30.10.08

Oldies but Goodies

Ханиад хатагтай морилж ирчихээд бие муу наастр ч дагаад онцгүй өглөө байнаа. Сэтгэлээ сэргээх гэж хуучны хэдэн дуу сонсов.




Elsa - Quelque chose dans mon coeur
Хүүхэд нас минь баяртай гэсэн утгатай гэсэн байхаа. Клип нь ч гэсэн тиймэрхүү л харагдаж байна. Зурагтаар хааяа гарахаар нь үзэж баясдаг байв. Их хөөрхөн санагддаг байсан одоо харахад ч хөөрхөн юмаа.



Paula Adbul - Rush Rush
Одоо сонссон ч гоё дуу шүү. Keanu Reeves тоглосон гэдгийг нь сүүлд л мэдсэн. Хоёулаа л гоё залуухан байж дээ. Тэхдээ одоо ч гэсэн attractive хэвээрээ л дээ. Paula-г би American Idols шүүж байхыг нь хараад бараг хэвээрээ байна шүү гэж бодож байсын байна.



Charlie and Eddie - Would I lie to you
MTV монголд гардаг болж эхлэх үеэр энэ дуунд дуртай болж баахан үздэг байсан. Нэг нь яг индиан залуу шиг санагдаад байдгийн. Эргээд үзсэн чинь тэр үе санагдаж байна шүү. Би тэхэд 6 юмуу 7дугаар ангид байсан байх нь.

1 comment:

  1. Ханиад хатагтай удалгүй явсан байх гэж найджийн

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...