10 жилд байхад өглөө бүр дэвтрээ нээгээд сар өдрөө бичдэг байж билээ. "12 дугаар сарын 4" гээл... Тэхэд цаг хугацаа их удаан урсдаг байжээ. Сар солигдохыг өчнөөн удаа хүлээдэг байсан.
Одоо бол сар байтугай улирал солигдохыг анзаарах сөхөөгүй л...2009 он эхлээд удаагүй юм шиг л санагдах...Тэгсэн сүүлийн сардаа орчихсон явж байдаг...
Оддын доор арван хоёрдугаар сар гарлаа!(Аюурзана, "Миний дургүй сарууд" шүлгээс)
Орчлон дээр ингээд л бүтэн жил
Оргилуун дарс шиг асгараад гүйцлээ...
Уул нь цаг хугацаа гэдэг цул, залгаа ... түүнийг өдөр, хоног, сар жил гэж хуваах нь утгагүй ч юм шиг... Тэхдээ ингэж хуваадаггүй байсан бол ямар уйтгартай вэ...тасралтгүй нэг л өдөр үргэлжлээд байдаг бол...
Хуанлийн хуудас эргэхийг, хорвоогийн улирал солигдохыг... анхаарч анзааралгүй өнгөрөөвөл... уртаас урт нэг л өдөр шиг... амьдрал мөн уйтай яа....
2010 онд, Аюурзаны "Миний дургүй сарууд"ыг сар болгон бичиж байя гэж бодоод байгаа. Цагийн урсгалыг илүү сайн мэдрэх ч юм билүү...
Цаг хугацаа ингээд л урсаад байна,
Мартагдаад л, холилдоод л.
(Бас л Г.А.)
Гоё зурагнууд...
Эндээ хадгалаад авъя...
Зурагчных нь нэрийг мэддэг бол хэлж өгөөрэй плз...
миний зурсан зургууд байна шдээ
ReplyDeleteHello Soulmate! :D
ReplyDeleteЯасан гоё дуу вээ, баярлалаа.
ReplyDeleteхөөх дөрвөн улиралд нэг газрын зургийг ингэж авбал сонин юм байна, даанч манай байшингийн гадаа мод байхгүй болохоор улирал солигдож байгаа нь мэдэгдэхгүй ч юмуу
ReplyDeleteцаг хугацаа яагаад ингээд нисээд байгаам болоо, гэхдээ өнгөрсөн жилийг өнгөрөөх гэж мөч хором бүрийг хурдан өнгөрөөсэй гэж маш ихээр хүлээж байлаа, арай хийж өглөө болгоод хурдан шөнө болоосой тэгвэл нэг өдөр өнгөрнө гээл... эргээд харахад хурдан ч өнгөрчихсөн юм шиг...
Amazing :D
ReplyDeleteЯмар гоё юм бэ? Өвөл ,хавар нь утаатай,зун намар нь тасархай зураг байна.Ингэж нээрээ улирал бүр нэг газраас зураг авмаар юм бна...С
ReplyDeleteGoyo zurag bainshuu. Ene zurgan dee bi uliral tuam umsdug huvtsastaigaa uurlaj, bayarlaj, ualj baigaad garsan bol yahav gej bodogdloo. Shuleg, duu bas saakaa :).
ReplyDeleteZ...
Эбу-н зураг бишуу?
ReplyDeleteэбүгийн нүүрний номон дээрээс авсан л даа... тэхдээ яг дарсан зурагчин нь эбү биш байлгүй дээ хайн?
ReplyDeletesuuder.com deer bsiin tenchee zuragchniih ni ner ni bsan bhaa tegehdee ter havriin zurag bgaagui shig sangdhiin
ReplyDeleteAHXAА / Peter Pan -ий зураг.
ReplyDelete