13.2.09

Гарын хоёр хуруу

Өнөөдөр нэг сонин юм олж мэдэв. Долоовор хуруу, ядам хуруу хоёрын уртын харьцаагаар тархины хөгжил болоод юунд илүү авьяастайг нь тогтоож болдог гэж судалгааны үр дүн гарсан гэнээ.




 
Эрчүүд ихэвчлэн долоовор нь богино, ядам нь урт байдаг бол эмэгтэйчүүд эсрэгээрээ байдаг. Ээжийнхээ хэвлийд буй үр хөврөлийн бэлэг эрхтэн үүсэж хөгжихтэй зэрэгцээд хурууны урт богинууд тогтоогддог. Энэ нь тухайн үед ямар гормоны нөлөө илүү давамгай байснаас хамаардаг аж. Эмэгтэй гормон буюу ESTROGEN илүү давамгайлвал долоовор хуруу нь урт болж TESTOSTERONE буюу эрэгтэй гормон давамгайлвал ядам хуруу нь илүү урт болдог байна. Энэ харьцаа насан туршид хадгалагдах бөгөөд зан чанар, бэлгийн чиг хандлага, тархиний ажиллагаа зэргийг энэ харьцаанаас мэдэж болно гэнэ.

Долоовор хуруу нь урт хүмүүс бол эмэгтэйлэг шинжтэй, хэл утга зохиолын талдаа илүү авьяаслаг, эрчүүд нь гомо байх нь элбэг гэнэ. Харин ядам хуруу нь урт бол эрэгтэйлэг чанар нь илүү хөгжсөн, орон зайн мэдрэмж сайтай, тоо тооцооны тал дээрээ авьяастай байдаг.



Нилээд хүмүүсийн долоовор ядам хуруу нь тэнцүү байдаг. Энэ нь мэдээж гормоны баланс сайн байсны тэмдэг. Ийм хүмүүс нь аль ч тал дээрээ авьяастай төрсөн бөгөөд зорисондоо хүрэх чадвар нь илүү хөгжсөн байдаг тул яваандаа дэлхий ертөнцийг авч явах хүмүүс гэсэн шүү.

Хүүхдийнхээ хурууны харьцааг харж ирээдүйн мэргэжлийнх нь талаар санаа авч болох нээ. Гомо эрчүүдийн тухайд ч гэсэн бэлгийн чиг хандлага нь өөрсдийнх нь хүслээр биш цаанаасаа тогтдог нь ойлгогдох шиг. Би ч эрэгтэйлэг хүн болж таарсан, миний ядам хуруу долоовроосоо урт юм.

Алганы хээгээр нь эрчүүдийг шинжиж болдог тухай нэг бичлэг бас олоод. Даанч тэрийг цээжлээд гарын алгаар нь сонжоод дүгнэнэ гэдэг мань мэтийн ой муутангуудад үлгэр шиг байлээ. Туршиж үзээд үнэн худал эсэхийг нь мэдсэн хүн байвал хуваалцаарай ккк
http://sonjoos.blog.banjig.net/post.php?post_id=95314

14 comments:

  1. Минийх ядам нь урт байна.Ээж эгч 2-ийнх бас адилхан ядам нь урт тэр 2 ноотой ккк :)

    ReplyDelete
  2. Yadam n' heddeh n' yum be?

    ReplyDelete
  3. 4дөх хуруу одоо энэ зурган дээр харагдаж байнаа даа.
    Хурим хийхээр бөгжөө зүүдэг хуруу нь ккк

    ReplyDelete
  4. huruugaa medehgui hun neg bna uu// kkkk

    ReplyDelete
  5. минийх долоовар нь л урт байна... уул нь ядам нь урт байвал хэрэгтэй юм сан.... ккк

    ReplyDelete
  6. navchaa chi tugs tuguldur emegteileg emegtei bainaa teguul :)

    ReplyDelete
  7. гарын хээгээр үзсэн ойлгодоггүй ээ яг аль хээг нь хэлээд байгааг зураг байвал ч ...

    ReplyDelete
  8. xm miniih yadam huruu urt bna shdee... gehdee l minii oron zain medremj yostoi 0 shdee xi xi xi

    ReplyDelete
  9. ene harin joohon asuudaltai hehe
    unen hudliig ni batalj medehguil bna
    TVeer lav unen geel garaad baisan

    ReplyDelete
  10. аан энд байна кк
    өөрөө ямар гэнээ кк
    Low 2D:4D

    ReplyDelete
  11. gariin algaa deeshee xaruulj xaraxad xuruunii urt neg oor dooshoo xaruulj xaraxad neg oor bdag shde.end bol zurgan deer ni algaa deesh xaruulsan bna gxdee yag yaj uzexiin bol doo.xumuusee algaa doosh xaruulaad doloovor yadmaa neg xaraad uzeerei oor bdgiin bna lee shuu

    ReplyDelete
  12. мм. гарын алгаа хэр тэнийлгэж хотойлгохоос шалтгаалаад өөр өөр харагдах л юм байна. Гэхдээ хурууны угнаас үзүүр хүртэл үнэмлэхүй урт нь минийх бол ядам нь илүү байна. Ядам урт байлаа гээд юуг ч илэрхийлэхгүй л дээ, энэ бол зүгээр л сонирхолтой таамаглал л байх кк.

    ReplyDelete
  13. hi
    хүүе минийх ядам долоовор хуруунууд тэнцүү юм байна. дэлхийг аварнаа ч гэх шиг. 12-р сарын 21нд дэлхийсүйрэхгүй бол намайг аварчээ гэж ойлгоорой ккк

    ReplyDelete
    Replies
    1. хүүе за тэгнээ. Дэлхий ертөнцийг чамд л даатгая

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...