Pages

5.2.09

Heath Ledger-ийг дурсахуй

Heath Andrew Ledger (4 April 1979 – 22 January 2008)
Австралийн жүжигчин, 98 оноос Холливүдэд ажиллаж эхэлсэн. Нийтдээ 19 кинонд тоглосноос 10 Things I Hate About You (1999), The Patriot (2000), Monster's Ball (2000), A Knight's Tale (2001), Brokeback Mountain (2005), and The Dark Knight (2008) гэсэн уран бүтээлүүдээрээ олны танил, хайртай жүжигчин нь болсон билээ. Ид гялалзаж явах насандаа харамсалтайгаар таалал төгссөн энэ залуугийн араас гашуудсан үй түмэн шүтэн бишрэгчид нь 2009 oнд Алтан Бөмбөрцөг шагнал авахад нь дахин нэг зүрх шимширсэн буйзаа.



Хис надтай нэг онд төрсөн юм байна. Баруун Австралийн Пэрс гэдэг газар төрж өсөөд 10 настайдаа анх Пэтр Пэний дүрд тоглосноор урлагийн гараагаа эхэлсэн гэнэ. Удалгүй эцэг эх нь салцгааж манай хүнд нилээд цохилт болсон бололтой.

Хисс бас их сайн шатарчин байсан, багадаа шатрын аварга болж байсан бөгөөд, томроод шатрын тухай кино хийхээр төлөвлөж байсан гэнээ. Ер нь Хисс зөвхөн жүжиглэхээс гадна дууны клип хийлцэж, яваандаа кино найруулагч болохыг зоридог байжээ.

Хайр дурлалын тухайд Хисс хэдэн сарын турш Heather Grahamтэй үерхсэн. Дараа нь Naomi Watts-тай салж нийлэн нилээд хэдэн жил болсон. 2004 оноос Brokeback Mountains-д тоглож байхдаа Michelle Williams-тай болзож эхэлсэн ба 2005 оны 10 сарын 28нд тэдний дундаас охин Matilda Rose нь мэндэлжээ. Харамсалтай нь 2007 оны 9 сард тэдний хамтын амьдрал дуусгавар болж. Үүнээс хойш Хисс сүпэрмодэл Helena Christensen,Gemma Ward нартай нэр холбогдож байсан бол Mary-Kate Olsen-тэй найзын холбоотой байсан хэмээн бичигддэг.

Түүний үхлийн талаар амиа хорлосон, мансууруулах бодисонд хордсон гээд цуу яриа их байсан. Амьдралынхаа сүүлийн саруудад тэрвээр нойргүйдэх өвчнөөр шаналж байсан бөгөөд түүний үхэл нойрны эмээ тунг нь хэтрүүлж хэрэглэснээс болсон тухай эмч нарын тодорхойлолт гарсан. Хамгийн сүүлд амилуулсан Жокэрийн дүр маш хүнд, олон сарын турш дарамттай явсан тухай хамтран ажилласан жүжигчид нь дурссан байдаг. Үүн дээр нэмэгдээд охиноо өсгөх эрхийг алдчих вий хэмээн айж маш их стресстэй байсан байна. Иимэрхүү сэтгэлийн дарамтаас болж энэ сайхан залуу гэнэт биднийг орхин одож түүнээс хойш нэг жил өнгөрчихжээ. Одоо хүртэл тэр байхгүй болсон гэдэгт итгэмээргүй итгэхийг ч хүсэхгүй байхийм даа...

Охин нь аавтайгаа адилхан юмаа...




3 comments:

  1. дажгүй залуу сүүлд сайн тоглосон байлээ даанч харамсалтай нь өөрөө байж чадсангүй

    ReplyDelete
  2. Дүрдээ хэт их орчихсон, дүрээсээ гарч чадалгүй өөөд болсон доо.. Жокер хэзээ ч унтдаггүй байсан....

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)