Pages

24.12.09

Аватар...

1. Цагаан сүүдэр
2. The Moon
3. Avatar



Цагаан сүүдэр

Хигашино Кэйго гэдэг япон зохиолчийн номоор хийсэн гэсэн. Mystery, thriller, бас дуртай жүжигчин тоглосон болохоор нь хагас сайны өглөө хар эрт очиж үзсэн./Өглөөний кино хямдралтай :р/ Thriller гэхэд арай л назгай, зүгээр эмгэнэлт хайр дурлалын тухай юмуу гэхээр арай л харгис, өөх ч биш булчирхай ч биш болсон байлээ.



Номыг нь уншвал, эсвэл япон драмаг нь үзвэл илүү дээр гэж хүмүүс хэлж байсан.

The Moon

"Аватар"тай зарим талаараа холбоотой ч юм шиг. Ирээдүйд хүн төрөлхтөн саран дээрээс энерги олзворлодог болоод... энэ ажилдаа хүнийг клондож ашиглана. Тэр ажилчин хүн өөрийгөө клон гэж мэдэхгүй, мэдсэн хойноо ч хүлээн зөвшөөрөхийг х үсэхгүй. Яагаад гэвэл клоны уураг тархинд ориг хүнийх нь ой санамжыг суулгачихсан учраас... Өрөвдөлтэй кино...Нэг жүжигчин хоёр өөр клоны дүрийг сайн бүтээсэн байлээ.



Avatar

Өчигдөр үзсэнээс хойш тохирох гоё үгээ олж чадахгүй л байна. Ер нь үгээр илэрхийлэх боломжгүй, өөрөө үзэж байж л мэдэр гэе :) Анх удаагаа 3D театрт очиж үзэв. Дотор нь орчихсон юм шиг л байлаа. Одоо ч гэсэн нүдний өмнө Пандора гариг эргэлдээл...

Cyber ертөнцөд нэвтрэхдээ бид аватар хэрэглэдэг шиг аварга биет харь гаригийнханы ертөнцөд нэгэн төрлийн аватараар нэвтэрдэг...Бие нь хоёр өөр, харин оюун ухаан нь хооронд нь дамжаад байдаг гэсэн үг. Нэг нь зүүдний, нөгөө нь бодит ертөнц шиг ч юмуу...




Киногоороо илэрхийлэх гэсэн мессеж нь бас их таалагдсан..."Энерги бүхэн биднийх биш, түр зээлээд л буцааж өгдөг юм" гэж хэлдэг. Хүн төрөлхтөн бидний амьдарч байгаа эх дэлхий, агаар огторгуй, тэр бүү хэл өөрсдийн махан бие хүртэл үүрдийн өмч маань биш, түр хэрэглээд буцаах ёстой ТҮРЭЭСийн бараа шүү дээ... Зээлсэн юмаа аль болох гамтай хэрэглээд буцааж өгөх ёстой байтал хүн төрөлхтөн дэндүү хайр найргүй устгаж, эвдэлж, нурааж байна даа. Бас Пандора гаригийнханы байгальтайгаа холбогддог, ойлголцдог нь үнэхээр гайхалтай...



Энэ Terminator Salvation дээр гардаг...Sam Worthington.
Гоё залуу...бундантсан...

12 comments:

  1. goyo yumoo
    kino uzmeer sanagdchihlaa

    Lolli

    ReplyDelete
  2. Avatar гоё кино байна уу... тэгж байгаад үзэх сэн

    ReplyDelete
  3. тасарцан нийлцэн гоёооо гоё

    ямарчиг байсан үзээрэй таминээ :р

    ReplyDelete
  4. zaaval uznee, gesnees august rush-n gitartai ayanuud unen dasartsan yumaa, bainga l sonsood yavna.

    xair nairgui edlex gesnees 2012 ond delxii sununu barina usan galav bolno xulduj uxne gee l zugnuud bxiin, ter kinog ni uzsen uu.

    ReplyDelete
  5. 2012-ийг үзээгүй л байна. Тэгж байгаад татаад үзчинээ...Нөгөө дээхнь гараад байсан The Day After Tomorrow шиг байх гэж таамаглаад байгаан

    ReplyDelete
  6. 2012 nad lav neg ih goid sanagdaagvi The Day After Tomorrow-iin haan ch hvrehgvin baina lee.Sanaa ni baij boloh hedii ch zurag avalt ene ter ni dendvv hiisver bolson bn lee.

    ReplyDelete
  7. medehgui yumdaa odoo dandaa l neg zognoson bas ertonts suirsen kino ih hiideg boljdee niigemiin setgehui n ooroo tiim yumruu yvaad baigaa yum shig esvel tiim yum bolohiig huseed baigaach yum shig hunii amidral az bolhod ih bogino yumdaa lav l amidrah hugtsaand mini delhii ertonst amaglan baih boltugai urt nasaldag baisan bol ynz buriin yum uzeh l baihdaa gehdee bi end tur buudallaad haa negtee ruu yvj baigaa nuudelchin gedegtee itegdegee

    ReplyDelete
  8. Avatar-ыг одоо гарч байгаа дээр нь хоцрохгүй, ойрын үед 3D theatre-т очиж үзэх хэрэгтэй болчихлоо, :) Ирэх амралтын өдрүүдэд багтаахыг хичээнээ. Уг нь дөнгөж өнөөдөр өдөр мэдээнээс хараад "за тэгэж байгаад үзнэ дээ" гэж бодож байсан юм. Yahoo дээр бичсэнээр кино шүүмжлэгчдийн зүгээс Avatar-ын hidden message-үүдийг их гаргаж ирж байгаа гэсэн. Дайныг шүүмжилж, илүү боловсронгуй "ногоон" нийгэмийг харуулахыг оролдсон гэх мэт, бас хайр дурлалыг мартаагүй гэж байсан. Ямар ч сэдвийг хайр сэтгэл мөнхийн чимэглэж байдаг гэнээ.

    PS: Christian биш ч гэсэн Merry Christmas! with this small film, enjoy. http://almashortfilm.com/?p=549

    ReplyDelete
  9. *
    **
    ***
    ****
    *****
    Merry
    Christmas

    ReplyDelete
  10. Avatar-ыг дөнгөж сая stereo theatre-т үзчихээд ирлээ. За стерео энэ тэр нь ч яахав. Мөн кино гэдэг үүднээс нь мэдээж шүүмжлэлүүд зөндөө л байж болох байх, тэр бол мэдээж. Төсөөлж байснаас хол зөрсөнгүй. Миний хувьд бас нэгэн гайхамшигтай кино байлаа. ИЛЭРХИЙЛЭХ гэсэн зүйлс нь хамгийн их таалагдсан.

    ReplyDelete
  11. нээрээ 3Ди чинь "монголоор" стерео гэдэгшдээ тээ ккк...
    Зелицээ яг санаа нийлж байна...шүүмжлэх гэж биш таашаал авах гэж үзвэл тун гайхалтай кино шүү...


    Саншайнаа баярлалаа...Ёолк гоё болж байнуу? :р

    ReplyDelete
  12. avatar goe kino bnlee, tim USB orolttoi bol saihan yumaa, daanch humuus bid nar ali muuhaigaar l ashiglaad suuldee installdoj bolohoo bolih bhdaa tee kkk
    butehgui butelgui durlal ni neeh gunig turuuleed urtaar sanaa alduulchihsan :(
    humuus hairlaj durlaltsaj l baival huneeree baih yum shig...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)