Pages

16.9.09

Зуун намар ингэж дурлахгүйгээс хойш...










Энэ дуу, энэ зураг, энэ шүлэг...
гурвуулаа таалагдаад бас одоо миний бодож байгаатай яг таараад...


you can say all things must end


you can smile and even pretend


and you can turn and walk away so easily


but you can't say, you don't love me anymore







Б.Ичинхорлоо : Зуун намар


Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагласаар л байх болно

Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
Зуун намар, зуун намар

11 comments:

  1. Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй...
    Зургаа дахин амьдарсан ч энэ дурлалаа би мартахгүй
    Зуун зууныг дамжих
    Зураг төөргөөр учирсан дурлалаа би умартахгүй

    Жигүүр

    ReplyDelete
  2. Би бол сайн ойлгохгүй бнадаг

    Хүнд дурлах юмсан даанч дурлах хүн олдохгүйн
    нээрээ шөөө чи надад л буруу байгаа гэх байхдаа нээрээ л алга whahaha

    Lol

    ReplyDelete
  3. зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
    зүгээр л харцаараа хайраа илгээж,
    зөөлхөн шивнэж дурлалаа илчлэхгүй....
    ёстой гоё зураг... юутай ч дөрвөлжин хайрцагандаа хадгаллаа шүү...

    ReplyDelete
  4. Өндөр үздэг арга болхоор юм билээ : )

    ReplyDelete
  5. Чадал хүрвэл зуун намар, зуун намар хайрланааа :)

    ReplyDelete
  6. zuun namar zuun havariig huleehgyigeer durlal uuruu yavaad ugdug yumaa. yavahaas n' umnu amjij durlaa gej...
    Z

    ReplyDelete
  7. goy zurag goy duu bas gaihaltai shuleg bna
    duug ni playlistendee nemeh gesen chin oldgui ee duuchniig ni helj ogooch :D

    ReplyDelete
  8. you can't say gedeg nertei duu
    duuchnii ner ni "chyi yu" genee

    ReplyDelete
  9. Б.Ичинхорлоо гуай шүлгээ их гоё уншдаг шд кк

    ReplyDelete
  10. энд байсан зургийг олох юмсан. Хадгалаад авчийсан Навч минь чамд байхгүйз? ккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)