Pages

15.12.09

Зурвас тэмдэглэл... Хятад

Цөөхөн хоногоор очиж байхдаа төрсөн сэтгэгдэл, ой тойнд үлдсэн дурсамжуудыг бүүр мартагдан арилахаас нь өмнө бичиж үлдээе гэж бодсиймаа. Онц сонирхолгүй байж магадгүй, хүлцэл өчье ккк





Шанхай

Энд конторлодог байсан юм. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг хот байлээ дээ. Шинэ хороолол, ялангуяа Шар мөрний эрэг дээрээс харагдах шөнийн хот нь үнэхээр үзэсгэлэнтэй. Гэрэл чимэглэлээр зүсээ зассан нь гоё будаад царайлаг болчдог хүүхэн шиг гэхиймүү.



Даанч балиар хэсгээрээ хэтэрхий заваан. Навсайж халтайсан орон сууцны барилгууд, балкон дээрх хэцэн дээрээ нэвсийтэл нь өлгөсөн хувцаснууд...Нэг хотын хоёр дүр төрх гэж итгэмээргүй санагдаж байж билээ. Энд байхдаа асуулт.нэтийн форум дээр утсаа үлдээж байгаад хоёр хүүхэдтэй уулзаж танилцаад өдөржин тэнэж байлаа. Нэг нь миний үеийн охин, нөгөө нь бүүр жоохон хүү байсан. Танихгүй хотод, шинэхэн танилтай болох ч бас сонирхолтой шүү тээ. Одоо болтол тэр хоёртойгоо холбоотой байдаг...

Shenyang

Ажлын контор ийшээ нүүснээс хойш энэ хотруу хэд явсан. Үйлдвэрийн, уйтгартай, саарал хот. Дандаа намар, өвөл очсон болоод бүүр тийм санагдсан байх. Таксинд суугаад "Жаллафуа" гэж хэлээд Garrefour дэлгүүрт очиж хар чавга, чангаанз, цаасан хайрцагтай тараг баахныг аваад, замаараа хулхины DVD наяадыг цуглуулаад вийкэндээрээ өрөөнөөсөө гарахгүй бүгдэг байв. Эсвэл хүмүүсийг дагаж хөл, биений массаж хийлгэнэ. Шавилхан биетэй хөвгүүд охид их л хичээнгүй хийж өгдөг юм байлээ. Тэхдээ надад үсчинд хийж өгдөг хуйхны массаж  л их гоё санагдаж байсан. Би ер нь хүнээр, тэр тусмаа эрэгтэй хүнээр үсээ угаалгах дуртай золиг байгаан. Мансуураад суучина шдээ...

Changsha 

Хүнан гэдэг нилээд урд мужийн хот, наадмаар яг тэнд очиж таараад шатаж үхэх дөхөж билээ. Уур амьсгалаасаа болоод хоол нь аймаар халуун ногоотой, будаа мантуу хоёроор гол зогоож хэд хоносоон. Албан ёсны контор гэж байхгүй, буудалд байрлаж байсийн. Хамт явсан залуутайгаа хоёулаа со хоол идмээр санагдаад...Томхон шиг их сургуулийн үүдэнд очоод захын оюутнаас "хангүөрү" гэж хэлээд л зогсоод байсан. Тэгсэн нэг хүүхэд со оюутны утас бичиж өгөөд, тэр утсаар нь залгаж со гуанзны хаяг, хулхи DVD зардаг газар гэх мэтийг заалгуулж аваад бөөн баяр болжийж билээ. Давраад Starbucks хайж баахан давхисан, нүдээ ногоортол хайгаад олоогүй дээ. Вийкэндээр нэг цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалсан. Ажлын залуу надад шаар хагалж тоглоод хожсон сэгсгэр цагаан хавны чихмэлээ бэлэглэсэн нь одоо гэрт маань өнхөрч яваа харагддийн...

Shenzhen

Дээрх газрын зураг дээр гараагүй байна. Хонгконгтой шууд хиллэдэг, метрогоор яваад очиж болдог хот байсан. Харьцангуй хямд төсөр тул, зарим жуулчиж өглөө нь Хонгконг руу метродож очоод өдөржин тэнэчээд орой нь буцаад ирдэг гэж сонссон юм байна. Би ч гэсэн эндээс буцахдаа Хонгконг хүртэл автуусаар яваад тэндээсээ онгоцонд суусан юм даг. Airport дээр анх HK доллар харчаад ямар гоё өнгөтэй мөнгө вээ гээд хүмүүст харуулах гэж түрийвчиндээ чихээд ирж байлаа.
Shenzhen-д ганцаараа очсон, бас хятад болохоор жоохон айсгээд...гадуур бараг тэнээгүй. Өрөөндөө японы "1 литр нулимс"-ыг үзэж түмпэн түмпэнгээр нь нулимс асгаруулж хэд хоносон.

Бээжин

Бээжинг үзсэн гэж хэлж бараг болохгүй дээ. Яагаад гэвэл тэнд 4 билүү 5 хонохдоо хүний урманд юу ч үзэж амжаагүйн. Ажилд дөнгөж орсон шинэков, юун гарах орохтой мантай, даргын тушаалаар бөнжигнөөл... Яг хаахна байрлаж байснаа ч мэдэхгүйм, УБ-р бол хүнсний 20-ийн өмнөх туннел шиг тийм газар доогуур гарцанд хэд хоног утас, нөүтбүүк хоёроо тэвэрч өнжсөн. Нэг анзаарсан юм гэвэл хятад залуус нилээд задгай, гадаа сандал дээр тэврэлдээл үнсэлдээл сүйд майд...Со-д байдаг шигээ санаад би амьхандаа гайхаж байлаа....Буцах өдөр, таксин дотроос Хориотой хотын урдуур хараад л өнгөрсөн. Бээжин бол яахав дэргэд шахуум чинь дараа нь нэг өдөр тухтай үзий даа гэж бодоол гарсан даа...

10 comments:

  1. хүнээр ер нь юу хумаа оролдуулах гоёооо :P масааж эдр хийлгээл тэ

    ReplyDelete
  2. Хятад хэзээ ч очоод таалагдаж байгаагүй .. Хэдэн сайхан байшингийн ард гараад л шээс баас хогийн амьдрал нь ил ,,

    ReplyDelete
  3. стрээнжир: харин тэхх...нэг тийм манарсан мансуурсан байдалд орчдогийн хаха

    ReplyDelete
  4. бадарчин: хятад хүмүүсийг нэг л үзэн ядаад байдаг, жирийн залуучууд нь биднартай л адилхан санагдаад байсан... харин тэр балиар завааныг бол ярилтгүй ээ...

    ReplyDelete
  5. whahaha
    bas uilsiimuu
    ingej ih uilahaar chini nuur chini urchiichvel yana!!!!!!!!!!!!!!!

    Lolli

    ReplyDelete
  6. хаха чи өөрөө үзэлдээ

    наадах чинь гарчиг нь хүртэл 1 литр нулимс гээд уйлах зориулалттай кануу байгаа

    ер нь вол мань чэнь уйланхайшд...
    сайхан уйлчаад дараа нь үрчлээний тос түрхчидэг юмөөө тэхээр зүгээр хаха

    ReplyDelete
  7. хэ хэ дурсамж сэдрэв ...

    ReplyDelete
  8. хэхэ минийх ч гэсэн

    ReplyDelete
  9. Тэр амьгүй өндөр барилгууд бол сонин бишээ.Хятадад байгалийн үзэсгэлэнт газрууд зөндөө байдаг гэсэн.Тэр газруудыг л олж үзэх юмсан.

    ReplyDelete
  10. харин тиймээ

    Хүнан мужийн Чаншагаас хэдэн цаг явбал нээх гоё хүрхрээтэй үзэсгэлэнтэй газар байдаг гэжийсэн тэрийг үзэж амжаагүй харамсалтай... Zangjiajie гэлүү дээ... Энд очиж үзээгүй бол 100 хүрсэн хүнийг ч хөгширсөн гэж тооцохгүй...гэсэн утгатай үг байдгийн гэнэлээ...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)