Pages

10.10.08

Миний ажил

Энэ блогийг нээгээд дандаа л дэмий шахуу юм сараачсандаа гэмшиж энэ удаа өөрийнхөө хийдэг ажилын талаар бичихээр шийдлээ. Сургуулиа төгсөөд ажилд орсоноос хойш хүмүүс намайг юу хийдгийн гээд асуухаар нь гар утас хийдгээ гэвэл...

1)Үйлдвэрт суугаад гар утасны эд анги угсардаг
2)User Interface (UI)-->...menu, эсвэл applicationууд---> game, phonebook гэх мэтийн програмийг бичдэг
3)Сүлжээ, network operator company-тай холиж хутгаад байдаг хүмүүс ч байна.

Би өөрөө ч мэргэжлийн бус хүмүүст тайлбарлаад хэлээд өгчих гэхээр нэг л сайн чаддаггүй юмаа. Энд ингэж бичээд толгойдоо сайн эмхлээд авбал сүүлд ийм асуултанд хариулахад амар болно байхаа.




За тэхээр яг миний хариуцсан ажилын нэр Protocol Stack Engineer. Үүнийг тайлбарлахаас өмнө ерөнхий ойлголтоос эхлэе.
Гар утас (mobile, cellular, wireless handset) гэдэг маань гэрт байдаг "утастай" утаснаас ялгаатай нь нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй долгион, үелзэлийг ашиглан хоорондоо холбогддог. Эдгээр долгионыг сүлжээ буюу network operator-ууд өөрсдийн энд тэнд байрлуулсан Base Station буюу антенуудыг ашиглан удирдан зохицуулж байдаг.
Гар утас маань энэхүү долгионыг ашиглаж сүлжээгээр дамжин бусад гар утастайгаа холбогдоно. Хүмүүс хоорондоо ярихдаа олон хэл байдаг шиг гар утасны "ярьдаг" хэл нь ч гэсэн олон янз байна. CDMA, GSM , сүүлд шинээр WCDMA буюу 3rd generation хэлээр "ярьдаг" утаснууд бий болоод байгаа. Эдгээр утасны "хэл" нь тус бүрдээ дүрэм, долгион, бүтэц схем нь өөр өөр cистемүүд юм.
Миний хувьд анх GSM system дээр 4 жил гаруй ажилласан одоо 3G systemийн гар утас дээр ажиллаж байгаа. Хэл болгон өөрийн grammar-тай байдаг шиг GSM system ч гэсэн дотроо өөрийн дүрэмтэй. Энэ дүрмийг анх GSM systemийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ олон улсын хэмжээнд харилцан тохиролцоод баталсан байдаг. Ийнхүү баталсан дүрмээ GSM Specification (товчоор spec) гэж нэрлээд бүгд энэ specийг дагахаар тохирсон.
GSM systemээр ажилладаг гар утас,network оperator хоёр хоорондоо ойлголцохын тулд GSM specийг дагах хэрэгтэй.

Дүрэм дотроос радио долгионыг хэрхэн хайж олоод хэрхэн холбогдох, яаж олуулаа хэрэлдэхгүй булаацалдахгүй долгионоо ашиглах талаар заасан заалтуудыг Radio Protocol Stack, товчоор Protocol Stack(PS)гэнэ.
GSMийн PS нь "OSI (Open Systems Interconnect) 7 layers" network modelийг дуурайж зохиогдсон 3 layerээс бүрдэнэ
Layer1 : Physical Layer
Layer2 : Datalink Layer
Layer3 : Network Layer
Layer тус бүр өөрийн хариуцсан үүрэг, түүндээ тохирсон дүрэмтэй.

Дэндүү нуршиж байнуу даа.
Эндээс эхлээд миний хийдэг ажил нь яг юум бэ гэдгийг бичье.
Товчхондоо test & debugging гэж хэлж болох юм.
1) Test
Test дотроо олон янз байгаа.
- Certification test : Эрхийн үнэмлэх л гэсэн үг л дээ. Эмч хүн өвчтөн эмчилж чаднаа гэдгийг нь нотлох эрхийн үнэмлэх шиг энэ гар утасны үүргээ гүйцэтгэж чадах нь үнэн гэсэн үнэмлэх. Хамгийн үндсэн functionүүдийг нь энэ testээр шалгана. Тусгай тестийн төхөөрөмжийг байрлуулсан шалгах эрхтэй TEST HOUSE-ууд дээр очиж утсаа тестлэнэ.
- Field test : Янз бүрийн нөхцөлд (хурдан галт тэрэгээр давхих, олон хүнтэй газар, антенаас хол зайдуу газар гм)real network дээр гар утас маань алдаагүй зөв ажиллаж байгаа эсэхийг тестлэнэ. Багахан компаниуд бол engineerүүд нь өөрсдөө field testээ хийгээд алдаагаа олоод түүнийгээ засдаг бол том компаниуд тусгай тестмэнээр шалгуулаад илэрсэн алдааг нь engineerүүд засна(-->debugging)
- Network IOT (interoperability test) : Сүлжээтэйгээ хэр тохирч зөв ажиллаж байгааг шалгах тест. Сүлжээ гэдэг маань өөрөө бас л баахан антенн, тэдгээрийг удирдах аппарат төхөөрөмжүүд байгаа. Голлох Network Vendor-үүд гэвэл Nokia, Ericsson, Siemens, AT&T гм бий. Эдгээр сүлжээний төхөөрөмжтэй таарч тохирохоо баталж бас нэг эрхийн бичигтэй болно доо.
- Network Operator Test : Тухайн улс орны голлох network operator( Европд Vodafone, Orange, TIM , USAд бол Cingular, AT&T гм)ууд өөрсдийн шаардлаганд нийцэж байгаа эсэхийг шалгаж байж өөрийн сүлжээндээ ашиглахыг зөвшөөрнө.
2) Debugging
Тестийн явцад алдаа илэрвээс програмийг debugging (хорхойг нь түүнэ) хийж алдааг засах ёстой

13 comments:

  1. Mobi-d ajillaad olj avaagui medeelliig avchih shig bolloo shu, hehe.
    Manaid bol enjineer-uud oorsdoo testlegchid bdag. Gol yalgaa ni gar utas testleh, manaid bol network testleh, checkleh yum bn.

    ReplyDelete
  2. aahan Mobi bolohoor suljeenii company network provider bolohoor tegne l dee

    Handset hiideg baigaad suljeend ajillaval bas sonirholtoi bhaa..magadgui minii ireedui tend bnauu :)

    ReplyDelete
  3. za neg l aimaar sanagdaad yvchlaa shuu ene chin bi bol ooroo ymar ch meregjilgui ymar ch surguuli togsoogui bichig usegt haltar hultar tailagdsan er n bol barag bie daaj 35 useg 4 argiin too sursan shahuu hun shdee surguul nomond surch togsson humuusees negl surdeed baidag yum

    ReplyDelete
  4. сургуульд нэг их эрдэм сурдагийн болуу. би лав сурч шалиагүйэ харин өөрт хэрэгтэй мэдээлэлээ хайж олох дадлагыг л хийдэг юм болуу гэж бодсон. Дахиж сурна мурна гэж явахгүй ээ эрдэм номын мөр хөөх нь миний зам бишийм байлээ

    ReplyDelete
  5. Sonirxoltoi saixan ajil bna. Ter xurdan galt tergeer zugaalj field test xiij yavdag ni ixed taalagdav.

    ReplyDelete
  6. харин тийм уул нь сонирхолтой шүү. ойрд явсангүй дээ...явахгүй болохоор уйтгартай байна

    ReplyDelete
  7. iim chadvarlag, ug ni mongoldoo ireed ajillaval, gehdee ajliin mest ni daanch alga baina uu daa huu. ai huu zee huu

    ReplyDelete
  8. Mundagiiin haana beediiin Soulmate ni

    ReplyDelete
  9. ёстой гоё бичлэг уншлаа мэдээлэл авлаа их ч юм сурч мэдлээ ойлголоо гэснээс тест хийдэг ийм ажил гоё санагдаад байхын кк

    ReplyDelete
  10. чи өөрөө яадаг ажил хийдийн?

    ReplyDelete
  11. UMTS protocol stack-iin talaar medeelel ogooch pls

    ReplyDelete
    Replies
    1. хаагуур яаж өгхийн? оюутан хүүхэд үү? будаа идкэж яваа бол өхгүйэ :р

      Delete
  12. Сайн уу Soulmate мэргэжлийн мэдээлэл хайж яваад Монгол блог руу ороод ирдэг байнашд. За тэгэхээр энэ бичлэгээс чамайг Солонгосд ажилладаг гэж ойлголоо надад сүлжээний програмчлалын талаар бага зэрэг туршлагатай хүн хэрэгтэй байналдаа би си дээр socket ашиглаад програм бичиж байгаа юм ганц 2 яг энэ чиглэлээр том компанид программ бичдэг хүнээс асуух юм байналдаа. Боломжтой юу?

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)