Pages

8.10.08

Нас...шүлэг...одоо ба өнгөрсөн

Цаг хугацаа гээч их хүчтэн...
Эргэлтгүй урсгалтайгаа цуг миний залуу насыг аван одох...
Харин оронд нь ухаарал, уужуу харц, урам зориг бэлэглээд явах...
Нас насыг минь дурсамжинд мөнхлөх утга яруу шүлгийг мөн харамгүй үлдээжээ...


Аргадаж ирээгүй анхны хайр минь надад хатуурхаж
Арван найман насыг минь гэнэн, тэнэг гэж чамлачихаад
Хүлээтэй орчлонгийн нугачаан дунд толгой эргэтэл зэмлээд
Хүрдэт амьдралын харгуйгаар эргэж чиг харалгүй буцав
Зүүдэн бор хоногуудад хааяа нэгхэн учиръяа гэтэл
Зүс буруулсан тохиолд сэтгэл холбироод тогтсонгүй
Азын ч гэгээгүй тавиланг аргадаж нэгэн дуулъя гэтэл
Амрагийн чиг дуунд цөхөрсөн хоолой аргаад хүрсэнгүй
Өөжин алаг хорвоод чамаас өөрийг хайрлая гэтэл
Өр зүрхэнд минь багтаах зай байсангүй
Дэгэн догон сэтгэлээ шүлгээр тайтгаруулж амраая гэтэл
Дэвтрийн гунигт хуудсанд нулимс нүүгээд болсонгүй
Гуйж ирээгүй анхны хайр минь надад хатуурхаж
Гуниг уйтгар нэвчүүлж нүдний сормуус норгочихоод
Мөрөөдөлдөө шатаж ургуулсан гэрэлт навсын дундуур
Мөрөө үлдээх гэж мэрийхдээ шалба туучаад одов

Б.Ичинхорлоо
----------------------------------------------------
Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас уур юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юундаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун насГ
анцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай

Р.Эмүжин

-------------------------------------------------------

Надаас юм бүхэн холдож байна..
Өөрөөс минь юм бүхэн холдож байна
Өчигдрийн жаргал өнөө алдаа бодогдож
Өвгөн ууланд нялх цэцэгс ургаж байвч
Өөрөөс минь юм бүхэн холдож байна
Гэгээн өдрийн наран хүртэл бүдгэрч байна
Гэнэн насны найз нөхөд минь холдож байна
Олон, олон бодол минь сульдаж байна
Охидын инээд зээрийн янзага шиг үргэж байна
Надаас юм бүхэн холдож байна
Намрын тогоруудын гунигт дуу сэтгэлд хоногшоод
Гундаж гунихарсан тавилан бүр ойртоод
Гучин нас гэдэг холын хол санагдаад байна
Аанай л дотны бүгддээ хоргодлоо гэвч
Амьдрал миний тавилангаар дэнчин тавиад
Алсын алсад сэм сэмхэн үдэж байгаа нь
Аймшиг бус учирлал мэт санагдаж байна аа ...

Ж.Болд-Эрдэнэ

2 comments:

  1. Яасан үйлтэй амьдрал вэ энэ
    Ямар зоргоор сэтгэл вэ энэ
    Дурлах сан гэж адгаад
    Дурлуулах сан гэж мөрөөдөөд
    Даварч бас хайр хүсээд
    Дандаа хамт байх сан гэж шунаад . . .
    инээмсэглэ дээ миний найз, бууж өгч сөгдөхгүй шүү

    ReplyDelete
  2. Амьдрал надад юу бэлдсэн...
    Аль алийг нь хүртэхэд бэлэн байнаа

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)