Pages

3.2.09

Амралтын сониноос

Түр зуурын юм бүхэн амттай, амттай юм бүхэн түр зуурын байдгийг баталж миний богинохон амралт дууслаа. Гэхдээ эргэн дурсахад тийм ч богино байгаагүй ч юм шиг. Олон сайхан үдшийг олон сайхан хүмүүстэй өнгөрөөлөө. Яг л төлөвлөж байснаараа өдөр болгон шоудов. Уулзалт бүр утгатай, удаан олон жил хараагүй хүмүүс...Уулзаад ярих юм дэндүү их байсан. Яриад л хараад л дурсаад л уугаад л :-) суугаад баймаар байлаа. Өндөрлөх бүртээ нэг л сэтгэл уягдаад хоргодоод. Дахин дахин уулзаал баймаар байсан нь хүний сэтгэл (миний сэтгэл) ханадаггүйтэй холбоотой биздээ.












"Sex on the beach" in California



Салмааргүй байсан шүү Sex on the beach. Хамт байсан хүнд нь хайртай болоод бүүр тийм байсан болуу. Дотны чамтайгаа яг хоёулхнаа тэгээл суухад жаргалтай байлаа. Зурган дээр хүртэл аймаар янаг харцтай гарсан тээ ккк. Согтчихоод бид хоёрт сээтэн хаяад байсан алтан нэрийн хуудастай аалигүй эгч ч бас их хөгжилтэй байсан. Энэ жил илүү ойр ойрхон уулзалдана шүү хайраа
Зөрлөг




Энэ киноны тухай зөндөө дуулсан биздээ. Монголд хит болж байгаа романтик комеди. Миний хэмжүүрээр бол маш аятайхан болсон байналээ. Хотод л ганцхан амьдрал байгаа юм шиг боддог хэн бүхэн үзүүштэй. Хөдөө нутгийн үзэсгэлэнг гоё зураглалаар харуулсан байсан, сайн найруулга, оновчтой дүрийн хуваарилалт, чадварлаг жүжиглэлт гээд, 100 оноогоор дүгнэвэл хайрлахгүйгээр 100 оноо өгчихмөөр санагдсан.


Төрсөн өдрөө бүхэлд нь надад зориулж үзсэн киногоо дахин үзэж, жоохон амт муутай birthday cake-ийг амтархан идсэн хөөрхөн найздаа баярлалаа. Чиний аашинд уяраад хэн билээ хэдэн он билээ гэдгээ мартчихсан явсан шүү. Энэ cappuccino их гоё зурагтай уухаас хайран байсан :-)

Их Монголын тагалцаг том бөгөөд амттай



Найзын зөвлөснөөр тагалцаг гэдэг хоолыг захиалсан. Харахад нилээд сүрдмээр байсан боловч амт нь бол ванлий. 4 хүний порц гэсэн үгийг сонсоод өөрийн ходоодоор бахархах ч шиг. Төгссөнөөсөө хойш уулзаагүй байсан 10 жилийнхэнтэйгээ энд болзсон юм. Бүгд л намба суусан ч гэсэн өөрсдийгөө бол хэвээрээ байна л гэлцээд. Нөгөө уртаас урт дурлалын маань эзэн бас ирсэн байлаа. Хүн нь жоохон таргалснаас биш зүггүй төрх нь янзандаа. Харин миний бяцхан дурлал хүүхэд настай цуг нисээд одчихсон болохоор онц мэдрэмж төрөөгүй. Дурлаж байхдаа, догдолж байхдаа л түүнийгээ мэдэрч, илэрхийлж, enjoy-дож байхгүй бол өнгөрсөн хойно мянга уулзаад нэмэргүй юм дөө. Харин цөөхөн хэрнээ буурьтайхан үг хэлж суусан өөр нэг "ангийн хөвгүүн" таалагдсан шүү.

Яагаад ч юм айж яагаад ч юм догдолж яагаад ч юм хоргодсон үдэш
Их дэлгүүрээс хэдэн шүлгийн ном сонгож аваад болзсон газар болох ЗГийн ордны зүг чиглэв. Оройн 7 цаг, харанхуй болсон байлаа. Баасан ахын төрсөн өдөр болоод ч тэрүү зам гэдэг таг. Ойрхон юм чинь гээд алхчихсан. Баримжаа нь л байгаа болохоос шинээр баригдсан барилга байшин, зам хашсан хашаанаас болоод нилээд будилсан . Нэг мэдсэн харанхуй булангаар ороод зүрх жаахан түгшив. Төрж өссөн танил хотдоо явж байж ингэж айж байдаг тэнэг хулчигар болсоноо гайхаж амандаа үглээл явлаа. Мэдэхгүй байшин барилгууд их баригджээ. Гадаадад яваа ч юм шиг хальт санагдсан.

Түрүүлж очоод хүлээж байхдаа зүрх хальт догдлоостой. Бас л олон жил уулзаагүй найз. Гэхдээ ямар нэг тодорхойлолт өгч боломгүй тийм л харьцаа байсан юм. Эргээд уулзахад сайхан байлаа. Цаг үеэр аялах машин гэж үүнийг л хэлэх болов уу. Буцаад саваагүй охин болсон ч юм шиг. Гэхдээ л хэлмээр байсан үгнүүд аманд тээглэж хоолойноосоо буцааж залгиад болдоггүй. Уусан хар айраг (хар beer kkk) хүртэл нэмэргүйм байлээ. Цаг урсаал гэрийнхээ үүдэнд баяртай гээд зогсож байхдаа ч, маргааш нь ч, нөгөөдөр нь ч, онгоцонд суун суутлаа яг юунд хоргодоод байгаагаа ойлгосонгүй. Дахиад нэг уулзаж яривал ойлгомоор ч юмшиг. Эсвэл энэ чигтээ учир нь үл ойлгогдох relationship хэвээрээ үлдвэл дээр ч юм шиг. Гайхмаар...

Эргэлддэг чарга ба хотын утаа
Өдрийн хугас агаарт гарч чаргаар гулгав. Цагийн 2000 төгрөгөөр хийлсэн хаймар чарга rent-лэж байна. Жолоодлого авахгүй нэг мэдэхэд урагшаа нэг мэдэхэд арагшаа харчихсан гулгаж явсан. Хүн мөргөчих гээд хэцүү ч гэсэн гулгахад бол сонирхолтойн байлээ. Чаргаа чирээд буцаад өгсөж байхад дотроосоо халууцаад л, амандаа өөрийн эрхгүй дуу аялаастай үнэхээр хөгжилтэй байсан. Хотын дээгүүр зузаан давхарласан утааг хараад л Утаанбаатар нэрийг оносныг нь гайхав. Тэрнээс биш дотор нь байхдаа нэг их утаатайг нь анзаараагүй.



Охидын яриа ба Танхил.мн


Хэдэн найз охидтойгоо уулзаж Black Pearl гэдэг газар үдшийг өнгөрөөсөн нь миний арга хэмжээний сүүлийх байв. Их дажгүй интериортой, хоол нь ч үйлчилгээ нь ч боломжийн санагдсан. Годолзсон охидууд байхдаа л нэг сургуульд сурдаг байгаад gorgeous women болсон хойно нь уулзахад сайхан байлаа. Эмэгтэй хүний жинхэнэ үзэсгэлэнтэй болдог насан дээр байгаа нь тэднийг харахад мэдэгдээл. Хэхэ энд өөрийгөө оруулаагүй шүү. Гол нь биеэ даасан мэргэжил боловсрол өөрийн гэсэн үзэлтэй ухаалаг бүсгүйчүүдтэй хамт байхад өөрийнхөө ертөнцийг арай өөрөөр тольдон хардаг юм байна.

Web development-оор юм хийж байгаа залуутай ярилцах завшаан тохиов. Завшаан гэсний учир нь тэр бүр тааралдаад байдаггүй хөдөлмөрч уйгагүй, бас алдаа бэрхшээлээс айдаггүй, тависан зорилгынхоо төлөө бүхнээ зориулдаг хүн шиг санагдсан юм. Гол нь түүний passion их таалагдсан. Ийм сайхан passion цээжиндээ агуулсан монгол залуутай таарч ярилцсан нь азтай хэрэг байлаа. Одоогоор http://www.tanhil.mn/ хэмээх 15-20 насны охидод зориулсан сайт хийж ажиллуулж байгаам байлээ. Хальт шагайгаад үзээрэй бас дэмжээрэй.


Миний нэг азтай нь монголд байхад хачин дулаахан байв. Малгайгүй явахад даарахааргүй, гадуур алхахад хөлдчихөөргүй байсан нь эх нутгийн минь тэнгэр надад барьсан бэлэг гэлтэй. Утаатай гээл байсан би ч дотор нь байхдаа сүрхий их анзаарсангүй. Харин буцаж ирсэн хойноо үснээс нүүрс, утаа үнэртэж байхаар нь л мэдэрлээ. Турчихсан байна гээд өрөвдөөд хараад байх шиг байхаар нь гайхлаа. Энд бол атаархлын харцаар л хардым даа хэхэ. Нээрээ сүүлийн өдөр утсаар ярисан блог найзын уяхан ялдам хоолойнд уярсан шүү. Би л бараг дурлачих гээд байхад эрчүүд ч тэсдэггүй биз ээ...

10 comments:

  1. сайхан яваад ирсэн байнашдээ.эрч хүчээр бүрэн цэнэглэгдсэн нь мэдрэгдэж байна.
    Монгол маань ч цаанаа л нэг сайхан шүү!

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Хэдий уулзаж чадаагүй ч ярилцаж амжсан... хэдхэн удаагийн мэссэжээр удаан найзласан найзтайгаа байгаа юм шиг мэдрэмж...
    Сайхан амраад ирсэн бол найз нь баяртай байна...

    ReplyDelete
  4. За жоохон эд мөрийн баримт нэмлээ кк
    Харин тиймээ Буяа монголдоо очих сайхан буцаад ирэхэд муухай шүү

    Навчаа дараа нь эртнээс төлөвлөж байгаад уулзацгаанаа. Lunch, dinner, pub, disco бүгдийг нь гүйцээнээ хэхэ

    ReplyDelete
  5. Chamtai hamt yavaad irsen yum shig l sanagdchihlaa. Saihan temdeglel bolson baina. Gehdee ter "dalain ergiin"-n yug oilgosongui ee.... kkk...
    Z...

    ReplyDelete
  6. kk cocktailnii neree
    naiztaigaa suuj cocktaildahgui yu...
    teriigeel joohon erotic markaar bichsiin
    bichlegiin shine arga baril hahaha

    zaza joke

    ReplyDelete
  7. Khairaa
    Chamtai baih unen saihan baijee.
    Dandaa hamt baidag bol saihanaa.
    Odoo l gehed fri night hiih yumgui ajil deeree suuj bna.
    Olon olon oshoo olon uulzahiin toloo

    ReplyDelete
  8. Хайртай гэж түрүүлж хэлдэггүй бүсгүйн заяа
    Хань чинь болъё гэж хэлж зүрхэлдэггүй тавилан
    Хэзээ нэгэн цагт учирна гэж мөрөөдсөөр
    Хүнийх болсон хойноо чимээгүйхэн уйлдаг бүсгүйн заяа...S

    ReplyDelete
  9. amralt ih goe bolsoniig utasaar yarih duunii ongoor chin bi medseeen. Ene bichlegiig unshaad bur nudend haragdchihlaa.
    ter TAGALTSAG gej yamar hool ve? Mgl-d ochood ochood idie baiz. untahaas omno hool idehgyi gej bodson chin ene zuragiig haraad olsoj baigaagaa mederlee.kk

    ReplyDelete
  10. S...?
    goyo murtuud bna tnx

    Tagaltsag geed naad zurag deerh gahainii shiir ch yumuu neg tiim yastai hool. Uul ni yostoi goyo amttai. Huntei huvaaj idehgui bol barahgui baih.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)