24.2.09

Блог бичих шалтгаанууд ба ....

Блог бичдэг шалтгаан маань бодоод байсан нилээд хэд байдийн байна. Нэг сумаар 4,5 сум буудаж байгаан байнашдээ би чинь. Эндээс санаа төрөөд бичиж үзлээ.

20.2.09

Дугуйлан

4р ангид ороод өөрийгөө их том болсон гэж боддог болвоо. Нилээд том том өөрчлөлтүүд ч гарсан юм. 3р анги хүртлээ бага анги, 4өөс эхлээд дунд анги руу ороод явчиж байгаан. 3р анги хүртлээ үдээс хойш орно, цаг болтол гадаа сургуулийн хашаанд жагсаж байгаад бөөнөөрөө галуун цуваа шиг ангидаа очдог байсан бол 4өөсөө эхлээд өглөө хичээл орох болсон. Хичээл эхэлсэн хамгийн эхний өдөр сургуулийн гадаа хэн ч жагсаагүй байхаар нь хоцорчлоо гэж бодоод хам хумгүй гүйж байж билээ. Бас 3р ангиа төгсдөг хавар шиг санаад байгаан ангийн нэг хөвгүүн яг кинон дээр гардаг шиг л ганцаараа нүдэнд торойтлоо харагдаад, 4р ангиасаа эхлээд хичээнгүйлэн дурлаж эхэлсэн дээ ккк.

18.2.09

Эрэгтэй тархи? Эмэгтэй тархи?



Тархиний хүйс тодруулах тест

The Brain-Wiring Test
Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо ямар ялгаатай, тэр ялгаа нь тархиний үйл ажиллагаатай нь яаж холбогддог талаар нэг сонирхолтой ном уншиж байгаан. Тэнд байсан нэг тестийг орчуулж тавилаа. Шууд эндээс ээнглишээр нь уншиж хариулсан ч болно
http://www.widmaenner.de/brain/
Энэхүү тест нь таны уураг тархиний үйл ажиллагаа эрэгтэйлэг/эмэгтэйлэг аль шинж нь илүү давамгайлсан болохыг илрүүлэх зорилготой. Хариулт нь зөв буруу гэж байхгүй, таны тархи эхийн хэвлийд байхдаа эрэгтэй/эмэгтэй гормоны нөлөөг хэр авсанаас шалтгаалж таны сэтгэх, үйл хөдлөх, чиг хандлагад зонхилох төлөв нь ямар байгааг л тогтоох зорилготой.

17.2.09

Өвөөгийн хүүхэд

Жоохоон байхдаа би өвөөгийн хүүхэд байлаа. Аав ээж, эмээгээсээ илүү өвөөтэйгээ дотно өссөн юм. Өвөөгийнхээ тухай хэн нэгэнд дотроо онгойтол ярьж дурсах сан гэж бодоод л явдаг байсан, энэ блогоор дамжуулан хүслээ биелүүлье дээ.

16.2.09

Энийг үзээгүй бол хүн биш

Биднийг бага байхад Хонгилдоон гэдэг киног үзээгүй бол хүн биш болдог үе байлаа. Тэрийг үзэх гэж яваад хүн дарагдаж үхсэн гэсэн яриа ч байдаг. Олон үзсэн нь 10 хол давуулаад үзчихсэн айн. Цээжээр мэддэг болчихсон. Өнгөтөөр ярьж өгдөг болчихсон. Тийм л байлаа. Энд бахархалтайгаар дурдахад би уг киног нэг ч үзээгүй хүн бишүүдийн нэг нь байнаа.

13.2.09

Гарын хоёр хуруу

Өнөөдөр нэг сонин юм олж мэдэв. Долоовор хуруу, ядам хуруу хоёрын уртын харьцаагаар тархины хөгжил болоод юунд илүү авьяастайг нь тогтоож болдог гэж судалгааны үр дүн гарсан гэнээ.



12.2.09

Private Emotion

"People will forget what you did. People will forget what you said. But people will never forget how you made them feel" гэж үг үнэн юмаа. Надад их сайхан сэтгэгдэл үлдээсэн нэгэн найзынхаа тухай дурсая. Хүн өөрийхөөрөө хорвоог хардаг аа гэж, эдгээр нь зөвхөн миний л дурсамж юмдаа.


Шоклаад идмээр ...



Балинтийн гээд л монголд хүүхэд залуучууд хөөрцөглөөд байх шиг. Блог хэсэж явахад энэ уур амьсгал мэдэгдэх юмаа. За маниуст ч энэ баяр нь ямар хамаа байхав. Харин шоклаад их санагджаахиймаа. Ямар сайндаа тэсэхгүй доошоо бууж шоко авч идлээшд. Chocolat Noir aux Pepites de Cafe гэдэг нэртэй аая францаар бичихээр лаг харагджийшүү. Хар, кофений амттай тасарцан гоё шоко байлаа гэж...

7.2.09

2 сарын 9нд уншаарай



За ингээд хаашаа ч зугтахын аргагүй гучин настайгаа уулзлаа даа. Хий насаа хасаад, төрсөн өдөр болоогүй гэж мэлзээд байснаас биш аль хэдийн гуч хүрсэн л дээ уул нь. Одоо ч яахын аргагүй халз туллаа.

6.2.09

2 сард төрсөн найзууддаа

Би 2 сард төрсөн, тэгсэн яагаад ч юм миний найзууд дунд 2 сарынхан нилээд байдгийн. Хоорондоо төстэй ч юмуу, эсвэл арай илүү ойлголцдог ч юмуу. Юутай ч төрсөн өдөр нь дөхөж байгаа найзууддаа болоод давхар өөртөө зориулаад нэг гоё шүлэг аваад ирлээ.

Төрсөн өдрийн мэнд!!!

5.2.09

Heath Ledger-ийг дурсахуй

Heath Andrew Ledger (4 April 1979 – 22 January 2008)
Австралийн жүжигчин, 98 оноос Холливүдэд ажиллаж эхэлсэн. Нийтдээ 19 кинонд тоглосноос 10 Things I Hate About You (1999), The Patriot (2000), Monster's Ball (2000), A Knight's Tale (2001), Brokeback Mountain (2005), and The Dark Knight (2008) гэсэн уран бүтээлүүдээрээ олны танил, хайртай жүжигчин нь болсон билээ. Ид гялалзаж явах насандаа харамсалтайгаар таалал төгссөн энэ залуугийн араас гашуудсан үй түмэн шүтэн бишрэгчид нь 2009 oнд Алтан Бөмбөрцөг шагнал авахад нь дахин нэг зүрх шимширсэн буйзаа.

4.2.09

Гэрлэх шалтгаанууд

Сайн нөхөр олох бол эмэгтэй хүний номер нэг зорилго
гэсэн байхыг уншлаа. Бодит амьдралд энэ үг үнэний хувьтай ч гэрлэж амжаагүй охидод үүнээс арай дээр зорилго үй түм байгааг сануулмаар санагдсанаас үүдэн эмэгтэй хүн яагаад гэрлэдэг шалтгааны талаар өөрийн бодлоо бичихээр шийдлээ.

3.2.09

Амралтын сониноос

Түр зуурын юм бүхэн амттай, амттай юм бүхэн түр зуурын байдгийг баталж миний богинохон амралт дууслаа. Гэхдээ эргэн дурсахад тийм ч богино байгаагүй ч юм шиг. Олон сайхан үдшийг олон сайхан хүмүүстэй өнгөрөөлөө. Яг л төлөвлөж байснаараа өдөр болгон шоудов. Уулзалт бүр утгатай, удаан олон жил хараагүй хүмүүс...Уулзаад ярих юм дэндүү их байсан. Яриад л хараад л дурсаад л уугаад л :-) суугаад баймаар байлаа. Өндөрлөх бүртээ нэг л сэтгэл уягдаад хоргодоод. Дахин дахин уулзаал баймаар байсан нь хүний сэтгэл (миний сэтгэл) ханадаггүйтэй холбоотой биздээ.

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...