Pages

10.12.09

Зурвас тэмдэглэл...Итали

Шүргээд шүргээд гарсан тухайгаа ой тойнд үлдсэнээс нь зурвас тэмдэглэж үлдээе...








Trieste

Италийн баруун хойд өнцөгт Слованитай хиллэдэг далайн боомт хот. Гол ажил маань энд байсан юм. Жижигхэн, хөөрхөн хот байсан санагдана. Тав алхаад л далайн эрэгт хүрчихдэг. Тэнэх дуртайн болохоороо амралтын өдрөөр хандсан зүгтээ гараал алхчихдаг байсан. Замд маруужин тааралдвал авч идчээл... Gelato гээд итали маруужин амттайгаараа алдартай л даа...Хотын төвд ийм талбайтай. Орой үдшээр хосууд тэврэлдээд холхиостой...Яг далайн өөдөөс харсан болохоор задгай салхилаад таатай байдаг сан. Эгч энэ талбайг нь метрлээд л дараа нь хэзээ нэгэн цагт тэрүүнтэйгээ, энүүнтэйгээ энд хамт ирэхсэн гэж мөрөөдөөд л...



Venice

Триестэгээс Венецитэй их ойрхон. Усан онгоцоор яваад очлуу яалаа. Дүүрэн жуулчидтай, хот тэр чигтээ жүжгийн тайз шиг санагдсан. Усан дээрхи хот, байшингууд нь гүүрээр холбоотой. Дэлхий дээрх хамгийн романтик газар энэ болуу...Жижигхэн завин дээр хоёулханаа суугаад хөвдөг бол... Үнэтэй санагдаад завинцар дээр нь суугаагүй, арай томхон олуулаа суудаг завиар хотыг бүхэлд нь нэг тойрсон.

Эрээн мяраан маск сувенирууд гоё санагдаад...Нэг шавраар хийсэн маск чирээд ирсэн нь гэрт хэвтэж байгаа ккк.


Florence

Нэг вийкэндээр бөөнөөрөө өөр хотруу явж үзэхээр шийдээд. Уул нь Милан явмаар байсан ч олонхийн саналаар Флоренсийг зорьсон. Хамгийн бүтэлгүй, бас зардалтай аялал болсон доо... Флоренс бүхэлдээ Юнескогийн өв соёлоор бүртгэгдсэн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг гэнэлээ. Даанч биднийг очиход цаг агаар тааруу байсан болоод тэрүү тэр их гоёыг нь мэдэрч чадаагүй нь харамсалтай. Урлагийн мундаг гарууд ажиллаж амьдарч байсан, Ренессансийн үеийн өлгий хот ингэсэн. Парист Луврын музей байдаг бол Флоренсэд Үффичи музей байдаг. Асар том, үзээд үзээд дуускуу. Тэнэж яваад баахан орос жуулчидтай тааралдаад, хөтчийнх нь тайлбарыг сонсоод инээгээд зогсож байсан чинь нэг орос нь гайхцан, чи хаанах вэ? Яаж орос хэл мэддийн? ингээд ккк. Монголоо гэсэн чинь аан гээд их танимхайраад сүрхий байж билээ...



"Between Calm and the Passion" гэдэг киног урьдчилан үзээд явсын. Үйл явдал нь Флоренсэд болдог болохоор. Очоод кинон дээр харсан гудамжаа таниад баярлаж нтр ккк. Энэ их даж кино шүү. Гоё залуу гардгийн. Инкээл залуу яриад хадуураад байдгиймаа би хаха. Энд яаж бүтэлгүйтсэн гэхээр, эхлээд мөнгөө солиулах болсон чинь банк хаачиж. Зүгээр нэг хувийн чэйнжээр солиулсан чинь шимтгэл нь бараг 50% наасс...Би уйлангаа алдаад тэгвэл би солихгүйэ, буцаалаа гэсэн чинь буцаахгүй гээд гүрийчиж байгаам чинь. Инкээд нэг том шатжаагаан. Тэгсэн буцаж яваад манай нэг нөхөр дизель машинд бензин шахаад будаа. Замын голоос даатгалын кампаан руу утасдаад, машаантайгаа цуг асарр том ачааны машаан дээр "үүрүүлж" иржийлаа. Мэдээж мангар үнэтэй, томилолтын мөнгөнөөс илүү зардал гарсан... Гэхдээ одоо санахад бол дурсгалтай л юм.



Замаараа бас энэ мурий Писа цамхагийг үзсэн юм байна.

Rome

Триестэгээс шууд нислэг байхгүй тул, онгоцны цагаа тохируулаад Ромоор нэг бүтэн өдөржин тэнэсэн юм. Аминдаа олон юм үзчих санаатай гол гол цэгүүдээр дайрдаг жуулчны атуусанд сууваа. Тэгсэн тэрний цагийг тааруулж бууна сууна гэдэг худлаам байлээ. Эхний зогсоол дээрээс л өөрсдийнхөө дураар явж эхэлсэн. Алдартай газрууд дэндүү олон болохоор очсон газар бүртээ л биширч, баясаж, дуу алдаж явсан санагдана.





Хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн нь Колоссеүм байхаа. Гладиаторуудын хашгираан сонсогдож, цус, хөлс нь үнэртэх шиг болсон. Сүүлд нь олон ч удаа энд action-дож зүүдэлсэн дээ ккк.



Ватикан хот-улс гэж Ром дотроо байдгийн байлээ. Нэг цагаан зураасаар хил нь гээд заачижээ бас. Голд байгаа сүмд Поп нь байдаг гэсэн.

Урьд орой нь  "Roman Holiday"-г үзсэн юм. Яг л тэр кинон дээр гардаг газруудаар явсан даа.



Испани талбай, хөлөө түр амраадаг шат.

Треби усан оргилуур луу задгай мөнгө шидвэл Ромд буцаж ирдэгийн гэсэн. Би ч мэдээж шившиж байгаал шидсэн, нэгэн сайхан өдөр очих байхаа гэж найдна.

Өдөржин тавхайгаа эргэтэл алхаад сунаж унах гэсэн амьтан онгоцны буудал дээр ирсэн чинь үүүнэн азтай, бизнес зэрэглэлийн суудал таараад. Чухам сайхан юм билээ дээ. Хөл гар уртыг ч хэлэхүү тулаад хэцүү байдгийн, (хаха нөгөө өвчин бүүр хүндэрсээн...) дахиад экономикоор явж чадашгүйнээ гэсэн амьтан л бууж ирсэн ккк. Одоо бол онгоцны дугуйнд нь зүүгдээд ч болсон явмаар байнаа...

12 comments:

  1. wow
    goyo ayaljee
    yooy yun goyiin ataarhchihlaa

    ReplyDelete
  2. Ваааув үнэхээр гое газруудаар аялжээ
    Энэ газруудаар явахынсаан :), хэзээ нэг өдөр заавал аялнаа ккккк
    Миний аялж байсан газзруудаас хамгийн сонирхолтой газрууд гэвүүл Израил, Египет, Санкт-Петербург хот байсан үзэх харах юм үнэхээр ихтэй.

    ReplyDelete
  3. Үнэхээр тасархай аялал

    ReplyDelete
  4. Sunshine naizaa...ayalsan tuhaigaa bicheerei...Sankt Peterburg minii muruuddug hotuudiin neg...

    bi bas eniigee urgeljluulnee...udahgui...

    ReplyDelete
  5. saihan gazruudaar aylajee.

    ReplyDelete
  6. Ehnii hot n mash ih taalagdav.

    ReplyDelete
  7. миний аялаж үзмээр байгаа улсын нэг Итали-г үзчиж нөгөөдөх чинь
    айм сөү жэээлос!

    ReplyDelete
  8. whahaha
    eleg hoshloo
    daraa hamt yavyaa
    duguinii hesegt ni sansriin nisgegchiin huvtsastai orj nuugdaad unegui nizchihvel ter mongooroo zad zugaalahgui yu
    ene ongotsnii une hyamdarval biz bayji gee dbn shu kkk

    Lolli

    ReplyDelete
  9. хаха явнаа явна...
    ирэх жил арай өөр тивд хөл тавина шүү за

    ReplyDelete
  10. Italyd ochij jinhene italy pizza idej uznee gej boddogiin. "Eat, pray, love" geed nomon deer tendhiin pizzanii talaar bichsen heseg baidag. Teriig unshaad italy pizzanii muruudultei bolsoon. Bitgii ene odoo dandaa ideh yum yarij baihiin geed sonin sonin haraad baigaarai :).

    ReplyDelete
  11. ккк, дандаа эрзээнэн чихэр ярьж явдаг хүнийг чи яаж харах уу :р

    тэр номон дээр юу гэж бичсэн байдаг вэ? Өнөө орой пизза идмээр санагдчихлаа...

    ReplyDelete
  12. Nomon deer busgui italy-d pizza avch idej baigaa tuhai gardag. Unen tuuh. Uuruu american busgui l dee. Tegeed italy pizzanii tuhai nudend haragdaj, shuls asgartal tailbarlasan baidag. Amerikt iddeg baisan pizza ni ternii hajuud bol hulhi yum baina gedeg :).

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)