Pages

4.9.09

Jekyll and Hyde


Хүн бүрийн дотоод сэтгэлд, сайн муу хоёр сүлэлдэн холилдон оршмой.


1888 оны Лондон. Авьяаслаг эмч Хенри Жекил хүмүүсийн сэтгэл дэх муу муухайг сайн сайхнаас нь тусгаарлаж ялгах эмийг зохион бүтээхээр шийднэ. Эрдэм шинжилгээний ажлын эцсийн шатанд түүнийг дэмжих хүн олдоогүй учир уг эмээ өөр дээрээ туршихаас өөр аргагүй болдог. Эмийн нөлөөгөөр Жекил эмчийн доторх муу сэтгэл нь түүнийг Эдвард Хайд гэсэн нэртэй араатны дүрд хувиргах бөгөөд туршилт үргэлжлэх тусам улам дийлдэхийн аргагүй болж ирдэг. Энэхүү эмгэнэлт түүхийн эхлэл нь ийм.







Энэ мюзиклыг аль хэдэн жилийн өмнөөс л үзэхсэн гэж мөрөөдсөн юм. Нэрэлхээд юүхэв гол дүрийнх нь залууд дурлачаад үхэхэ. Өчигдөр бол Broadway-н бүрэлдэхүүн байсан л даа. Нилээд настай жүжигчин хэрнээ асар эрч хүчтэй, үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж чадаж байна лээ. Жекилээс Хайд болж хувирахдаа хоолойны өнгө, алхаа гишгээ гээд хамаг юм нь тэс өөр хүн шиг жүжиглэж байгаа нь биширмээр.



Үзмээр санагдсан өөр нэг шалтгаан нь сэтгэл судлал, multipersonality, нэг биед орших хоёр өөр хүн гэх мэт зүйлс сонирхол татаад байдийн. The Identity гээд кино байдаг даа. Нэг хүний бие дэх 10 өөр "хүн"-ий тухай гардаг. Миний дотор ч гэсэн хоёр ч юмуу түүнээс олон "хүн" хоорондоо тэмцэлдэж, хаана, хэзээ, хэнтэй гэдгээсээ шалтгаалан тэдний аль нэг нь давамгай илэрч байдаг гээд бодохоор их сонин. Ёс суртахуун ч юмуу эсвэл ичих нүүр ч юмуу юу гэж нэрлэдгийн мэдэхгүй нэгэн зүйл тэд нарт хяналт тавьж "НОРМАЛ" хүмүүсийн эгнээнд намайг тогтоон барьж байдаг, тэр уяас хүлээс нь тас үсэрвэл эгч шар хадны зүг дуу аялаад ачигдах байхдаа гэх мэт дэмий бодол төрдөг юм.


Буцаад мюзикл рүүгээ...Ерөнхийдөө сэтгэгдэл гэвэл, таалагдсан. Гэхдээ...дэндүү их хүсэмжилсний гай юу, миний нөгөө залуу тоглоогүй болоод тэрүү...өөр ямар нэг шалтгаан байсануу...Жоохон, үл ялиг, дутуу дундуур үлдэх шиг санагдсан. Номыг нь авч уншвал сонирхолтой байх. Бас удахгүй энэ зохиолоор Keanu Reaves-ийн тоглосон кино гарахын гэнэлээ. Тэрийг хүлээгээл өчигдөр авсан цэнэгээрээ гүрийчинэ дээ :-)

12 comments:

  1. Жим Кэригийн тоглосон бас нэг кино байдышд, амьдрал дээрээ энгийн номой дорой нэгэн, тээд гэнэт өвчин нь илрэхээрээ танхай нахал юу л бол юу хийгээд л, тэхдээ үг хүнд сайн муу чанарын харьцаанаас шалтгаалж нийгэмд бий болгох дүр нь үүсдэг юм шиг, сайн муу 60/40 байвал нормальдаад бусдын дунд эгэл хүн шиг амьдарч болох юм шиг
    хаана хэзээ хэнтэй гэдгээс шалтгаалд хүнд нь тааруулж харьцдаг нь яг үнэн...

    ReplyDelete
  2. минийхээр чи яг одоо их жаргалтай амьдарч байнадаа гэж бодогддын, өөрийн дураар :)

    ReplyDelete
  3. хэхэ би энд өөрийнхөө бодохыг хүсэхгүй байгаа зарим нэг проблемоо огт дурсдаггүй юмаа...

    ReplyDelete
  4. Ер нь бол иймэрхүү харилцааны тухай нилээн хэдэн кино байгаа шоо. Зарим нь өөрсдийгөө ямар байгааг мэддэг ч зарим нь бүүр мэдэхгүй байх жишээтэй. Хүний амьдрал тааж хэлэхэд бэрхтэй олон асуудалтай шдээ. Тэгэж л байж амттай олон өнгөтэй байдгийм байхдөө...

    ReplyDelete
  5. Сонин юмаа...
    Миний багш, гэвш Чулуунбаатар ламтаны бичсэн нэг зөгнөлт тууж байдаг юм. "Хүн гэдэг амьтан чинь..." гэж. Нэгэн хүний биед бурхан, чөтгөр хоёр хослон байдаг тухай. Арга билэг, сайн муу, сайхан муухай...Таны хэлдэгээр:
    ...Миний дотор ч гэсэн хоёр ч юмуу түүнээс олон "хүн" хоорондоо тэмцэлдэж, хаана, хэзээ, хэнтэй гэдгээсээ шалтгаалан тэдний аль нэг нь давамгай илэрч байдаг гээд бодохоор их сонин. Ёс суртахуун ч юмуу эсвэл ичих нүүр ч юмуу юу гэж нэрлэдгийн мэдэхгүй нэгэн зүйл тэд нарт хяналт тавьж "НОРМАЛ" хүмүүсийн эгнээнд намайг тогтоон барьж байдаг, тэр уяас хүлээс нь тас үсэрвэл эгч шар хадны зүг дуу аялаад ачигдах байхдаа гэх мэт дэмий бодол төрдөг юм...
    нэг ийм зүйл санаанд орчихлоо.

    Сэтгэл нь амгалан болтугай...

    ReplyDelete
  6. Олон юм бодож яадгийн өөрийгөө зовоохийн нэмэр бас үрчлээтэй болуул яахийн бага шиг бодож бай доо

    Би бол өөрийнхөө муу талдаа дуртай гэтэл энэ нийгэмд амьдрахад сайн тал нь илүү хэрэг болохийн

    Сайн, муу тал ч харьцангуй ойлголтолдоо

    Лол

    ReplyDelete
  7. бодох хоббитой хүнийг бодуулахгүй яахнав ккк

    энэ дуу нь таалагдахгүй байнуу?

    нийгэмд дийлэнх нь сайн гэж байвал тэр нь сайн. Олонхи дийлэнхийн хүч гэж энд байх шиг байгаам даа

    ReplyDelete
  8. тийн, надад нээрээ нэг ийм юм ажиглагддагийн. дээр үе гэхиймуу, намайг бага байхад хүмүүс ерөнхийдөө их сайн, зөв явдалтай байсан болохоор тэр үеийн одууд хулигаан байрын, "бэдгайз" стилиэр имижээ бүрдүүлдэг байсан, харин одоогийн дуучид, одууд эсрэгээр нь лаг сайхан сэтгэлтэй, сайн хүний дүртэй болж ялгарахыг оролддог болсон юм шиг.. Яг тодорхой жишээ хэлж чадахгүй байгаа ч миний л үнэлэмжээр "гүүдгайз" нь жаахан ховорын юм болчихсон ч юм шиг.. тэхдээ гайз гэдэгт зөвхөн эр хүйсийнхнийг хэлээгүй шүү.

    ReplyDelete
  9. Их юм бодохоор бүүр эргүүтээд байгаам шиг санагдаад байдагийнштээ kkk

    Учирыг нь олтлоо бодох чадвар муутайм шиг байгаан

    Лол

    ReplyDelete
  10. chinii sain medeh neg zohiolchiin nomond hunii dotor buh l shinj chanar orshin baidag gej gardagiin sain,muu ,hudalch ,hulgaich, yruu nairagch niguulsegch geed l

    ReplyDelete
  11. аахан... их бага хэмжээгээр бүгд л холилдсон байдаг байхдаа...

    ReplyDelete
  12. "Гэхдээ...дэндүү их хүсэмжилсний гай юу, миний нөгөө залуу тоглоогүй болоод тэрүү..."

    яг энэ 2 аль аль нь :P

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)