Pages

20.2.09

Дугуйлан

4р ангид ороод өөрийгөө их том болсон гэж боддог болвоо. Нилээд том том өөрчлөлтүүд ч гарсан юм. 3р анги хүртлээ бага анги, 4өөс эхлээд дунд анги руу ороод явчиж байгаан. 3р анги хүртлээ үдээс хойш орно, цаг болтол гадаа сургуулийн хашаанд жагсаж байгаад бөөнөөрөө галуун цуваа шиг ангидаа очдог байсан бол 4өөсөө эхлээд өглөө хичээл орох болсон. Хичээл эхэлсэн хамгийн эхний өдөр сургуулийн гадаа хэн ч жагсаагүй байхаар нь хоцорчлоо гэж бодоод хам хумгүй гүйж байж билээ. Бас 3р ангиа төгсдөг хавар шиг санаад байгаан ангийн нэг хөвгүүн яг кинон дээр гардаг шиг л ганцаараа нүдэнд торойтлоо харагдаад, 4р ангиасаа эхлээд хичээнгүйлэн дурлаж эхэлсэн дээ ккк.



За энэ ч яахав. 4р ангид гарсан нэг том өөрчлөлт бол пионерийн ордны дугуйланд орсон явдал байлаа. Энэ тухай л бичих гээд жоохон хадуурчлаа. Ангийнхан дугуйланд орно гээл бөөнөөрөө явахаар нь дагаад туучихсан. Уул нь дотроо орос хэлний дугуйланд орно гэж боджийлаа. Яагаад гэхээр манай анги орос хэлний туршилтын анги байсийн. Тэгээд л дугуйлан ч гэсэн тэрүүгээрээ орно гэсэн ухааны юм бодоостой. Очоод үзсэн орос хэл нь байгаагүй ч билүү яалаа ямар ч байсан герман хэлнийхэд бүртгүүлж орхисон.

Яагаад ч бас заавал герман хэл гэсийн сайн санахгүй байгаан. Хамаатны нэг айл германд байж байгаад ирсэн гээл гоё гоё бэлэг өгдөг байсан аягүй бол тэрнээс болсон ч байж магадгүй ээ. Тэхэд пионерийн ордны дугуйлангууд төлбөргүй гоё ч байж дээ. Ангийн хэдэн хүүхдүүд англи хэлнийхэд орцгоосон. За ингээл долоо хоногт 2 удаа пионерийн ордон луу гүйдэлтэй болсон доо. Багшийн нэр Оюун...? байсан санагдахын. Латин цагаан толгойг тэнд анх сурваа. Багш завсарлагаанаар германд байсан тухайгаа ярьж өгнө. Бас чацуу хүнтэй битгий суугаарай шувтан хэрэлдээстэй гэж хэлдэг байсан нь санагдаж байна.

8р анги төгстөлөө 4жил явсан. Пионерийн ордон маань Хүүхдийн ордон болж хувираад төлбөр авч эхэлсэн. Картын бараатай болоод л улсын болоод гэрийн эдийн засаг уналтанд орж байхад ч тэр төлбөрийг нь өгөөд явуулдаг байсныг бодоход ээж аавдаа баярламаараа. 2 удаа байхаа герман хэлний олимпиадад ороод байр эзлээд ном момоор шагнуулаад л урамтай байсаан. Тайзан дээр гарч зохион бичлэгээ уншдаг ч билүү яадаг ч байлаа. Тайзан дээр гарангуут л гар салгалаад өвдөг чичрээд дуу муу гэж шумуулны дайтай юм болчдог сон.

Герман хүүхэдтэй захиагаар харилцана гээд нэг шар толгойтой хүүтэй бичилцдэг байсан. Их сургуульд ортолоо бичилцээд тэгээд таг болсон байхаа. Одоо хайж олохынсон тэрнийг хэхэ. Бас нэг сэтгүүлийн уралдаанд оролцох гээд шагнал нь герман явуулах, бөөн идэвх баахан асуултанд хариулаад л явуулж байсан. Одоо бол интернетээр хайгаад л мэдчих асуултууд тухайн үед их л хэцүү санагдаж байж. Санаж үлдсэн нэг асуулт байна, Wella гээд брэнд аль улсых вэ гэсэн байсан, энийг мэдэх гээд хотын төвийн хэдэн гоо сайхний газрыг гүйцээгээд мэдэж авч чадаагүйм даг. Тийм л харанхуй бүрэнхий мэдээлэл муутай байждээ тэр үед.

Дугуйлангаа тараад англи хэлний хавиар эргэлдэнэ. Тэнд ангийн найзууд нилээд явдаг байсийн. Сүүлийн нэг хоёр жил нөгөө дурласан хөвгүүн бас тэнд байна. Тааралдчих гээл тэрүүгээр үүд хаалга онголзуулаастай. Дуучин Сарантуяагийн ex Ганхуяг англи хэлний дугуйлангийн анхны багш нарын нэг байсан, хааяа шагайхаар зовхио 3см өргөн хараар будсан Сараа сууж байдаг сан хамгийн арын эгнээнд. За тэгээд англи хэлний ангийн үүдэнд таарахгүй бол дараагийн зогсоол хувцасны өлгүүр. Өлгүүрийн тэнд хувцасаа авчаал дэмий чалчаал суугаад байна. Заримдаа гарч Выстовка орж ганц хоёр чихэр маруужин авч иднэ. Өвөлдөө Выстовкагийн үүдэнд цаасан хайрцаг бөгсөн доороо тавиад баахан гулгадаг байж билээ.

Жүжгийн дугуйланд дажгүй хөвгүүд, бүжгийхэд хөөрхөн гоолиг охидууд байнаа. Завсарлагаанаар энэ хоёр дугуйлангаар жаал эргэлдэж нүдээ баясгадаг байлаа. 4 сард инээдмийн баяраар драмын дугуйлангийхан хошин шог үзүүлбэр бэлддэг байсан, үзээд л элэг хөшдөг байсан санагджаахийн. Одоо лаг жүжигчин болсон Урнаа, бас хөтлөгч болсон шар Отгоо эднүүс бүгд драмын дугуйланд явцгаадаг байсан. Бас шинэ жилээр урлагийн дугуйлангийнхан хөөрхөн юмнууд бэлдээл. ДСНК гэсэн "тансаг" ёолконд очих арын хаалга дутах тул ордны ёолк л шинэ жилийн гол арга хэмжээ байжээ. Бас Үнсгэлжин гээд хувцас загварын тэмцээн тэнд болдог байсан.

9р ангидаа компьютерийн дугуйланд жоохон явсан.


Нэг иймэрхүү диск 2,3ыг баричаал MS-Dos дээр BASIC гээд програмын хэл сурах аядаал. PC нь юу байсийн бол. 2.86 эсвэл 1.86? эхэхэ мэдэхгүй ээ ямар ч байсан нэг сонин тоглоом тоглож болдог байсийн. Нэг хорхой шиг юм гүйгээл замдаа таарсан юмыг идээл байдаг байлуу даа. 10даа ороод бас явах санаатай байснаа салангаасаа болж төлбөрөө алга болгоод тэгээд будаа болсон.

Хүүхдийн ордон одоо ямар болсон бол... Монголд очвол нэг орж үзэх юм шүү. Миний дурсамжин дах тэр орон зайнаас юм үлдсэн болуу.

32 comments:

  1. Yun hoorhon yum bichee ve
    Neeree l iimerhuu goyo goyo yum boldog doo
    Buur nudend haragdchihlaa
    bi huuhdiin ordonii english-ta yavdag biasan. Katie geed yanziin goyo bagshtai biagaad /huuhdiin ordonii anhnii gadaad bagsh/ daraa Lisa gedeg bagshtai bolson. Lisag ni facebookees olood nemchihsen gej biagaa

    ReplyDelete
  2. huuh tiimuu
    neeree Rob-iig bas olj nemehiinsen tee. Suuld 10t baihad bid nart angli hel zaadag baisan. Katieg bi sanaj baina. Harin Lisag ni sain sanadgui ee orj harii baiz tsaraig ni harval sanaj magad.

    ReplyDelete
  3. Бүжгийн дугуйланд явдаг байж драмын дугуйлангийн хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийж байгаад Харшийн ёолкны туулай болжийж билээ. Бодуул бүжгийн дугуйлангийнх гэмээргүй бондгор болхоор нь л тэр байх даа.... ккк тэр жил их гоё байсан. Бэлэг авахад хүртэл урамтай. Манай дугуйлангийнхан зөвхөн бүжиглэсэн бол би бүжиг, жүжиг 2ланг нь хийж билээ.

    ReplyDelete
  4. Үнсгэлжин гэдгийг нь үзэх гэж алалцдаг байлаа

    ReplyDelete
  5. Би ч 4-р ангид сууж үзээгүй ниссэлтийн үенийнх.3-аас 5 руу шууд нисчихсэн.
    харин Виставкагийн уруу луу бол зөндөө гулгадаг байж билээ.гэр хажууд байдагийг ч хэлэхүү.бас хүүхдийн ордний шат эднүүс ни гөлгөр болхоор баргийн гутал халитараад тас савж ундаг байж билээ хэхэ.мөн чиг олон хүн тэнд халитарч уйлж ч чадахгуй инээж ч чадахгүй босч ирдэг байж билээ.

    ReplyDelete
  6. Ганаа_бж эгч чиний блогоос гарч чадахгүй уншлаа гээд хаягыг чинь өгсөн юм. Тэгээд хэдэн хэдэн бичлэг уншлаа, гоё дурсамжуудтай сайхан блог байна, үнэхээр таалагдсан тэр тусмаа өвөөгийн чинь тухай бичлэг гоё байлаа.

    Яг одоо авга ах маань тэр хэцүү өвчинөөр өвдөөд, өвчинтэйгөө тэмцээд л амьдарч байна даа. Өвчин гэдэг хүнийг их муухай болгодог юм байна лээ

    ReplyDelete
  7. Navchaa bi tehed chamaig uzeed l suuj baisan baihdaa. Tuulainuud dandaa l egduutei ohiduud toglodog baisan daa odoo ch nudend haragdjiina

    M. chi teriig yagaad alaltsaj uzdeg baisiin? Ohin harah geed uu? :D

    Buya hehe tiim shuu bi ch dadlagatai, huuhdiin ordnoos garch ireel neg gulsaa l vistavkiin shatan deer :)

    Erhtsasaa bayarlalaa. Egchid chin bas buur ih bayarlalaa. Dursamj gedeg dotroo l hadgalaad yavsnaas ingeed gargaad ireheer buur saihan medremj turdug yum bainaa. Avga ahiin chin bie hurdan saijraasai gej unen setgeleesee husye.

    ReplyDelete
  8. huuh chi muu yamar udaan duguiland yavsiin :p
    yavsaniihaa hergiig ch bas gargasan baina shd. olimpiad ntr-d orood.tegeed tsaashaa german yavtsan bol te.

    nuguu duralsan zaluu tegeed yu bolson.martagdaaskii yu:D

    ReplyDelete
  9. hehe bi muu neeree neg yumtai zuuraldval saldgui tolgoi shuu. daanch sursan yumaa martaad duussan doo. suuld tom bolson hoinoo germand ochihod 100 ug dundaas gants meddeg ug garch irj bayarluuljiilee yahav ogt orgui bish kk

    durlasan hovguunii tuhai bol ue ue dursagdaa l baigaa shde ho 10 tugstuluu bas zuuraldsaan
    odoo bol martsan

    ReplyDelete
  10. xe xe surhii idebhitei ohin huuhed bsan shuu chi neeree... bi bol gadaad heliig neleed hoino l anh olj sonsoj bailaa shuu dee

    ReplyDelete
  11. hehe idevhtei ch gehiimuu medehgui ee uur yumandaa bol pag shdee. bairnii naiz maiz gesen oilgolt baihgui.

    ReplyDelete
  12. ohiduud l harah gej ter bzde angiin bandinartaigaa buunuuruul ochool chiheldeel buun l yum boldog bsan tegej buun yvahaar zarimdaa jaahn tm tm yum bolno hehe

    ReplyDelete
  13. Za ene blogt chini erteer honochih duhsun, tsagaan sar geed orood irsen, daraagiin bichlegt chini setgegdel uldeeh uchraa olohgui bolohooroo end bichchihlee shuu.
    Saihan blogtoi yum baina lee shuu. Bi bur neg oroijingoo, shunujinguu unshsan, hehe.

    Za tegeed sar shinedee saihan shineleerei. Tanai uudiig neleed eleeh yum shig baina daa.

    ReplyDelete
  14. М ээ тийм тийм юм гэж ямар ямар юм? ойлгох төсөөлөх чадвар муутай хүнд тодорхой бичиж байлдаа кк

    ReplyDelete
  15. Ганаа, ирээд хоноод явжийсан ч болийшүү хэхэ
    миний бичсэн сонирхолтой санагдсан гэхээр бид хоёрт common зүйлс их байгаа бололтой, би бас блогоор чинь орж тухалнаа

    баярлалаа

    ReplyDelete
  16. Aidaa saihan ye baij dee. Bi ch gesen jujigchin bolno gesen buun huseldee hutlugduud jujgiin duguiland ochij shalguulsan chin jujgelelten deeree tentseegyi hasagdaj baij bilee. Jujgiin duguilangiin bagsh "Ovoo huurhun hooloitoi ohin baina, nairal duunii duguiland ochij or." geed tegeed tend neg heseg duulsan daa. Duunuud n' odoo ch tseejind baidag. End tend arga hemjeendeer urilgaar ochij ih duuldag baij bilee. Bagsh n' Batbold gej saihan zantai hun baij bilee. "Tsegeen nuuriin musun deer bumbug bitgii hayaarai." geed ih duuldag baij. Tegeed udahgyi jujigchin boloh ih huseldee hutlugdun nairal duugaa hayad Uildverchnii soyoliin tov ordonii jujgiin duguiland orson. Tendee ovoo beldsen bolood ter yumuu shuud tentssen. Getel shine jileer 12 jil am'tan bolj togloh bolood namaig sarmagchin bolgochihdog baigaa. Bi ug n' tsasan ohin ch yum uu enkhiin tsagaan tagtaa boloh uhaanii yum muruuduud suuj baisan. Tegeed gomdsondoo shine jil duusgaad l duguilangaasaa garsan. hehehehe. Duguilan geed yarisan chin goyo goyo yum sanaand orood setgel gogo bolchihloo. Bidnii huuhed yed duguilan l huuhdiin avyasiig neej, tenin medehuid hutulj, uram zorig ugdug baisan baij. Jil bolgon, uliral bolgon uur uur duguiland yavdag baisan sanagdah yuum. Tiim soniuch huuhed baisan yum baihdaa...Ter olon duguilan dundaas hamgiin sonirholtoi n' "Morziin duguilan" baij bilee. Gariin hungun tovshoogoor tseg taslal zurj tuugeeree haa hol orshih zus uzeegyi humuustei ch hariltsaj bolno gesen bagshiin ugiig sonsood uuriiguu baildaantai kinonii holboochin ohinoor tusuulj boddog bailaa. Odoo ch gesen haaya morz-toi kino garahaar neeh setgel hudluud saihan baidgiin. Hehehehe. Saihan dursamj sergeej ugsun naizdaa bayarlalaa.
    Z

    ReplyDelete
  17. зарим хүн олон юманд сонирхдог, зарим нь над шиг нэг юмандаа паг наалдчихдаг гээд хүн хүний сонирхол өөр өөр байхийм даа
    чи ч угийн урлаг хөөсөн гайхал л даа

    ReplyDelete
  18. Чиний блогоор өнөөдөр л орж үзлээ. Сараагийн 3 см хар будгийг нүдэнд харагдтал дүрсэлжээ. Хэхэхэ. Би бас хүүхдийн ордонд зөндөө юманд явдаг байж билээ. Хийл, морин хуур, драма гээд л.

    ReplyDelete
  19. Сайхан дурсамжууд шүү. Би Пиогерийн ордны загасны дугуйланд явдаг байсан юмдаг. Нэг акуариум дүүрэн загас хариуцдаг ухаантай. Мөн ч зугаатай байж дээ. Хүнсний 20-н ард зайрмаг их зарна. Чи санаж байгаа байх. аймаар урт дараалалтай. Бас хонгилын давхарт нь биидоо кино их гардаг байсан даа. Өвөл паркийн хашааг давж ороод цасаар их тоглоно. Сайхан байжээ.

    ReplyDelete
  20. Fresh fashion, tnx for visiting :)
    миний хамгийн анх follow хийсэн блог шдээ.
    урлагийн дугуйлангууд дандаа бөөгнөрчихсөн, хэлнийх бас бөөгнөрчихсөн байдаг сан.

    stormy, загасны дугуйлан гэж байлуу, ёстой мартчихсан байнаа
    зайрмаг ч харин нэг оочиртой шдээ. заримдаа оочирлож оочирлож яг авахын даваан дээр дуусчихлаар бүүр уйлмаар шүү. Ямар ч гоё амттай санагддаг байсийн.
    Оросын элчингийн хажууд нээхих ус асгараад мөсөн коток шиг юм тогтоход чи байсан уу? тэхэд мөн гоё гулгаж тоглодог байсан даа

    ReplyDelete
  21. Загасны дугуйлан гээд хэдхэн хүүхэд явдаг байсан юм. Тэр зайрмаг чинь хоёр талдаа печеньтэй сүүтэй шоколадтай гээд хоёр янз байсан байх аа. Тур ус асгарахад би байгаагүй байхаа даа. Харин Идэр техникчдийн ордны хашаанд цасаар байлддаг байлаа. Бас тэнд дугуйланд явна. Би авто загварынхд явдаг байлуу даа. Одоо зарим дурсамжууд бүдгэрсэн байна шүү. 1000 гүйнэ гээд сүртэй юм болдог байсан даа. Сургуулиа тойроод л. Заримдаа залхуураад сургуулийн арын хашаагаар даваад орчихно. кккк

    ReplyDelete
  22. хэхэ тэр 1000 метр чинь жинхэнэ тамын даваа байсан. яг 1000 биш илүү байсан байхаа биеийн тамирын багш Лууяа байсан уу?
    чиний сайн байсан охин О.р эхэлсэн нэртэй юу хэхэ Ад байсан өндөр цагаан охин гэхээр хамгийн түрүүнд санаанд бууж байна

    ReplyDelete
  23. 1000-д гүйх хөвгүүдийн хувьд гайгүй байсан байх аа. Намайг байхад Лхамтогмид гэж багш ордог байсан. Дараа нь волейволын Халзан багш. Дунд ангийн багш маань Ариунжаргал гэж үсээ сүлжсэн их сайхан эмэгтэй байсаан. Танай ангид хичээл ордог байсан байх. Хэл уран зохиол заадаг. Түрүү жил тэд нартайгаа уулзахад ямар сайхан байсан гээч. Хайртай охины хувьд О мөн байх шүү. ккк Чи яаж мэдэв ээ. хэ хэ хэ

    ReplyDelete
  24. Ариунжаргал багшийг сайн санаж байна, бидэнд Калисто гариг гээд зохиолыг ярьж өгдөг байсийн манай ангийхан амаа ангайж сонсоод л багшаа хурдан ярьж өгөөч гээл шалдаг байсан, ер нь уурладаггүй тайван багш байсандаа гэхдээ л ангийн хөвгүүд үймүүлээд нэг удаа уйлуулчихаж билээ. Ангийн хөвгүүд гэчихжээ өөрөө аймаар томоотойшдээ ккк

    О.г сайн санаж байнаа хөөрхөн онц сурдаг охин байсан

    ReplyDelete
  25. Манай ангийхан бас саяхан уулзалдсан, багийн дурсамж, 10 жилийн амьдралаа яриж инээлдээл гоё байсан шүү, цаг ямар ч хурдан өнгөрсөн бээ мэдэхгүй бүгд салж хагацаж ядаа л байсан. Танай ангийхны yahoo group байдаг гэж дуулсан дотроо гоё гоё зурагнуудтай

    ReplyDelete
  26. Каллисто гаригийг мөн ч их яриулсан даа. Манай ангийнхан уулзаж баахан багын явдалаа ярьж инээлдсэн. Яхоогрупп байгаа. Хүмүүс гоё зураг хийгээд л байдгийн. Боломжтой бол ID-гаа үлдээгээрэй. Хааяа msgr-дэж байя.

    ReplyDelete
  27. Хэхэ, тиймүү? Манай блог чини уртаашаа ганц фолловэр-төи болохоор ни сонирхоод ороод ирлээ.

    ReplyDelete
  28. хэхэ би ч тэндээс гоё гоё санаа зөндөө авсан
    чиний бичсэн Тэрэза эх Парис Хилтон хоёрын голоор байх гэдэг үгэнд чинь их дуртай тийм болохыг хичээжийнэ :-)

    ReplyDelete
  29. Чиний блогоор өнөөдөр л орж үзлээ. Дугуйлангийн талаар хөөрхөн дурсамж бичжээ. Бага байхад нээрэн л ангиараа Пеонерийн ордонд янз бүрийн дугуйланд явдаг байсан. Ээж эмэгтэй хүн үйлэнд уран байх хэрэгтэй гээд л оёдлын дугуйланд оруулаад, тэндээ бас хөөрхөн хөөрхөн юмнууд оёдог байсиймаа, тэрийг нь багш нар цааш нь зарж борлуулдаг байсан. Бас нэг өд сөдөөр жижигхэн амьтны дүрс энэ тэр хийдэг дугуйланд гальт явж байсан юм байна, хийж дуусаад хийсэн юмаа хараад аймаар баярладаг байж билээ. Дараа нь нэг жил шатрын дугуйланд явж байсан, 3 эсвэл 4-н нүүдлийн дараа мад болгох учиртай гээд л байж болох хувилбаруудыг хайгаад л ... төгөлдөр хуурын дугуйланд орох гэсэн чинь уг нь сайхан том гартай юм байна, даанч сонсгол гэж авах юм алга гээд аваaгүй шд хэ хэ.

    ReplyDelete
  30. Сайхан дурсамжууд байна. Гэхдээ ямар тод санадаг юм бэ. Яавал ийм ой тогтоол сайтай болох вэ? Гэхдээ уншсан чинь хүүхэд нас санаанд ороод гоё байна шүү.

    ReplyDelete
  31. "Wella гээд брэнд аль улсых вэ гэсэн байсан"
    бодвол Герман явуулах шагналтай байсымчэн Германых байх Гооглэлдээгү болно ккк

    гэснээс мундаг дугуйланч байжээ :)

    ReplyDelete
  32. mani bol amidraldaa duguilan ene terd yvj uzeegui shdee duguilan geheer ard ayushiin tsetseg nuuriin duguilan ene ter sanaand orjiishdee kkk

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)