Pages

6.2.09

2 сард төрсөн найзууддаа

Би 2 сард төрсөн, тэгсэн яагаад ч юм миний найзууд дунд 2 сарынхан нилээд байдгийн. Хоорондоо төстэй ч юмуу, эсвэл арай илүү ойлголцдог ч юмуу. Юутай ч төрсөн өдөр нь дөхөж байгаа найзууддаа болоод давхар өөртөө зориулаад нэг гоё шүлэг аваад ирлээ.

Төрсөн өдрийн мэнд!!!
 

Батсүхийн Төгсжаргал

Бүсгүй хүн шүлэг л байдаг

Бүсгүй хүн шүлэг л байдаг
Бүлээн цайны эзэн байдаг
Бүдэг бадагхан үнэр байдаг
Бүгээн амьсгалын анир байдаг
Бүүвэйн дууны ертөнц байдаг
Бүсгүй хүн шүлэг л байдаг аа

Бүсгүй хүн шүлэг л байдаг
Бүрэг харанхуйн аялгуу байдаг
Үнэндээ тэднийг ээжүүд гэдэг
Үнэнд дийлдсэн аавууд байдаг
Эр хүний нөмөрт жаргадаг гэдэг ч
Эргэх дэлхийн тэнхлэг байдаг
Бүсгүй хүн шүлэг л байдаг аа

Бүсгүй хүн шүлэг л байдаг
Бүрэлбаад хувирсан бурхан байдаг
Үнэмлэхүйн чанадаас хорвоог эзэмдэж
Үргэсэн харцаа дэргэсэн хайраар сольж чадах
Өр зөөлөн уучлал байдаг аа
Бүсгүй хүн шүлэг л байдаг аа

Сүүн энгэрээс нь буян урсаж
Сүүдрийг ч дарах шидтэн байдаг
Өглөөн төлөө үдэш нойргүй
Өнөөдрийн төлөө өчигдөр амирлаагүй
Бүсгүй хүн шүлэг л байдаг
Бүтэн нойргүй шөнө л байдаг аа.



http://picasaweb.google.com/Batbilig эндээс аваад ирсийн. Хэнийг нь мэдэхгүй, зураачийг нь бас мэдэхгүйм. Хөөрхөн бүсгүй байна.
Намайг ингээд зураад өгөх хүн байдгүйм байхдаа хэхэ мөрөөдцийн тээ.

8 comments:

  1. мөрөөдөх зүгээршд огт мөрөөдөөгүйгээс биелээд байдаг ккк

    ReplyDelete
  2. tnx..my dear Feb-born friend...минийх шинийн нэгэнд гээд л бодчих... үнэн тэнэг кккк

    ReplyDelete
  3. оо лайтай хэхэ
    Би ч бас мөн ч олон удаа цагаан сараар төрсөн өдөр таарсан даа. Чи бас жилний будилаантай юу? Би одоо болтол морь уу хонь уу гэдгээ мэдэдгүй санаагаараа заримдаа хонь заримдаа морь болцон явжийдаг гэжугаа

    ReplyDelete
  4. жилний будлиан ч байхгүй юм шиг байгаан...битүүн% шинийн нэгэн 2-ын аль нэгэнд болох хамгийн тэнэг...

    ReplyDelete
  5. bayarlalaa naizaa... bi lab honi l gej yabaad baidiin shd. tsagaan saraar tursun udur taarah unen teneg shuu :)

    ReplyDelete
  6. Hilde ene jil honinuud ih muu zurhain deer buusan bailee. Gehdee yahavdee tiim yumand itgeed ch yadiin tee kkk. Amraltaa saihan unguruuleerei. Haana uulzahiin boldoo hoo...
    Unsie

    ReplyDelete
  7. мөрөөдцийн..:p

    за тэр ч яахав боол би одоо шууд энд үхчихүү яахуу.төрсөн өдрийг мартаж нтр тэ.муухай өөдгүй наасн :D

    зиа тээд soul-дээ төрсөн өдрийн баярын час халуун мэндийг хүргээд нэг юу яаачяаа :D
    баяраа сайхан тэмдэглээрэй.messenger нтрээсээ гараад ужээ алга болжээ.

    ReplyDelete
  8. shontook thaaanks
    чамайг зураач болтол чинь авьяасыг хөгжүүлсний дараа өөрийн хөрөг зургаа зуруулнаа
    мөрөөдлөө биелүүлэх төлөвлөгөө ямрав ккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)