Pages

16.12.09

Зурвас тэмдэглэл...Үлдсэнийг нь бөөнднөө

Ингээд миний мэддэг орос хэл дууслаа гэдэг шиг, үүгээр миний үзсэн гадагад орны тухай тэмдэглэл төгсвөө... Ирэх жил нэмж үзэхээсээ өмнө (урьдаас хэлж мэдэхгүй ч итгэлтэй байхыг хүснээ) цэгцлээд авлаа. Бичиж байхдаа дурсамжууд сэргээд сайхан байлаа.





Лондон

Сэтгэл зүрхийг минь булааж, урин дуудсан гоё хот... Улаан хоёр давхар автууснууд, улаан утасны бүхээг, эртний уур амьсгалаа хадгалсан гудамж барилгууд... Эргэн тойрон тэр чигтээ арманчиглал ноёрхсон... яг миний мөрөөдлийн хот байлаа гэж...



Хотоороо дүүрэн цэцэрлэгт хүрээлэнтэй нь бас их таалагдсан. Хагас бүтэн сайнаар аль нэгэнд нь очоод хэвтэж байдаг бол жинхэнэ жаргалтай амьдрал байхдаа...Голдоо жижигхэн цөөрөмтэй, тэнд нь хун хөвцөөн...нэхх үзэсгэлэнтэй...




Өглөөгүүр Темза мөрнийг дагаад алхах бас сайхан юм билээ. Метронд харсан аварга том хархнууд, бас даралт ихэсгэмээр өндөр өртөг хоёрыг эс тооцвол бүх л юм нь таалагдсаан. Лондонд очихоор болвол "If Only"-г үзвэл зүгээр... Алдартай газрууд, Big Ben, London Eye, London Brigde гээд бүгд гардагийн байлээ...Энд монголчууд бас л олон байдаг болтойн. Дүүрэг нь тийм байсиймуу, цөөхөн хоноход гудамжинд хоёр ч удаа монгол хүнтэй тааралдсан...

Аа нээрэн Her Majesty's Theatre-д мюзикл үзсэн үдшийг мартахын аргагүй ээ...




Парис

Европын хотууд ер нь л тийм байдаг ч, Парисын гудамжнаас кофе талхны үнэр бүүр ханхалж байдгийн билээ. Тэгээд ч тэрүү, зүгээр гудамжаар алхаж явахад сэтгэл цаанаа л нэг сайхан. Үнэр гээч үл үзэгдэх зүйл хүний сэтгэхүйд гөөмөн их нөлөөтэйм даа... Эйфэлийн цамхаг...шөнөдөө илүү дэгжин, даанч гоё зураг дарах хэцүү. Эсвэл хүн нь хачин гараад эсвэл цамхаг нь харагдахгүй... Зүгээр өдрийн цагаар дарчаад шөнө гялалзан гялбахыг нь холоос харвал гоёийм шиг...




Сүүлийн өдөр, машины ФМ-ээр явж байсан франц дуунуудыг олж сонсох юм сан... Гоё аятай намуухан дуунууд байсан, даанч хэл мэдэхгүй хүн чинь харамсаад л өнгөрсөн...Парисаар нэг өдөр тэнэсэн тухай энд бичиж байсан...

Хонгконг

Хамгийн их үзмээр байсан Madam Tussaud's үзэж сэтгэл ханасан. Өөр юм хум үзэх сонирхол байгаагүй, дэлгүүр хэсмээр байсан ч... эрэгтэй хүнтэй Хонгконг явж хэрэггүй л юм шиг санагдсан шүү...14 хоногийн виза дарж өгдөг. Дэлхийн ямар ч улсын иргэнд ялгаагүй...Мөнгө нь их гоё өнгөтэй...Зүгээр зах дээрээс авсан хүүхдийн хувцас нь хүртэл их чанартайм билээ. За бичих юм олдохгүй дэмий юм бичээд эхэллээ ккк




Макао

Хонгконгоос усан онгоцоор шүн шүн гээл оччино. Харин хилээр давахдаа халаасан дах халтар чихрээ үсэн дэх бөөс биен дэх бясаатайгаа цуг шалгуулжийж ордогийн байлээ дээ. Ямар гээч монгол нь тэнд хэрэг төвөг тарьцийн бүүмэд... Их л нарийн шалгасан. Зочид буудлууд нь Хонгконгийг бодоход хямдхан хэрнээ илүү гял цал...Португалийн колони байсан болохоороо латин стилийн барилгууд, сүм нтр үлдсэн юм байлээ.




Egg tart хачин амттай байдаг дэлгүүрийг хайж хайж ололгүй жирийн мухлагаас авсан. Тэхдээ л гоё амттай.


22 comments:

  1. Italy, France, London миний мөрөөдлийн хотуудаар аялжээ, гоееиимммаааа.
    Одоо хаашаа явж үзэхийг хүсдэг вэ Soulmate?

    ReplyDelete
  2. "- За бичих юм олдохгүй дэмий юм бичээд эхэллээ kkk" LOL :D

    ReplyDelete
  3. Goy ayaladag huuhed bainaa. Ochoogui gazar gej baihguim baina. Haanah ni hamgiin ih taalagdavaa?

    ReplyDelete
  4. Саншайнаа чи тэгвэл ирэх жил европыг нэг тойрох хэрэгтэйм байна даа тиймээ ккк...

    одоо үзмээр байгаа газар зөндөө байнөө...Би ер нь байнга л онгоцонд суугаад хаашаа ч юм явахыг мөрөөддөг... Толгой дээгүүр онгоц өнгөрөх болгонд...ороод суучих юмсан гэж...

    ReplyDelete
  5. Зелиц: хаха харин тийм... Хонгконгийг ч хүмүүс сайн мэдниз дээ...Онцлог, өвөрмөц юм бичих гэсэн ер олдохгүй байлаа

    ReplyDelete
  6. Рүби: Энд амьдрах юм сан гэж бодуулсан газар бол Лондон... даанч би замын дундаас буцсан болохоос биш...

    ReplyDelete
  7. над шиг монголдоо мөнхөрчаагаа хүн энэнгээр алга дугай л гарахаас, тэхдээ ч бас хилийн дээсийг 2 удаа алхаж үзсэн л юм чинь ккк
    гоё юмаа, цагаан атаархчаад очсон юм шиг болоод гарлаа, үргэлжлүүлээд нисээд байгаарай шувуухай минь :)

    ReplyDelete
  8. хэхэ нууцхан мээн...тооноос чанар шүү дээ тиймээ...

    ингэхэд чиний Улаан талбайг зорих төлөвлөгөө юу болсон бэ?

    ReplyDelete
  9. ороогүй газрууд байна даа эд нар чинь ... бөөс, бясаатайгаа цуг шалгуулж ордог Макао ха ха ха ... үхтлээ инээлээ

    ReplyDelete
  10. àéãààä áàéõûìàà, õàìò ÿâ÷èõ õ¿í îäîîãîîð àëãà, õàçãàé ìóðóé îðîñ õýëòýé õ¿í ÷èíü òýð òîì ãàçàð ÿàõ áîë ãýõýýñ ýìýýõèéí, çàðèìäàà ãýíýò íýã òîõèðîî á¿ðääýãäýý, þó ÷ ãýñýí òèéì ç¿éëèéã õ¿ëýýãýýë áàéæ áàéÿ, òýíýãèéí äîòîð óóæèì ãýäýã øèã þì áîëæèéíóó êêê

    ReplyDelete
  11. аахан харин хүмүүс бас Москва аюултай, дэмий гээд байсан...би чаддагсан бол чамайг дагаад намирмаар л байна:р

    ReplyDelete
  12. Hilde: хаха монгол бөөснүүд макаог бусниулчиж магадгүйшд тээ тэхээр тэдрийн шалгадаг нь зөв байхөө гсн :р

    ReplyDelete
  13. Лондонг сайн талаас нь харая гэвэл үлгэрийн хот шиг санагдсан.Залуус нь үлгэрийн баатрууд шиг хувцаслачихсан, үлгэрийн оронд ороод ирчихсэн юм шиг л.Ялангуяа нөгөө метро руу орох замд Харри Потер санаанд ороол нэг ид шидийн юм харчих гээл.Монголдоо тэгж хувцаслах юмсан.

    ReplyDelete
  14. яг үнэн, үлгэрийн хот...

    ReplyDelete
  15. london boroogui baihdaa setgel tatam gehdee londongoos iluu goe n landend tend dalairuu haraad suugaad l baimaar

    ReplyDelete
  16. chinii unsdag nomnuud bas aylah husel chin miniiheti yg niileed baih yum sonin l yum london holland geed odoo bas koread amidarch baigaa geed

    ReplyDelete
  17. Лондон орж үзээгүй л дээ ... гэхдээ энд нэг ийм онигоо шиг яриа байдын: Нэг жуулчин англи хүнээс асууж байгаан
    - Ингэхэд танай энд чинь манангүй өдөр гэж байна уу? Ирснээс хойш шувт манантай байна
    Хариуд нь англи хүн:
    - Байлгүй яахав дээ, бороотой үед манангүй шдээ....
    гэсэн гэжуугаа хэ хэ хэ хэ

    ReplyDelete
  18. boroo ch bas oroh goe shdee gehdee 7 sard bol ih nartai haluun yum bilee ter tusmaa kent cornwal gesen mujuud n

    ReplyDelete
  19. байдаг л нэгэн: харин тиймээ, сонирхолтой юмаа... өөр бас юун дээр санаа оноо нийлэх бол?

    гэснээс Лондонг дандаа бороотой, бүрхэг гэж сонссон, би цөөхөн хоног байхдаа ихэвчлэн нарлаг цэлмэг байхыг нь л харсан. Азтай л хүн юм :р

    ReplyDelete
  20. egg tart идэж үзээгүйг бодоход би Макао ороогүй юм шигээ хэхэхэ
    Би анх Макао орж аймаар шалгуулахдаа "би янхан царайтай харагдаж байгаан байхдаа" гээд л аймаар дүгнэлт хийгээд л дараа очихдоо дав даруу хувцасласан дахиад л шалгасан даа хөөрхий
    Одоо ч хэрэлдээд л хүний эрх энэ тэр гэж солиороод л ордогийн гэхдээ л заавал хамаг мөнгийг минь шалгадаг хэвээрээ

    Манай хүүхнүүд очоод аймаар сайхан орлоготой ажилладаг гэсээн хэхэхэ
    Сурах юм ч их байна даа гэж...

    Лолли

    ReplyDelete
  21. аа тиймүү золиг

    эр эмгүй л нэгжээд байсан даа ккк

    ReplyDelete
  22. гоё юмаа жинхэнэ дэлхийг тойрч байгаа хүн чинь энд байгаам бишүү чимээгүйхээн тойроод явжийдаг хэхэ :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)