18.5.09

Гоёхон хотоор богинохоон аялсан нь

Хүн мэддэгийнхээ хэрээр хардаг гэлцдэг. Юм үзээгүй дээрээ юм мэдэхгүй харанхуй хүний нүдээр бичсэн тэмдэглэл гэдгийг болгооно буйзаа. Уул нь ичээд бичихгүй гэж бодож байсан боловч өөрөө өөртөө зориулаад бичиж орхилоо. Дараа нь уншихад дурсамжтай юм.



Их хүйтэн өдөр байсан. Уул нь үзэсгэлэнт хотод зориулж хамгийн хээнцэр даашинзаа хамгийн өндөр өсгийттэйгээ авч гарсан юм лдаа. Даанч хүйтэн, бас удаан алхах тул хөлөө бодоод кэттэйгээ гараад явсан даа. Нэг газрын зураг, нэг бүтэн өдрийн хүчинтэй билет хоёрыг бэлдэж аваал гараад шидчихсэн.

Хамгийн эхлээд Нотрдамын сүм. Багадаа уншиж байсан зохиолоос л нэрийг нь бүүр түүр гадарлах тэр сүмийн хаалгаар ороод гаднах ертөнцөөс тасарчих шиг санагдсан. Анхилуун үнэртэй хүж хамар цоргиж цээл хоолойтой сүмийн найрал дуу чихэнд эгшиглээд. Нүдний өмнө асар өндөр таазтай мөргөлийн танхим цэлийж байсан. Танхимаа тойроод нүглээ наминчилдаг жижигхэн өрөөнүүд, бурхад эсвэл алдартай хүмүүсийн баримлууд ирийж, сүсэгтнүүдийн асаасан үй түмэн лаа нууцлагхан асаж байлаа. Европийн сүм дацанг өмнө нь мэр сэр үзэж байсан ч гэсэн Нотрдамын сүмийн сүр жавхланд аргагүй бишрэх сэтгэл төрж байв. Бөгтөр хонхчин Квазимодо яг хаана нь амьдардаг байсан бол гэж төсөөлөх сонирхолтой байлаа. Номыг нь дахиж унших юм шүү. Монгол хэлдээрээ.

Тэндээс гарч Сэна мөрөнг давж алхаад Луврын музэйд очсон. Сардаа нэг удаа үнэгүй үзүүлдэг өдөр нь таарсан байлаа. Орохдоо л жоохон оочирлосныг эс тооцвол энд байдаг шиг хүнэн урсгал шүдэнзний мод шиг чигжээстэй биш амар байсаан. Хэн бүхний мэдэх алдартай музей хэрнээ бас л миний хувьд олигтой мэдэж байгаа юм алгаа. Да винчи код дээрээс өмнөө пирамидтай дотроо Мона Лизатай гэдгийг мэдэж авснаа эс тооцвол. 4 том танхимд хуваагддаг юм шиг байсан. Цаг үе, урсгал, зураг баримал, сийлбэр, цутгамал гэх мэтээр нь хуваагаад уран бүтээлүүдээ байрлуулчихсан. Би эхлээд баахан баримал дунд орж явчихаад гантиг цагаан биетэй гоолиг залуусыг харж амьд юм шиг нүүрний хувирал хийгээд илээд авмаар булчинлаг биеийг нь бишрэн баахан зураг дарсаан. Дараа нь баахан уран зураг үзэж яваад Напелеоны амьдарч байсан өрөөнүүд рүү орж явчихсан. Ай шижир алтаар чимсэн тавилга хийгээд сандал ширээ, чамин хээнцэр таазнаас унжих гялалзсан болор гэрлийн бүрхүүлнүүд. Зочдын өрөөний баян тансаг ширээний засалтыг харвал ёстой л хундага тавилгүй сархад зооглож хутга тавилгүй стэйкээ огтолцгоож байгаа нь нүдэнд харагдах шиг.

Ингэсхийж байтал бараг хоёр цаг өнгөрөөд би дөнгөж 1/12ийг нь ч үзэж амжаагүй байтал өвдгөөр хатгуулаад эхэлсэн. Цаг багыг ч хэлэхүү Жокондагаа үзчээд буцья гэж яараад нөгөө танхимруу чиглэсэн. Нэг том өрөөний голд алдарт Мона Лиза маань байдаг юм билээ. Ойртож очихын аргагүй дүүрэн хүн өмнө нь шаваастай, холоос нэг харчихаад л гарсан даа. Луврт байгаа зураг, баримал бүхэн хүн төрөлхтөний уран бүтээлийн сор дээж нь, түүнийг бүрэн нухацтай үзэж танилцъя гэвэл дор хаяж нэг сар, нэг жил, магадгүй бүх насаараа судлаад ч дуусахгүй бизээ. Амьд явбал дараа дахин очиж үзээгүй үлдээсэн мянга мянган суут бүтээлийг бишрэх завшаан олдох байхаа гээл найдцан.

Тэндээс гараад Шанз Элизэ (Champs Elysee) гудамжаар Ялалтын хаалга руу алхсан. Нөгөө дуу яруу найрагт гараад байдаг армаанчик гудамж чинь энэ шүү дээ гээд бодсон тэнгэрт нисэх шувууд нь хайрын дуу аялж модны навчис нь дурлалын 4 мөрт шивнээд байх шиг санагдаж байлаа...гэж худлаа уран халилдаад ч хүмүүс итгэхгүй биз дээ ккк. Нэг гартаа хав халуун кофе нөгөө гартаа сэндвич барьцан Өө Шанз Элийзээ гээл аялцан алхаж явахад үнэндээ тасархай байсаан.


Напелеон ялалтаа тэмдэглэх гэж бариулсан Arc de Triomphe буюу ялалтын хаалганы өмнө хүн гуйж (нөгөө боловсруулсан аргаа ашиглаад ккк) зургаа ганц даруулж аваад цаашаа метродсон.

Moulin Rouge буюу Улаан тээрэм нэртэй кабаре байдаг буудал дээр буусан. Дашрамд дурдахад энд КанКан бүжиг үүссэн гэдэг юм байлээ. Николь Кидмантай кинон дээр гардаг даа. Газрын зураг дээр сонирхол татаад байсан Musee de la Romantique руу явах санаатай байсан чинь төөрөөд Musee de L' Erotisme руу яваад очцон. Ороод үүдэн дээр нь хэдэн сонирхолтой зураг дарчаад гарсан. Энэ өдөр бүх музей үнэгүй байсныг мэдсэн бол, бас цаашаа яараагүй байсан бол, үзэх л байлаа ккк. Амстердамд эротик музей гээд хальт хурууныхаа завсраар үзжийсийн тэрэрхүү л газар шиг байсаан.

Цаашаагаа яаравчлан Монмард толгой руу өгссөн. Парисыг нэг нүдээр харж болохуйц хамгийн өндөрлөг газар, зураач нар цуглаад хөрөг зураг зурж өгдгөөрөө алдартай гэсэн. Хүмүүс жижигхэн кафед суугаад л налайсан тайван уур амьсгал. Тунчиг сайхан санагджийлаа. Би ч дээшээ гарч ирэнгүүтээ эхний тааралдсан зураачийн өмнө суугаад авсан. Зургаа ингэж зуруулах гэж мөрөөддөг байсан юм л даа. Тэгээд бүүр энд, Монмард толгой дээр шүү. Догдолсондоо болоод олигтой сонгох ч гүй суучихдаг жоохон буруудсануу. Сайхан зантай Турк ах намайг зурахдаа нүдийг маань том жижиг болгосон нь тоогүй. Тэрнээс бусдаар бараг цаг хөдөлгөөнгүй инээмсэглэж суух, бага зэрэг өндөр үнэ нтр бол хамаагүй асуудал байлаа л даа. Мөрөөдөл биелэх тэр мөч үнэхээээээр амттайхан байсаан. Бууж явахдаа дэлгүүрийн цонхонд харагдаад намайг аваач гээд даллаад байхаар нь нэг палаач аваад хаясанн.

15 comments:

  1. muruudul bielne gej heleegui bluu : ) goy yavjee

    ReplyDelete
  2. Uneheer saihan ayaljee. Nudend haragdaj baina. Bi bas daraa neg yavnaa. Gehdee gazriin zurag haraad cham shig tegj sain oloh boluu? Bi ch bas zurag unshihdaa muu. Urd hoid zug haana baidgiig ch medehgyi udii hurch yavna.
    Z...

    ReplyDelete
  3. Урд зүг өмнө чинь хойд зүг ард чинь л байгаашдээ миний хонгороо ккк
    Над шиг

    зүг чигийн баримжаа - муу,
    ой тогтоолт - муу,
    орон зайн мэдрэмж - муу...

    иймэрхүү өгөгдөлтэй хүн төөрчилгүй яваад ирчихээр сайн зааж зурж бичсэн юм байлээ. Тэхээр чи бол алзахгүй ээ

    ReplyDelete
  4. Парисаар агнц цаг ч болов аялах... миний мөрөөдөл шдээ....

    Уау.. чи минь нүдэнд харагдтал бичжээ...

    ReplyDelete
  5. Парис хотыг үзэх ганц миний мөрөөдөл биш байсан юм байжээ. Нэг маань ч болсон мөрөөдлөө биелүүлсэн нь сайн хэрэг. Аяллын зургуудыг чинь үзэхсэн..

    ReplyDelete
  6. олигтой гоё дарсан зураг байхгүй болохоор ичээл байна гэхдээ харижаагаад хэдэн зураг өлгөнөө. FB дээр өөрийнхөө 2 зургийг тавицан даа үзээгүймүү

    ReplyDelete
  7. Сайхан аялжээ. Дурсамжтай бас аймаар романтик..ккк

    Парис = хогтой заваан :-(
    Лондон = цэвэрхэн ногоохон :-)
    Парисийн музеинүүд = үнэтэй оочертой :-(
    Лондонгийн 38 музеи = үнэгүй бахдам :-)

    ReplyDelete
  8. TV-eer neg sonin azi huuhen Oo shanz elisee geed duulaad alhaad baina geed bsan chi baij l dee ...
    Neeree gants uduriin dotor uhcnuun gazaraar yavsan baisht.

    ReplyDelete
  9. өө бүүр зурагтаар гарцан уу
    араажаваар яагаа бол?
    од болкоол байгаам шүү энэ янзаараа бол ккк

    харин тиймээ овоо амжуулсан шүү

    ReplyDelete
  10. Миний найз нүдэнд харагтал бичжээ дараа хамт явнаа. Би бас ингээд эргүүтээд ганцаараа тэнэдэг байж билээ. Тэхээр удахгүй хамтдаа тэнэхийн төлөө

    ReplyDelete
  11. тэхх хайраа нээх удахгүйхэн шиг хамтдаа тэнэхийн төлөө

    ReplyDelete
  12. зуруулсан зургийг чинь үзье ээ :)

    ReplyDelete
  13. за үзүүлнээ удахгүй

    ReplyDelete
  14. "Сайхан зантай Турк ах намайг зурахдаа нүдийг маань том жижиг болгосон нь тоогүй."
    Том жижиг нүдтэйм байж кккк

    ReplyDelete
  15. wow эврика
    энийг би яаад ухаарсангүйв :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...