэлгүй тансаг

    ReplyDelete
  13. уншиж байгаа хүний сэтгэл дурлалаар дүүрэн зүрх нь догдолж байгаа болохоороо миний холбож бичсэн хэдэн үгнээс яруу сайхныг олж харжаагаа байхаа... найз минь чиний дурлал надад хүртэл мэдрэгдээд байхийн :)

    ReplyDelete
  14. хүний ой ухаан сонин юмаа...
    одоо би араасаа тэврүүлэх тухай бичвэл муухай дурсамжаа огт санахгүйээ...харин тэр залуугийн тэврэлтийг л дурсах байх...амьдралд дандаа бараан дурсамжийг гэгээн нь дарж баллуурдаж байдаг бол сайхнаа...миний амьдралд тэр гэгээн мөрөө үлдээсэн гэдгээ мэдэрдэг боловуу...сэрчигнэн шүргээд одох салхинаас түүний үнэрийг нэхэн үгүйлэх юм даа...

    ReplyDelete
  15. өнөөдөр хальт ороод гарлаа, энд тэндээс шүүрдэсxийгээд. энэ явж байгаа кивигийн дуу тэр нэг бүтэлгүй явдал болсон цаг үетэй давхцан гарч ирж байлаа. сонсоод тэр цаг үед очсон юм шиг хөнгөн гуниг төрчихлөө.

    ReplyDelete
  16. бүтэлгүй ч юм шиг, тэхдээ тийм учралууд байгаагүй бол өнөөдрийн би гэдэг хүн байхгүй ч юм шиг...

    зүрхэндээ дурсамжтай байх сайхөөн

    ReplyDelete
  17. Би лав араас нь тэврэх дуртай ш дээ

    ReplyDelete
  18. ГОё дуу шүү
    Баярмагнайгийн хэлдгээр үнэн үгтэй дуу шүү кк

    ReplyDelete
  19. баярмагнай гэж хэнивлээ?

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)