Pages

12.2.09

Private Emotion

"People will forget what you did. People will forget what you said. But people will never forget how you made them feel" гэж үг үнэн юмаа. Надад их сайхан сэтгэгдэл үлдээсэн нэгэн найзынхаа тухай дурсая. Хүн өөрийхөөрөө хорвоог хардаг аа гэж, эдгээр нь зөвхөн миний л дурсамж юмдаа.







About him
Түүнийг арзаак гээд нэрлэчихье
Тийм ч арзгар хүүхэд байгаагүй л дээ. Зүгээр л одоо санахад тийм л төрх нүдэнд буугаад байна. Тэр их хөгжилтэй хүү байлаа. Айлын бага нь тул бага зэрэг эрх ч байсан байх. Ямар нэгэн хэлбэр загварт баригдахгүй өөрийхөөрөө, эрх чөлөөнд дурлагч байсан юм шигээ одоо бодож байхад. Найзууддаа цагаа их зориулдаг, элдэв паянгаар дүүрэн явжийдаг байсан. Над шиг рамандаа л яажигнаж байдаг хүнд бол их сонин сонин явдлууд байлоо.

Romantic
Утсаар их ярьдаг байлаа. Амьдралдаа анх бөгөөд сүүлийн удаа шөнөжин утаснаас зүүгдэж хонож үзсэн. Удаан ярихаар чих халаад өвдөөд тасарч унахын даваан дээр юм болно. Тоохгүй ээ нөгөө талдаа бариал яриад байсан. Үүр цайтал. Хүүшээ үүр цайчлаашдээ гэсэн хэрнээ л ярих юм нь ундраастай. Юу ярисанаа огт санахгүй л байна. Гэхдээ л армаанчик санагдаад зүрх мүрх догдлоостой байснаа санаж байна.

Delight
Арзаак бид хоёр одооныхоор бол date нилээд хэд хийсэн. Гэхдээ ууж мууж суусан тухай огт санахгүй байгаан. Боүлинг тоглож, бассейндаж, кино үзэж, дискодож,... аан бас чатласан ккк. Тэр үед чаат ид моодонд ороод хамтдаа сууж чаатлаж байж билээ. Эргээд санахад учиргүй зүрх цохилуулах мэдрэмж биш ч хамт байхад нэг л аятайхан, comfortable and relaxing байсийм шигээ.

Gratitude
Нэг удаа манай дүү бие нь муудаад. Эмнэлэгт үзүүлчээд хамт харьж явтал гэнэт ухаан алдаад уначдийн. Дүү л болохоос биш надаас өндөр, өргөөд дийлэхгүй үүрэх тухай санах ч гүй. Арга ядаж байхад арзаак ирж бид хоёрыг гэрт хүргэж өгсөн сөн. Тэхэд баярласан сэтгэл одоо ч хэвээрээ. Сүүлд бас ээжийн бие нь муу би эмнэлэгт сахиж байлаа. Утсаар ярихаар нь эмнэлэгт байна гэсэн чинь аймаар бороотой харанхуй шөнөөр уулзахаар хүрээд иржийсэн. Богинохон уулзалт байсан ч тэгж ирсэнд нь бас л баярласан.

Understanding
Имэйлээр их харьцдаг байлаа. Амьдрал ийм тийм, хайр дурлал ингэдэг тэгдэг гээл. Арзаак өөрөө 30 хүртлээ эхнэр авахгүй гэж ярина. Би ч яахав нэг л хүнтэй суухын хүслэн болсон хүн хурдан сууж хүүхэд гаргахгүй бол оройтлоо гээл онолддог байв. Мань эр бол тэр үед л эрх чөлөөг эрхэмлэдэгээ ухаарсан байсан бололтой. Би бас тэрнээс нь сурахгүй яав даа хэхэ. За ямар ч байсан мэйлээр харьцаад сайн ойлголцдог найзууд байлаа.

Goodbye
Иймэрхүү нөхөрлөл угаасаа удаан үргэлжлэх боломжгүй ч байж болох юм. Нэг удаа зун уулзахаар яритал ээж нь өнгөрсөн дуулдав. Сэтгэлд нь нэмэр болох олигтой ганц үг ч хэлж чадаагүйдээ харамсдагийн. Ажил явдал гээд надтай уулзах мантай байгаа биз гэж л өөрийгөө зөвтгөсөн л дөө. Гэхдээ найзын хувьд жоохон ч гэсэн дэм өгмөөр байгаагаа илэрхийлэх ёстой байсан байхаа. Сүүлийн удаа уулзалдахад арзаакийн нэг найз нь цуг байсан. Хөлбөмбөгийн worldcup болж байх үеэр таарсийн. Дэмждэг баг энээ тэрээ яриал салсан даа. Тэгсгээд удахгүй холбоо тасарсан.

Mate of my soul
Soulmate гэдэг үгийг анх түүнтэй холбогдуулж бодож байсан. Хүн бүр өөртөө энэ үгийн утгыг тодорхойлдог байлгүй. Тухайн үедээ би арзаакийг өөрийнхөө soulmatе-ийг байх гэж бодож байсан юм. Би андуурсан ч бай, эсвэл үл ойлголцлын хана бидний хооронд боссон ч бай, амьдралын минь нэгээхэн хэсэгт гэрэлтэй мөрөө үлдээсэн тэр хөвгүүний тухай дурсамж одоо ч миний сэтгэлийг дулаацуулсаар байдаг.

7 comments:

  1. http://www.youtube.com/watch?v=ljFdmDzYcl4&feature=related
    naizaa eniig blogdoo taviad uguuch

    ReplyDelete
  2. Dursamj duuren goe naizuud baijee. yagaad holboo tasarsan gej? @ bicheed tuuniig haij ol. Magadgui ter amidral zohioson zavgui yavj baij medeh. Gesen ch ter chamaig ch gesen dursaj terteeh odruudee sanadag baihaa.

    ReplyDelete
  3. Шөнөжин утсаар ярих... мэйл бичилцэх... чатлах...нэг тийм догдломоор мэдрэмжүүд....нээрээ л эргээд олж уулзвал ямар байх бол?

    ReplyDelete
  4. saihan bas dulaahan dursamj bna...

    ReplyDelete
  5. bayarlalaa
    ene chigt ni hadgalnaa dursamjaa

    ReplyDelete
  6. блогийн нэрийн тухай ерөнхийдөө ойлгосон гэхдээ ямар учиртайг нь асуугаагүй кк энд байсныг нь мэдэж байсан юм шиг кк
    яад салсан нь энд алга гэхдээ над хамаагүйлд кк
    soulmate247 /одоо мэдэхгүймуу тэр хүнийгээ/

    ReplyDelete
  7. тэр хүнтэй ч бас шууд холбоотой биш шүү. Ер нь л сэтгэлээ бүрэн хуваалцах, намайг 100% ойлгох тийм нэг хийсвэр хэн нэгнийг хүн болгон л хүсэж хайдаг биздээ? Аюурзана агаа ч гэсэн хэлсэн л байдаг, ганц би ч хэлээд байгаам биш ккк. Гэхдээ тийм яв цав захиалцан юм шиг таарах хүн байхгүй нь ойлгомжтой, магадгүй энэ блогоороо дамжуулж тийм хүнийг орлуулдаг ч гэхиймүү...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)