Pages

17.2.09

Өвөөгийн хүүхэд

Жоохоон байхдаа би өвөөгийн хүүхэд байлаа. Аав ээж, эмээгээсээ илүү өвөөтэйгээ дотно өссөн юм. Өвөөгийнхээ тухай хэн нэгэнд дотроо онгойтол ярьж дурсах сан гэж бодоод л явдаг байсан, энэ блогоор дамжуулан хүслээ биелүүлье дээ.



Өвөөгийн тухай
Өвөө маань өндөр биетэй, монхор хамартай чац томтой хүн байлаа. Залуудаа их сайхан залуу байсан харагддийн зураг харж байхад. Насаараа 1р эмнэлэгт эмч хийж байгаад тэтгэвэртээ гарснаас хойш зундаа хүүхдийн зуслангуудад эмч хийдэг байсан. Халхын голд дайчлагдаж явсан гэх боловч яг тулаанд нь ороогүй төмс арилгаж байгаал ирсэн гээд инээдэг сэн. Өвөө маань дүү бид 3ыг бондгор, жимбэгэр, шомбогор гээд нэрлэчихнэ. Тэгээд л өвөөгийн баастай бурханууд гээд эрхлүүлж өгдөг байлаа. Баастай бурхан гэхээр нь ичээд л муухай юм ярилаа гэж боддог байсан өөрөө хүүхэдтэй болж үзээд энэ үгний жинхэнэ утгыг ухаарч байна даа.

Сургууль
Би 1р ангид ороод л өвөөгөөрөө хүргүүлдэг байлаа. Өвөөтэйгээ хөтлөөд гэрээсээ лав нэг цагийн өмнө гарна даа. Хоёулаа замаараа хагас боловсруулсан бүтээгдэхүүн (одоогийн Наран хавьцаа, хүүхдийн 100) гэдэг нэртэй дэлгүүрээр дайрч нэг аяга ундаа, аарцтай боов авч иднэ. Эсвэл хүнсний 50 орж бас идэх уух юм эргүүлдэж яваад сургуульдаа очдог байлаа. Ангийн хүүхдүүд шоглосон гэж дуулдвал өвөө тэр хүүхдийг дуудаж чихэр өгч лоббидоод миний талд оруулчихна. Эцэг эхийн хуралд ч гэсэн өвөө л ихэвчлэн суудаг байсан. Хаврын дулаахан өдөр өвөөгийнхөө гараас атгачихаад л дэвхцэн дэрвэн шулганаж явсан балчир насны дурсамж одоо ч нүдэнд харагдах шиг.

Зуслан
Зундаа бид 3 өвөө эмээгээ дагаад л хүүхдийн зуслан дээр өнжинө дөө. Өвөөтэйгээ унтаж байснаа энэ ээлжинд амармаар байна гэнгүүт өвөө пучёонк олж ирээл маргааш нь зуслан дээр. Уйдахаараа өвөөгийн өрөөнд орж чагнуур магнуураар нь тоглоол. Өвөөгийн өрөөнд сонин сонин юм их байдаг байсан. Физик эмчилгээний эмч байсан болоод ханиад мэтийг эмгүйгээр дарах гээд л үзнэ. UHF гээд улаан долгионоор хамар шарна, хоолойгоо нэг шар уусмалаар зайлж бай гэнэ.

Дамбадаржаа
Өвөө цэцгэнд их дуртай байсан. Гэртээ дүүрэн ваартай цэцэг тасалгааны ургамал ургуулдаг байсан. Хамгийн гоё том нь жилдээ хэд хэд цэцэглэдэг жижигхэн ягаан дэлбээтэй томоо ваартай цэцэг байсан. Хэдэн жилийн дараа өвөө эмээ хоёр Дамбад хашаа байшин авч гараад хашаандаа ногоо таридаг болсон. Төмс, улаан лооль, байцаа, мальвина гээд жимс тарьдаг байсийн. Ямар ч байсан өөрсдийнхөө хэрэгцээг хангаж л орхидог байсан даа. Бид 3 зундаа мэдээж өвөө эмээ дээр. Голоос ус зөөж ногоогоо услана.Өвөөгийн бие муудсанаас хойш худгаас бас ус зөөдөг болсон. Өвөл нь хагас бүтэн сайн болгонд Дамба руу. Очиход өвөө ургацын далай гээд ногоотой шөл, улаан лоольны салат хийчихсэн угтана. Нээх амар амгалан гоё мэдрэмж төрдөг байж билээ өвөө эмээ дээрээ очихлээр.

Өвчин
90 оны хавьцаа байхаа өвөө маань улаан хоолойны хорт хавдар туссан. Өвөөдөө тусад нь жижиглэсэн махтай хоол хийж өгөх гэж би анх хоол хийж сурваа. Аягахан бантан хийгээд өгөхөөр баярлаал идэж байснаа хоолой нь горойгоод буцаагаад гаргачихна. Сайхан ааштай тайван хүн байсан сан, өвчний эрхээр сүүлдээ ааш нь хувирсан даа. Гэхдээ л надад болоод дүү нарт хэзээ ч муухай аашилж байгаагүйм даг. Өвөөгөө удахгүй өөд болох өвчин туссан гэдгийг мэдээд балчир ухаандаа мөн ч их шаналдаг байлаа. Өвөөгөө өнгөрчлөө гэж зүүдэлж асгартлаа уйлцан сэрсэн удаа олон.

Хагацал
Нэг удаа бид хоёр хоёулхнаа гэртээ байсан чинь өвөө маань сүүлийн үгээ надад захиж хэлсэн юм. Өвөө нь та нарыгаа орхиод явмааргүй л байна гээд уйлж байсан. Хөөрхий эмч хүн болохоор удахгүй боллоо гэдгээ мэдэрсэн юм байлгүй дээ. Тэгээд удалгүй өвөө маань эмнэлэгт хэвтэж мэс засалд орсон. 1993 оны 7 сарын 21 нд муухай өвчнөөр 3 жил гаран шаналж чөрийтлөө турсан өвөө минь энэ хорвоог орхин одсон доо. Сүүлийн явах замд нь өвөөгөө нэг үнсэхэд турж эцээд хамар нь л үлдсэн харагдаж байж билээ. Өвөөтэйгээ хагацалд удаан бэлдсэн ч гэсэн яг бодитоор тулахаар үнэхээр хэцүү байсан. Үхэл гээч хайртай хүнийг маань дахин хэзээ ч уулзаж чадахгүй газар луу аваад явчихдаг, тэр хагацал гэдэг зүрх яаж өвтгөдөг гэдгийг тэхэд анх ухаарсан даа...

Өвөө маань найр болохоор л дуулдаг ганц дуутай. Хайртай өвөөгөө дурсан энэ дууг нь хэд сонсоодхий байз.





Банзрагч - Гайхмаараа

Энэ аавын дуртай дуу юм байналээ би андуурчиж.





Нисэгчийн дуу - Н. Гантулга

14 comments:

  1. өвөөгөө санажийшүү

    ReplyDelete
  2. uvuuguu sanaad asgartal uilchlaa

    ReplyDelete
  3. өвөөгөө би хараагүй. Намайг төрөхөөс өмнө бурхан болчихсон юм билээ. Эмээтэйгээ өссөн. Эмээгийн хүүхэд байсан. Өвөөгийн тухай гоё дурсамжтай... байсан бол...

    ReplyDelete
  4. навчаа чи бид хоёр тэгвэл эмээ өвөөгийн л хүүхдүүд юм байна дөө

    бианка уйланхай шдээ за одоо нусаа ний нулимсаа арч. чамд өөр гоё санаж байгаа дурсамж байна уу, би бас заримаас нь мартчихжээ

    ReplyDelete
  5. Ter 1993 onii zun eej aav namaig ovoogoos zoron baij /bi ch durtai ni argagui/ aaviin nutag ruu nogoo emee ovoo ruu hodoo 3 sar yavuulsan. Ergeed irtel ovoo maani ood bolchihson bj bilee. Bi jaahan bsan bolood ch teruu ovoogiin talaar tiim ch ih dursamjtai uldeegui ch, ovoo ood bolohiinhoo omno TV-r hodoogiin naidmiin nevtruuleg garahad namaig haigaad ornoosoo ondolzood bsan gesniig ni sanaj ih orovdoj, nadad tiim ih hairtai hunii derged ni bj chadaaguidee haramsdag yum.
    Deer minii medehgui/sanahgui/ olon zuiliig unshaad zunduu uilchlaa, Erkag odor gargaj ogohod "onts" bsan hernee saya tessengui..
    Eej aav namaig Erkagaas bolood ingej bn gej anduurah vii de, hehe

    ReplyDelete
  6. Сүүеэ нээрээ тэгж байсан шүү одоо саналаа
    би бас мартсан байсан юмаа нэмий.
    Нэг удаа дунд дүү (Bianca)гийн биен дээгүүр улаан юм туураад. Юунаас болсон нь мэдэгдэдгүй. Тэгсэн дүү харин өвөөгийн тамхи баабаа гэсийм шиг байгаан. Тэрийг сонсоод л өвөө шууд тамхиа хаясан. Дахиж тамхи нэг ч татаагүй дээ

    Бас дунд дүү бид 2 бүүр бага байхад. Нэг нь 5тай, нөгөөх нь 3тай л байсан байх. Өвөл гадаа хоёулаа тоглож байсан чинь нохой хүрч ирж дүүг маань унагаагаад нүүрийг нь долоодгийн. Би ч эгч нь ухаантай хэрнээ бүүр илүү аймхай, гэрлүүгээ гүйж том хүн дуудах гэсэн чинь айсандаа хөл зууралдаад. Мөлхөж шахуу гэртээ ороод өвөөг дуудаж байсийн. Өвөө ёстой бөөн уур тэр муу нохойг цохиж алдаг хүн гээд л төмөр баричаад баахан явсан гэсэн

    Багад ээж бөгсөө гарга гэж байгаад бөгсөн дээр таван салааны амт амсуулдаг байлаа. Нэг удаа өвөө намайг шагнуулж байхыг харж сууснаа ээжид "чи оронд нь намайг цохи тэхүү" гээд нулимсаа арчаад суусан гэсэн. Ээж тэрнээс хойш өвөөгийн дэргэд яаж ч чадахаа болиод, би жоохон давардаг болж билээ

    ReplyDelete
  7. Нэг удаа өвөө намайг шагнуулж байхыг харж сууснаа ээжид "чи оронд нь намайг цохи тэхүү" гээд нулимсаа арчаад суусан гэсэн. Ээж тэрнээс хойш өвөөгийн дэргэд яаж ч чадахаа болиод, би жоохон давардаг болж билээ

    Ямар гоё өвөө вэ? Би өвөөтэйгээ уулзаж амжаагүй азгүй жаал..
    Ийм гоё өвөөтэй байсан бол тээ...ккк
    гэхдээ зүгээрээ миний аав ээж өвөөтэй эмээтэй жаалуудаас дутахааргүй эрхлүүлж билээ..

    ReplyDelete
  8. dursamj duuren temdegleluudtei yumaa. bi nagac ovoogoo dagaad zun bolgon hodoo yavdag bj bilee. ovoo mashinii urd suudald suugaad yavahad ni bi hoino ni suuj yavahdaa nudniih ni hajuud garsan gun urchleesiig ni haraad ineej bga yum boluu gej bodood l urdaas ni harah gej ondolzoj bgaad ih zagnuuldag bj bilee. suuld ni urdaas ni haraad nudnii hajuudah 3 shirheg gun urchlees ni hajuunaas harahad ineej bga yum shig haragduuldgiig ni meddeg bolson ch bainga l urdaas ni shalgaj harmaar sanagddag bsan san.

    ReplyDelete
  9. нагац өвөөгийн чинь тэр гурван үрчлээс инээсээр байгаад үүссэн байхаа...

    манай өвөөгийн нүүрэнд том том хар батга байдаг байсийн. би тэрийг нь ухаж авах дуртай байжүлээ...Батгаараа хүртэл оролдуулаад л муу өвөө минь намайг ч дэндүү их эрхлүүлдэг байж дээ...

    ReplyDelete
  10. gegeen burhad mini bidniig harj baigaa daa bi shahsind itegdeggui hernee tedniigee haa negteegees harj baigaa gedegt itegdegee minii ovoo ih sonin namtartai hun baisan yum bi mash ih orovddog yumaa odoo ch gesen ovoo mini ongorood 22 jil ongorch gesen hirnee ih tod sanagddag hunii huvi tavilangiin eedree ymar baidgiig bi ovoogiinhoo amidralaas odoo boltol olj hardag 16 nastai huu gereesee hunii erhend garaad dahij aav eej ah duusteigee neg ch udaa uulzaagui torson nutgaa neg ch udaa haraagui tiim l or ovdom amidraliig minii ovoo tuulsan yum bna lee

    ReplyDelete
  11. Манай гэр бүлийн дунд яригддаг өвөө бид хоёрт тохиолдсон хөгжилтэй явдлыг яримаар санагдлаа. Намайг бага байхад өвөө намайг цэцэрлэгээс аваад гэрлүүгээ явж байлаа. Их цасан шуургатай өдөр байсан. Хоёулаа доошоо харцан гэрлүүгээ алхаад л байлаа. Тэгсэн гэнэт пид гэд газарт уналаа. Босоод хартал өвөө бас газар унацан бололтой босоод, хувцасаа гөвж байна. Юу мөргөвөө гэд хартал Зил 130 н чиргүүл мөргөөд 2 лаа унасан нь тэр байлаа. Би гэрт орж ирээд уйлсан гэж байгаа. Өнгөрсөн хойно уйлаад толгой нь өвдсөн үү яасан. Өвөө ээж эмээ ах эднууст яриад инээгээд, би наана ичээд. Иймэрхүү хөгжилтэй зүйл тохиолдож байлаа. Өвөө маань одоо тэнгэрийн оронд байгаа.

    ReplyDelete
  12. Санаанд буусан дурсамжаасаа хуваалцахаар шийдлээ. Дунд сургуульд байхдаа хичээлдээ явах гээл гэрийнхээ үүдэнд зогсоол. Өвөө эмээгийн хажууд зурагт үзээд суужийна. Бас болоогүй эмээгийн нүднээс далдуур пролоор дууднаа. Өвөө нааш ир тантай уулзы гээл ирэхээр нь өвөө надаа 100 төгрөг гэд зогсоод байна. Миний хүү 100 төгрөгөөр яах гэж байгаан гэнгүүт нь печен авч идий гэд л. Тэгэхэд 2 билүү 3 р ангид байлаа. 100 төгрөгний печен байдаг юм уу гэд өгдөг байж билээ.

    ReplyDelete
  13. Та бүхэн мэдэхүү одоогоос 10 д жилийн өмнө юмны үнэ бага байлаа шүүдээ. 1 талх 230 гэдэг байлаа. 500 төгрөг өгөөд 2 талх аваад ир гэнгүүт гараад илүү гарах мөнгөөр нь mortal(дугуй цаас) аваад тоглож (хандах, нүхдэх, зүйл хийх, шүүрэлцэх) тоглож орой 2 талхаа аваад оронгуут өвөө:заа миний хүү яасан талхны дэлгүүр нүүчиж үү гэд л үнсдэг байж билээ.

    ReplyDelete
  14. Гоё өвөөтэй юмаа ...
    өвөөгийн баастай бурхан :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)