Pages

7.9.09

Үнэр


Хүний мэдрэхүйн эрхтэн дундаас хамгийн хоцрогдож хэрэглээнээс гарах шахсан нь хамар юм гэлүү. Гэхдээ армаанчиг өнцгөөс авч үзвэл үнэр гээч ямар их мэдрэмж агуулж дурлалын шинжлэх ухаанд асар том үүрэг гүйцэтгэдэг гэж сананаа... /Шинжлэх ухаан гэчижээ хаха дурлал судлаач нь дүрдээ итгэчиж.../Хэзээ нэгэн цагт...юм хөгжөөд ирэхээр,утсаараа үнэр дамжуулж, блог дээрээ үнэр тавьдаг болох байхдаа?





Миний дуртай үнэр...Ээжийн минь үнэр...хааяахан нэг өвөрт нь унтахад хамраар дамжиж бүхий л биеийг маань бүүвэйлдэг. Охины минь нялхын үнэр...одоо ч гэсэн бүдэгхээн үнэртдэг. Өтгөн кофе, шинэхэн талхны үнэр...гудамжинд таарвал тэсэхгүй ууж байж салдаг. Дөнгөж орж байгаа борооны үнэр...мансуурчмаар санагддийн шүү...

Дурсамж тээсэн үнэр бий. Бидний үеийн хүүхдүүд орос мандарин, яавлагний үнэрээр шинэ жилийг санагалздаг шиг л ...онцлон дурсагдах үйл явдалтай цуг ой ухаанд үлдсэн үнэрүүд байдаг...Тээр жилийн зун, хүн болсоор анх удаа өөрт таалагдсан сүрчигээ худалдан авч байж билээ. Оровч гаравч тэрийгээ түрхээстэй. Богинохон дурлал, анхны үнсэлт, зуны дулаахан үдшийн сэвэлзүүр салхи...энэ бүхэн тэр л үнэрт шингэсэн мэт. Тайрмал үстэй, 12см өндөр сандаал дээр жайжиганачихсан, чихэвчтэй хөгжим хармаалцан бондгор хацартай охины төрх тэр үнэрээс урган гарах шиг... Хааяахан танил сүрчигний үнэр хамар цоргиход би нүдээ аниад энэ бүх дурсамжийг мэдэрдэгийн...

Өөрөө байхгүй ч үнэр нь "түүнийг" төлөөлж орлож байдаг...Санасан үгүйлсэн хүнийхээ үнэрийг хайж, олчихвол түр ч болсон уулзсан юм шиг болдог байсан. Тамхи татдаг залуутай найзлаж байгаад салсны дараа, өөрийн эрхгүй тамхины утаа үнэрлээд явдаг байж билээ. Бас нэг залуу түрхдэг байсан усаа алчууранд шингээгээд шуудангаар илгээж байсан. Үнэр нь гарчихвий гээд хааяа л гаргаж хамрандаа наачаал далд хийчихдэг сэн. Даанч алчууран дах үнэр арилахаас ч өмнө бидний дурлал сарнисан...

Дурлал гэснээс "эрчүүдийн үнэр гадаад байдлаас нь илүү бүсгүйчүүдийг татдаг" гэж энд бичсэн байна лээ. Хүүхнүүд чихнээсээ гадна бас хамраараа дурладаг бололтой. Үнэрийг нь хүлээж авахгүй бол дотно харьцаанд орох найдвар бага байдаг гэж бас хаа нэгтээгээс уншсан шиг... Эрчүүд харин ямар байдгийн болдоо?



Сүрчигийн үнэртэй салхинд
Бараадаж удаан дагадаг сан

гэснийг бодоход тансаг, анхилуун үнэрт бас л татагддаг байхдаа...
Амьдрал дах үнэрийн ноёрхол
Үнэрийн зурхай

20 comments:

  1. Чи нээрээ ой сайтай шүү
    Юун мундаг санадйин бээ kkk

    Мэдээж онцгүй үнэртэй бол ямар ч хүний хажууд байх хэцүүштээ
    Энэд ижил хүйсийн хүмүүсийн найзлах ч орох байхдаа

    Лол

    ReplyDelete
  2. алийг нь санадаг юм бэ гэж? ккк саная гэж санаагүй тархины нэг буланд үлдчихсэн л байж байна...

    зун чамайг үнсэхэд сэнгэнэсэн үнэрийг ч бас санаж байна...чи наад гоё үнэрээрээ эрчүүдийг хуйлруулаад л явна уу ккк

    би ойрдоо нэг үнэрийг хүсэмжилээд...

    ReplyDelete
  3. .. би тэр хүнийг үнэртэж чаддаггүй гэсэн герман хэлц үг байдын.Утга нь би түүнд дургүй гэсэн үг. Тэгээд бодохоор үнэхээр үнэр бол яах аргагүй чухал шүү нас хүйс харгалзахгүйгээр бүхий л хүмүүсийн харилцаанд.

    ReplyDelete
  4. Би ч тэр хүсэмжилж байгаа үнэрийг бас төсөөлж байгаа шд. би бол сэрлийг сэдрээгч, биеийг догдллуулагч, тархийг өөр юуны ч тухай биш зөвхөн түүний тухай бодуулагч үнэрт дуртай гсн. хэхэ. Хүслийнжигүүр

    ReplyDelete
  5. шинэ талхны үнэрч гоё шүү хэхэ ойрдоо хүсээд байгаа үнэрийг болдог бол блог дээр чинь тавийд өгчмөөр л байшүү : )

    ReplyDelete
  6. үнэр чинь майррр чухал л даа, нээрээ би час тамхины үнэрт дуртай болцышд бас л чамтай адил шалтгаанаар хэхэ
    аа миний нэрийг хүмүүс намайг нууц болохоороо л ийм нэр өгсөн гэж боддог байх, үнэндээ secret wish брандийн annasui гэдэг ус таалагддаг болохоор, охидын ус л гэдийм билээ, гэхдээ үнэр нь их гоё, намайг мэдэрье гэвэл энэ усыг нэг үнэрлээд үзээрэй :)

    ReplyDelete
  7. Хэнийг яаж үнэрлэх гээд яарчихваа гээд гайхөөд л байсан чинь. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиурыг гарддаг байна шд гээлоо. хэхэ.
    Өлссөн байхад хоолны үнэр
    Хатсан байхад борооны үнэр
    Гансарцан байхад биеийн үнэр
    Хугассан байхад юуны ч юм үнэр

    Дэндүү сайхан санагданаа гээлоо хэхэ :P kkkkkk
    Хүслийнжигүүр

    ReplyDelete
  8. Үнэртэй ус алчууранд шингээгээд явуулж байсан нь асар арманчиг! Хүүхдийн үнэр ч гоё шүү.
    Нэг удаа сургуулийнхаа коридорт ханан дээрх пост уншаад зогсож байсан миний ардуур нэг хүн алхаад өнгөрсийн, би энэ зүүн ази зүгийн хүн байндаа гэж үнэрлээд эргээд харсан, яг л зөв байсан шөө.

    ReplyDelete
  9. Хамгийн сайхан үнэр ЭМ хүний үнэр дээ..тансаг анхилуун

    ReplyDelete
  10. Хэхэ Зоригтоо тэр үнэрээ дүрсэлдээ. мань чинь хэлж чаддагүй ээ. Сайхныг нь мэдээд байгаам мөртлөө хэхэ kkkkkkkk
    Хүслийнжигүүр

    ReplyDelete
  11. Чи тэгээд тэр үед нь хэлэхгүй яасийнбээ Тэгсэн бол тэр уснаасаа салахгүй байхгүй юуудаа lol

    Үнэрийг чинь санаад бн гээд хэлээчээ яадгийн

    Лол

    ReplyDelete
  12. үгээр дүрсэлж байхаар үнэр блог дээрээ тавьдаг болчих юмсан дээ тиймээ нөхдүүдээ

    ReplyDelete
  13. Үнэн худалыг сайн мэдэхгүй үнэр гэрэл болон дуу шиг долгиолог шинж чанартай байж магадгүй гэж эрдэмтэд судалж байгаа гэсэн тэхээр блог дээрээ үнэр тавихыг үгүйсгэхгүй

    ReplyDelete
  14. үнэхээр тийм болчихвол гоёоо. нэг гоё сүрчиг авах гээд амжихгүйн...гэртээ сууж байгаал интернэтээр үнэртэж үзэж байгаал авдаг болох нь байшд...бүүр гэрээс гардгүй хүмүүс бий болох байхдаа тэгвэл...

    ReplyDelete
  15. ter husemjileed bga uneriig chin taachihuu? B.....

    ReplyDelete
  16. аваад ирээч нааш нь...

    ReplyDelete
  17. Anna Sui, Secretwish надад таалагдсан...Secretwish Magic Romance гэдэг нь бүүр гоё санагдсан.

    ReplyDelete
  18. нээрээ би secretwish-ийг авахаар сэтгэл шулуудсан гэхдээ мэжиг романсийг нь :)
    үнэр нь ч гоё, нэр нь бас асарррр таалагдаад

    ReplyDelete
  19. тиймүү, тэрийг нэг үнэрлэж үзнээ

    ReplyDelete
  20. Чухлаа чухал хамартайгаа байсан цагт бол :P

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)