Pages

8.10.08

О. Дашбалбар агсны хайртдаа бичсэн захидал





Оюунхандаа!
Аз жаргалыг би чамгvйгээр тєсєєлєн бодож чадахгvй нь…
Гэхдээ чи зун надад бичсэн захидалдаа «Чи надад олон жил дурлаж явснаа тэвчиж чадсан шvv дээ. Одоо ч сэтгэлээ бариач» гэсэн бий. Цэнэг хичнээн их хуралдах тутам аянга хvчтэй ниргэдэг тухай би хариу бичсэнээ санаж байна. Би бvхнийг биедээ хадгалж бvх насаараа хvмvvсээс хайраа нууж чадах байсан гэж vv? Yгvй ээ. Єнгєрсєн бvх он жилvvдийн турш би чамд хайртайгаа бvхнээс нууцалж, чимээгvйхэн шаналж, чимээгvйхэн шиг шvлгээ бичиж явсан. Бvхнийг чадлынхаа хэрээр тэвчиж, хэрээс хэтрэх vед хааяа чам руу очдог байсан. Чинийхээ сайхан царайг тvр зуур ч болов харж, тайвнаар ойр зуурын юм ярьж хєєрч байгаад л явдаг байсан. Энэ vед чи намайг ойлгоогvй эгчмэд хvний байрнаас ханддаг байсан даа. Гэхдээ энэ бvхнийг чи минь одоо ойлгож байгаа. Би одоо маш их шаналж байна. Сэтгэл зvрхээ жаахан ч болтугай амраахын тулд чамд ярих хэлэх ёстой бvхнээ, уулзаж ярих, мєн захидалд бичих боломжгvй учир энэ тэмдэглэлийг бичих нь зvйтэй биз. Єдєр бvр чамд захиа бичмээр санагдана. Гэвч сэтгэл зvрх минь «Болохгvй. Оюунхандад vнэхээр л хайртай юм бол тvvнийгээ бодож тэвч, хvмvvсийн анхааралд єртєх хэрэггvй гэж шивнэх юм»Амьдрал гэж юу вэ? Мэргэд энэ асуултанд янз янзаар хариулжээ. Нэг нь зовлон гэж vзжээ. Нєгєєдєх нь жаргал гэж эсэргvvцжээ. Бас зарим нь жаргалаа зовлон гэж vздэг байхад нєгєєх нь зовлонгоо жаргал гэж сайрхдаг аж. Ноён Маркс энэ асуултанд «Амьдрал бол тэмцэл» гэж товчхон хариулжээ. Харин чи юу гэж бодно вэ? Чєтгєр ав, амьдралын тухай бодох ямар хэрэгтэй юм бэ? Бодсон ч, эс бодсон ч амьдрал амьдарч л байна шvv дээ. Амьдрах гэж зvтгэж байна. Амьдрал надаар дутна гэж vv? Зуун жилийн дараа л гэхэд єєр хvмvvс амьдарч, єєр тогоруу ганганаж, єєр шvлэгч єєр хvvхэнд дурлана шvv дээ. Амьдрал ийм богинохон гэж vv? Тэгээд яах юм бэ? Зуун жилийн дараа одоо надтай газар дээр амьдарч байгаа бvх хvмvvс цєм vхсэн байна. Хайртай Оюунханд минь чи ч бас алга л болно. Хаашаа? Хэн ч мэдэхгvй.
Гагцхvv газар дээр чамтай амьдарч байгаа, чамд дурлаж байгаадаа л талархая


Тийм шүү би ч бас түүнд дурлаж байгаадаа талархмаар...
Энэ бүхэн ирээдүйд юунд хүргэх бол гэж бодмооргүй байна
Одоо цаг л... зүрхийг минь дүүргэх энэ мэдрэмж л чухал өөр юу хэрэгтэй гэж?

16 comments:

  1. bi solongosd bdag ym l da tegesen chin bi neg oxind vnexeer hairtai boltson daanch ter maani mongold bga bolxoor bi yaj ch chadahgvi ym hairiig meddeg hvn bwal nadad tuslaach guij bn

    ReplyDelete
  2. холоос сэтгэлийг нь татах ч хэцүү л байхдаа. Гэхдээ чи захиа бичээл. Утсаар яриал байвал дотносох боломжтой байхаа. амжилт хүсье

    ReplyDelete
  3. Хөөх ямар гоё бичсийн гэснээс дээр үед ингээл гоё гоё захиа бичдэг байсан байхдаа ккк

    гоё юмаа

    ReplyDelete
  4. одоо чигсэн бичиж болно шдээ. Би нэг сайхан захиа бичнэ дээ гээл бодоод яваад байгаа

    ReplyDelete
  5. Мөрөөдөл бодол биелдэг юм нэвтрүүлгээс явжийнаа
    айр гоё захиагаа бичээрэй ккк

    бичсэний дараа нь унший за :P
    гэхдээ шуудангийн марк наачихсан тийм дугтуйтай захидал нээгээд уншуул л бүр гоё санагдаад байна ккк тэгээд гар бичмэл гоё бичигтэй байгуул бүүр гоё кк

    ReplyDelete
  6. харин тий. Би тийм захиаг л хэлээд байна. Хэд хэдэн захиа бичээд, шууданд очоол явуулах ч бас гоё шдээ. Дараа нь хариуг нь хүлээгээл...

    ReplyDelete
  7. Харин тийшд кк
    яагаад заавал олныг явуулах ингээд байгаан олон хүн рүү кк эсвэл кинон дээр гардаг шиг захианууд нь нөгөө хүнд нь ирэхгүй байж байгаад олооон жилийн дараа бөөнөөрөө ирж хамаг учир тайлагдаж ...
    /тэр хүмүүс хөөрхий тээд ёстой заяа нь тийм байж гэмээр юм даа .../

    Бичээрэй за юу кк болохгү бол над руу бич би лав хариу явуулна их удаан хүлээлгэхгүй ккк

    ReplyDelete
  8. аа би олныг нэг дор явуулах дуртайн. Андуураад өөр хүнд буруу захиа явуулчих вий гээл дугтуйгаа наахаасаа өмнө сайн харнаа тэхгүй бол будлиу. Чамайг хэн гэж хааш нь явуулах билээ?

    ReplyDelete
  9. ммм ...
    тийм сайн нягтлахгүй бол тэгээл бас л асуудал үүсээд л ккк гүэ сонирхолтой юм аа кинон дээр гардаг шиг андуурч захиа нь очиж уу тэгээл өрнөөд эхлэнэ шүү дээ кк хэхэ

    аа болно доо болно гээд үг бээшд бас
    impossible is nothing гэж ккк
    явуулахдаа тулуул болох байх :P

    ReplyDelete
  10. Impossible is nothing gejjj kk

    ReplyDelete
  11. ккк яг ямар кинон дээр яаж андуураад юу өрнөдөг билээ
    киногоо үзчээд тээд төрсөн сэтгэгдлээ бичий тэхүү

    далимд нь secretwish рүүгээ бас захидал явуулдгийн билүү :р

    ReplyDelete
  12. тэг тэг :P
    зүгээр зүйрлэл хэлжийхад кк уран зохиол утга найруулга зүй ойлгохгү ккк будлиу гэхээр нь л тэгжийшд

    тэгвэл нэгээс их буюу хоёр олон болчийшд чиний дуртай олон захиа болох нь байна цэг

    ReplyDelete
  13. уянгын халилд мааслахаа болиод байгаа. Тэр тал дээр анхаарч ажиллахаа амласугай цэг цэг цэг

    гурван цэгтэй бичвэл ухаантай харагддаг гэжугаа :р

    ReplyDelete
  14. нэг их мааслуулах гэсэн зүйл ч байхгүйлд хамаагүй мааслуулж байж шатаагаад хаячуул яана таслал ухаантай хүн ухаантай харагдах гэж хичээхгүйл байх байсан байх гэж би боддог цэг:P

    ReplyDelete
  15. түрүүн санамсаргүй энд коммент үлдээчээд саяхан санаад хариу байнауу үгүй юу гээл үзэх гэсэн чинь энэ Зочин бүх бичлэгүүдийг чинь онгичиж байгаа болтой нөгөө миний үлдээсэн коммент Баярлалаа дотор байхгүй болчиж, нээх чухал юм үлдээцийм шиг баахан хайлаашд хэхэхэх

    найз нь захиа авах майррр дуртай л даа, одоо харин даанч ямар хаягаар захиа авах маань тодорхойгүй байноо, өөрчлөлт шинэчлэлт хийх гээд байрнаасаа хөдлөчихсөн чинь байр сууриа арай л олоогүй байна ккк
    явуулна гэсэн сэтгэлд чинь харин майррр баярлажаагаа шүү найзушка :)

    ReplyDelete
  16. харин тийн. Бүх бичлэгийг маань уншаад бөгдөөрөнд нь хомент үлдээгээд. Гүй мөн буянтай хүүхэд ирээд явжээ. Би бас араас нь бүгдийг нь уншаад сэтгэлийн утас хөдөлчөөд тогтодгүйэ :р

    secretwish чи битэр адилхан л байгаам байна. Хэзээ нэг сууриндаа орно доо.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)