Гуч гараад ирэхээр цагийн урсгал улам хурдсаж, өдөр хоног солигдож байгаа нь анзаарагдахгүй шахам жирэлзээд эхэлдэг...Нөгөө талаар ирээдүйн талаарх гэнэн мөрөөдөл, биелэшгүй хүсэл аажмаар замхарч хүн өөрийн хэр хэмжээг мэдэрдэг...Залуу нас, хайр дурлал энэ бүхэн зуурдхан үзэгдээд өнгөрөх зурвасхан туяа гэдгийг ухаардаг...Алслан одох өнөөдөрийг баяртай хэмээн үдэхдээ...амьдралын нэгэн хэлтэрхийтэй салах ёс үйлдэж байдаг...
Дууны утга нь нэг иймэрхүү.
Зохиосон бөгөөд дуулсан хүн нь 32 насандаа амиа хорлосон юм гэнэлээ...Хорвоог хэт эрт таничихвуу бүү мэдээ...
Дахиад л нэг өдөр... надаас холдон одов
Тамхины утаа уруул даваад агаарт замхрах мэт...
Дахиад л нэг өдөр...өчигдөр болон үлдэв
Тархинд минь ямархан дурсамж үлдээгээд явнам
Ай, хуруун завсраар урсан одох залуу насаа
Алган дээр минь мөнхөд бүжнэ чинээ санасан юмсан
Алгуурханаар чи тэртээд одохуй
Алдарсан сэтгэл хоосорсон цээжээ би юугаар тогтооном
Цагийн эргэлт өнгөрсөн улиралыг авчрахуй
Цээжинд хургасан хайраа сэмхэн би үгүйлнэм
Хэзээ хаана хэрхэн гээснээ мэдсэнгүй
Хонгор сэтгэлээс арилахыг нь анзаарсангүй
Салхины аясаар хийсэн сарних хайр дурлалаа
Зүрхэн тольт дээр минь сийлээстэй чинээ бодсон юмсан
Санаа алдан, дахиад л нэг өдрийг би үдлээ
Салах ёс гүйцэтгэе, амьдралын нэгэн хэлтэрхий минь
Дашбалбар агсаны энэ шүлэг миний болхи орчуулгаас илүү дууны утгатай дүйж байх шиг санагдаад хамт тавилаа.
О.Дашбалбар
Цорын ганц давтагдашгүй өдөр
Цонхны цаана цэнхэрлэн өнгөрлөө
Өдрийг нэвт шөнийг харах
Өөрийн тэнхээг надад үлдээлээ
Байгалийн хишиг цагаан үүлэн
Багын андын захидал адил
Хэсэгхэн шиврэх зөөлөн бороо
Хэзээ ч сонсоогүй хайрын шивнээ
Үлэмж амгалан тэнгэрлэг өдөр
Үүрд одов уу, навчинд нуугдав уу?
Үлдээсэн дурсгал нь энэхэн шүлэг үү?
Үнэн хайр, гэрлийн урсгал уу?
Амьсгаа хурааж моддыг ажлаа
Амьтай юм шиг навчис нь сэрчигнэв
Орчлонд айлчлаад буцсан өдөр
Он жилүүдийн дусалхан нулимс!
Дээврийн цаана шөнийн тэнгэр
Дэлхийгээс тусдаа өөрийгөө хадгална
Оддын увидас надад хүртээлгүй ч
Орон дээрээ би нууцыг нь төсөөлнө
1997.09-р сар
тунчиг гунигласаар одсон хүн болтой ...
ReplyDeleteЯаж ч зовж байсан амиа хорлохгүй гэж боддогийшд би...
ReplyDeleteӨнгөрч байгаа бүхнийг амтлаад, ирж байгаа бүгдийг гараа тосоод алдалгүй авч амьдрахиймсан...
Хүслийнжигүүр
гуч гараад ирэхээр гуниглах зүйл дэндүү их....
ReplyDeleteгунигт хорвоог таниад ирэхээр гутрах зүйл асар их.... болоод л байх шиг..
амиа хорлосон эдр нь ч яахав...
ReplyDeleteзүгээр л амьдрал дэндүү богинохон...тэрнийхээ тэх голд нь ирчээд харж байхад өөрийн эрхгүй гуниг төрөх юмөө
гуниглах тэхдээ муухай гэжүү? хүний сэтгэл хөдлөлийн нэг илрэл нь байхаа... үе үе ингэж гуних дуртай...ялангуяа улирал солигдоход түр ч атугай ийнхүү ганихран суух хэрэгтэй гэж боддийн
ReplyDeleteДууг сонсох тусам гуниг төрөөд...
ReplyDeleteХүн яавал бүрэн дүүрэн сэтгэл хангалуун амьдрах бол гсн бодол тархинд эргэлдээд.
Баяр гуниг жаргал зовлон ээлжлэхгүй, бас амьдрал нэг л өнгөтэй болчуул бид амьтнаас ялгагдахгүй болчих бизээ... Чамайг дагаад өнөөдөр бас гуниг зарлачихдагиймуу гээлоо
Хүслийнжигүүр
нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулчаад
ReplyDeleteнүднийхээ цаана гунигаа нуучихаад
сэм сэмхэн түүнийгээ бодож
сэтгэлээ сэмлэж дотроо шаналавч
цаг хугацаа эмчийн ачаар
цаашлан холдож байнадаа нууцхан дурлал минь...
хэзээ би түүнийг хэнч биш мэт үл тоохоо мэдэхгүйм...
яг л тэхий голд нь ирчлээ, цаашаа яаж насыг барна гэж хааяа бодогдох л юм...
орчуулга таалагджийн, миний хажууд боловсорсон бүсгүй шиг байгаам :)
Цаг хугацаа эмч ч гэлээ. Миний шийдвэргүйгээр яач чадахгүй ээ тэр. Номын нэг хуудсийг нээхийн тулд хуучныг хаадгийн адил. Нэгний төлөө нөгөөг орхихоор бол шийдэх л хэрэгтэй байхдөө.
ReplyDeleteхүслийнжигүүр
тэр шийдвэрийг сэтгэл зүрх гаргаж байнуу эсвэл нөхцөл байдлаас болоод аргагүйн эрхэнд мартахаас өөр сонголтгүй болж байна уу гэдэг хамаг юмны зангилаа байхаа...
ReplyDeleteүлдсэн насаа "түүнгүйгээр" яаж барнаа гэж бодож байнуу?
хэзээ ч түүнийг өөрийн болно гэж мөрөөдөж байсангүй, гэхдээ ингэж их үгүйлнэ гэж бас бодоогүй...
ReplyDeleteүлдсэн насаа түүнээр үргэлж дутаж амьдарна гэхээс л айж байна, өөрийн болохгүй зүйлдээ л хүн харамсаж явдаг болтой
хүслийнжигүүрээ: номын хуудсыг хаа л гэдэг, яс юман дээрээ хаая гээд л хаачихаж болдог бол амар тээ, гэхдээ цаг хугацаа эмчийн ачаар хаагдах л байх гэж найджийн...
Guniglah neeree bas goyo shuu. Yunaas bolood baigaag n' medehgyi murtluu guniglaad l... Gunig chin jargaltai udruudiin ehleliig zugnudug yum shigee. Amia horluh tuhaid bol... am'draliin sain muug uzeegyi genen humuusiin hiideg ajil gej boddog. 19 nastaidaa bi amia horloh gej oroldoj baisan. Terhen zuur uzsen zovlongoo zovlon gej bodoj..uzsen buhen min har darsan zuud shig sanagdaad. gehdee tuunees iluu zovlon jargal ene horvood orshin togtnodogiig medsenees hoish amia horloh tuhai bodohoo baisan. Saihan yum zunduu olon baihad chin... hehe.. tiim ch amar buuj uguhgyi shuu. guniglaad, gutraag, gomdood, uyaraad, uyasaad, uujraad am'drana daa. am'dral saihaan. Yag l minii saya turhsen surchig shig.. denduu saihan unertei yum... Naizaa chamdaa hairtai shuu.
ReplyDeleteZ.
Лемонс-ийн Хайртай дээр дуулдаг шдээ...
ReplyDeleteНадаар чи дутаж үзсэнүү?
хэн нэгнээр дутахын хэцүүг...үес үесхэн би ч бас мэдэрдэг юмаа...чам шиг хүндээр өвчлөх завшаан(?) хүн болгонд тохиодоггүй бололтой (сайн талаас нь харахыг хичээгээрэй♥)
Нилээд жилийн өмнө би нэг охиныг хараад түүнээс өөргүй бол амьдарахыг хүсэхгүй болтолоо дурласийн. Тэгээд заавал түүнтэй гэрлэнэ гэж шийдсийн. Бас л олон жил өнгөрсөн эцэст нь гэрлэсэн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөржийнэ. Заримдаа түүнээс минь өөр хэн нэгэн таалагдах ч гэрлэх үедээ амлаж байсан амлалт болгоноо, гаргаж байсан шийдвэр болгоноо санадагийн. Уналаа уналаа гэхэд миний очиж тулах цэг маань тэр шийдвэр минь шүү дээ.
ReplyDeleteЦаг хугацаа аажимдаа мартуулж болох ч хэрэв би мартахыг хүсэхгүй бол нүүрэндээ баг зүүгээд зүрхэний хаа нэгтэй түүнийгээ тээгэд 2 амьдралаар амьдрах л болно шд. Тиймээс мартий хагаций гэж шийдвэр амар байх бишүү л гэх гээд л
Хүслийнжигүүр
шийдвэл...
ReplyDeleteдурлал бол инстинкт
ReplyDeleteгэрлэлт бол логик
толгойгоороо мянга шийдээд зүрх өөрийг хүсдэг үе байдгиймдаа...
шийдвэрийг бол гаргачихсан л даа, мартах ёстой...
ReplyDeleteодоо бол сэтгэлээсээ авч хаях гээд ном уншиж байна, ажлаа хийж байна, өөр зүйл хийх зав бага байна, тэхдээ бүх зүйлийг хийгээд байгаа хэрнээ л дотроос минь 7 сар гараагүй л байна, дахиад 7 сар өнгөрөхөд юу болохыг үнэндээ би хэлж мэдэхгүй юм, хичээгээд байхад алга болохгүй байснаа гэнэт үзэн ядалт болж ч болно, шийдвэр гаргаж болно түүнийгээ харин биелүүлэхэд асар их хүч эсвэл өөр нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр үгүй болох ШАНАЛАЛ шүү дээ энэ... би ч муу хүндээ...
wow энэ шүүдээ, миний нэг л урт тайлбарыг soulmate маань хялбархан хийчихэж, яг л ингэж хэлэх гээд байгаам...
ReplyDeleteХайр бол шийдвэр
ReplyDeleteГэрлэлт бол хичээл зүтгэл
Үр хүүхэд бол хариуцлага
Эцсийн эцэст чи өөрийнхөө хийсэн бүхнийг өөрөө үүрээд л явах болно.
i loved girl гэдэг номыг заавал олж уншаараа
жигүүр
шал өөр өнцгөөс хараад байхшиг байна даа
ReplyDeleteби бол хэнд дурлахаа сонгож шийдчээд явж үзээгүйм байна цаанаасаа л мэдэрдэг
Чи минь Lemons-оос иш татсаныг харахад сайхан харагдаж байна шөө kkk
ReplyDeleteБи лав нас ахих тусмаа улам хөөрхөн, санхүүгийн хувьд эрх чөлөөтэй болж байгаам шиг санагддагштээ.
10 төгсөх болон дээд сургуулийн үед царай муутай, хүссэн хувцасаа ч авч чадахгүй байсан санагддаг.
Одоо бол...
Лол
Лол
ReplyDeleteсайхан хэллээ санал нэг байна өө. хэхэ
Лемонсын тэр дуу бол тасархайшд тэр чигтээ гуниг үнэртээд...
ReplyDeleteGoyo duu bainaa, lyric-g ni korea-aar ogooch please
ReplyDeleteSuuye
жигүүр минь шааал өөр талаамс хараад байна, ямар сайндаа л эрчүүд ангарагаас эмэгтэйчүүд санчираас ирсэн юм бна гэж ярьж байхавдээ :) бид чинь шааал өөр өөр сэтгэдэг хүмүүс юм, гэтэл яах гэж ийм өөр хүмүсийг бурхан бүтээсэн юм болоо, ойлгох юм алга...
ReplyDeleteNeeree l 30 garaad ireheer amidral shal sonin sanagdah yumaa,yhmeer sanagdah ch udur baihiim,kkk.Yyrdiin amidrald tegsh jargal zohihgyi gej duu baidag daa...neeree l tegsh jargaltai amidral gej bdaddyi baihaa.Hyn byr l uuriin gesen amidraldaa tdhoi hemjeenii (hynii zovlon byr adilgyitei adil)zovlon yyrch yavahiimaa.teglee geed bosgoson amidralaa nuraah hetsyy,nuraahgyi baih bas hetsyy yumaa...iim tsagt sain nzuud deeree ochood l zad uilj avaad l taitgaraad ireheer zovlongoo martah shig boloh yumaa.Bysgyi bid chini bas hyn shyy dee,hyyhnyyd bidniig gomdoogood bdag hymyyst bas gomdoh tsag ni ireh l baih,kkk...za za yu bichchihev dee,daraa l tuhtai orj irehees.S.
ReplyDeleteГалзуу хүсэл
ReplyDeleteОхин насанд галзуу хүслийг мэдрэх ч биш дээ
Онгон бие бүрэг зан нь өвдөхөөс цаашгүй
Огт амсаагүй балын амтнаас сэжиглэхээс цаашгүй
Озож үнсэх оргилон тэмүүлэх нь хүслээс цаашгүй
Өтөл насанд галзуу хүслийг мөрөөдөөд ч яахав
Үдшийн болзоонд таяг тулан гүйлтэй нь биш
Өвдгөө чичрүүлэн хормой сөхөн бүжиглэлтэй нь биш
Үсээ тоолон шүдгүй амаар үнгэлтэй нь биш
Галзуу хүсэл энэ л насанд минь зохидог нууц
Гайхамшиг руу орчих мэдрэх мэдрүүлэхүйн хүслийн цэг
Ялдамхан дуугарч янаглан хөдлөх эвслийн туйл
Яахаас ч буцахгүй балын амтанд шунах нас
A.Soyko
30 garaad ireheer...S.
S: Галзуу хүсэл гэсэн энэ шүлгийг чирээд явж болохуу, их гоё санагдлаа
ReplyDeleteхүлээж тэсэхгүйнээ :P, аваад явлаа шүү, болохгүй гэвэл нь харин дараа нь устгачихя за
ReplyDeleteгоё шүлэг байнаа истоо гоё
ReplyDeletebolnoo,ta nart taalagdsan bol yamai daa...S
ReplyDeleteДуу орчуулна гэж үүнийг л хэлдэг байхдаа, надад туслаарай би дээр сайхан дуу оруулах гэж үзэж байгаан туслаач http://codex8.blogspot.com/
ReplyDeleteene duuchnii ner hen bile? tsergiin tuhai duund n durtai.
ReplyDeletehttp://www.youtube.com/watch?v=nXwXcyTby10
ReplyDelete김광석
би бас дуртай
uu tiim.bayrlalaa.ene duuchniig gantsara sonsoh goy.
ReplyDeleteUnuudur gunigtai uitgartai baina
ReplyDeleteEne duug chin oloh gej l...
Une ertnees bi haij baisan baina...
Erduusuu neg tiim gunigtai baina...
Tegj neg taivshrah gej l...
Ertnees hoish haisan duu mini baina...
Genen nas mini ungurchihuud baigaag bi ODOO l medej ehelj baina...
багахан ч болсон тайвшралыг олсон бол яамай даа. Иймэрхүү үе хүн бүхэнд л тохиолддог бололтой...
ReplyDeleteЭнэ тэгж байгаад их философлог гэдэг билүү тийм блогоо хэхэ
ReplyDelete