Ойрд үзсэн гурван кино
1. Эхнэр маань нөхөрт гарав
Моногами буюу уламжлалт "нэг нөхөр нэг эхнэр" тогтолцооноос гажиж "нэг эхнэр хоёр нөхөр" гэсэн хувилбарыг санал болгожээ. Сайхан эхнэрээсээ салж үл чадах анхны нөхөр, эхнээсээ гэрлэх дургүй байсан, бүх насаараа нэг хүнийг хайрлаж амьдрах боломжгүй гэдгээ хэлдэг үзэсгэлэн гоо гэргий, авааль нөхрийг нь ахаа гэж дуудаад гүйдэг томоогүй боловч царайлаг удаах нөхөр... Учиртай гурван толгойн урьд хожид үзэгдээгүй соньхон хайрын түүх...
Эсэргүү санаа агуулсан гээд эрчүүд бол ялангуяа нулимаад гарч байна гэсээн үхэхэ. Миний хувьд бол бодит амьдралд биелэх боломжгүй нь ойлгомжтой ч гэсэн үнэхээр тэр хүүхний чадал чансаа нь хүрээд хоёр нөхөр нь хүлээн зөвшөөрч байгаа бол яагаад болохгүй гэж? гэсэн бодол төрсөөн...
2. My Sister's Keeper
Цусны хорт хавдар туссан охиныхоо амийг аврахын тулд ээж аав нь "донор" дүүг нь төрүүлж өсгөнө. Дөнгөж мэндэлсэн цагаасаа эхлээд 11 нас хүртлээ дүү нь эгчдээ хэрэгтэй бүхнийг өөрийн биенээс тасдан өгнө. Гэвч эгчийнх нь бие сайжралыг олохгүй байсаар нэг л өдөр дүүгийнхээ өрөөсөн бөөрийг авахгүй бол амь нас нь аюултай болдог. Дүү нь харин бөөрөө өгөхгүй гэж ээж аавыгаа шүүхэд мэдүүлнэ...
Тооноос чанар гэж үг байдаг шиг...Заавал урт наслах албатай ч билүү...Богинохон наслахдаа үзэж, харж, мэдрэх зүйлсээ амжуулсан бол, (мэдээж хүний хүсэлд хязгаар байх бишдээ) байгалийн жамыг сөрөн барин амьдралтай зууралдах хэрэг байгаа ч билүү... Явж байгаа хүнд бүх юм амархан байж болох ч үрээ алдах гэж байгаа эх хүнд тамын зовлон байх...Гэвч...бид бүгд үхдэг нь үнэн билээ...тэхээр яах ч аргагүй эвлэрэхээс өөр аргагүй зүйлс байх юмдаа...гэх мэт бодол төрсөн...
Киноны үйл явдалтай холбоогүй шалтгаанаар киног дахин үзэх шалтгаан бий болсон...дурсамж нэгээр нэмэгдсэн...
3.Ice Age 3
Охиндоо үзүүлэх гэж хамт очоод би өөрөө үзэж сэтгэлийн баясал эдлэв ккк. Охин маань үзэж байгаад унтаад өгсөн арай л нялхадсан бололтой. Өмнөх ангиудаасаа дутахааргүй хөгжилтэй санагдсан. Амьтад дурлалцаал, хүүхэд шуухдаа гаргацгаагаал...агаарын болон хуурай газрын том том тулаан өрнөөд л... амьдрал буцалж байна лээ дээ ккк
ээ энэ эхнийх нь ямар гоё кануу вэ, ядаж канун дээр... ккк гоё гоё
ReplyDeleteхэхэ харин тийм гоё кино байлээ...чамд олж үзүүлэхийнсэн... би аль жил гарны өмнөөс тоочиглож яваад одоо л зав гарган үзсийн
ReplyDeleteгое кино ч гое шүү
ReplyDeleteби кино үзэх лээрээ бас бөөндчихдөг юм.
Эхний кино сонирхолтоймаа
2 дах кино аймаар л юм охиноо аврахын тулд 2 дах хүүхдээ гаргаад тэр хүүхдээ хальт бас золиоосолчихож байгаамуу даа
эгчдээ өөрийнхээ биенээс тасдаж өгөөд дүүгийнх нь бие эрүүл мэнд амьдрал нь юу болж хоцрох уу бас л сонин л юм дүүг нь донор болгоод
3 дах кануны хувьд хөөрхөн шүү хүүхдийн кино үзэх
үзхийнсэн, даанч лангуагдаа сайн хүн чинь ккк, дүрсийг нь хараад эмоциор нь ойлгож инээж нтр үздиймуу, манайхан со кануу оруулж ирээлээдэг, иймийг нь оруулаад ирэхэд яадаг байнаа...
ReplyDeleteби найздаа ч хэлдэг л байсан л даа, 2 нөхөртэй болчхынсон гээл ккк
2 нөхөртэй болсноор үүсэж болох зөрчилдөөнийг хөндсөн хэрнээ амьдралд байж болох нэг шийдэл гэсэн утгаар нь харуулсан...бодох юм ихтэй хэрнээ хүнд биш...тун дажгүй кино...
ReplyDeleteзалуу нь ингэдийн...би чамд хайртай гээд
хүүхэн бас би ч чамд хайртай...
залуу нь хүүхнээ тэврээд... "чи минийх" гэсэн чинь
хүүхэн нь "би чамд хайртай, гэхдээ би чинийх биш"
хүний бие сэтгэлийг өмчилнө гэдэг утгагүй асуудал гэтэл хүн хайртай болохоороо өмчилж өмчлөгдөх гээд...дараа нь хайр нь хөрчихлөөр тэрүүндээ харамсаад л...
ХҮн болгон хувийн өмчтэй болох дуртай болохоороо юм юмыг л минийх л гэдэг.
ReplyDeleteЖич би энэ бол миний гэр, миний машин, миний хүү, миний эхнэр л гэдэг. Харин найзууд маань энэ бол манай эхнэр гэдэг. Эхнэр нь хаашаа ийн хэн нэгний дундын өмч аан гсн хэхэхэ. :P
жигүүр
айй хүнд биш хөнгөн тэр зүйл л надад яг одоо хэрэгтэй байхын, хэлгүй хүнд утга нь сайн гарахгүйм бна :(
ReplyDeleteМАНАЙ жигүүр юу гэнүү гсн хаха
ReplyDeletesoul минь, чи хүмүүсийг армаанчиг ертөнцдөө авчираад сэтгэлийг нь гэгэлзүүлээд юу ч юм хиймээр гэгэлгэн гуниг төрүүлээд байхымаа, ямар сайндаа би бичихээ больчихсон зүйлээ танайд л дэлгэчихээд байхын :)
ReplyDeleteсүүлийн үед танай үүдийг л их сахидаг болчиж :P
сайн дэлгэж сэврээвэл амархан хатаж эдгэрч магадгүй шдээ...:-)
ReplyDeleteЭнэ секрет таг байгаад байсан чинь энд соүлмэтийн үүдийг сахиад салахаа байчихаж кккк
ReplyDeleteСоүлмэтээ Секретийг явж юмаа бич гээд хөөгөөрэй :P
Олое гэвэл эндээс олохнээ секретийг ккккк
2 нөхөртэй болхийнсан.
ReplyDelete2 ураалаар үнсүүлээд л, 4 гараар илүүлвэл ч янзтай гоё байхдаа.
Бас хоёр хүнийг нэг нэгээр нь зарж хоолоо хийлгэж идчээд л хэвтэж байгаад жаргал гэдэг нь энэ юм болуудаа гэж дуулаад л хахаха
Лол
заавал нөхөр болгох хэрэг байна уу даа...зүгээр хоёр амрагтай болчуул наад хүсэл чинь биелийшд...
ReplyDelete2 нөхөр = ( хадам + хамаатан+ асаргаа + үл ойлголцол) x 2
гэхдээ яахав энэ бүхнийг үүрээд явах чадалтай хүүхэн байвал болохгүй нь юу байхав...
neeree tiim yum bn aaa
ReplyDeletezaza 2 BF haij bn geed zar ogchdog yumuu? kkk
TB-iin nevtruulgiin dooguur titr guilgenee gej
Lolli
soulmate минь ээ, би улс төрийн орогнол хүсжийн, намайг битий хөөгөөрэй ккк, үнэндээ би гэртээ харимааргүй байна :)
ReplyDeleteхэхэ би чинь secretwish-ийг ширээн дээрээ залцан хүн шдээ...ханиндаа гангар гунгар гэжийеөөө гэртээ харьж яадийн
ReplyDeleteСанШайныг бас урвуулнаа ккк
lollipop haha
ReplyDeletedalimand ni bi bas negiig zahidag yum biluu chihshig kkk
кино ч гоёо гоё
ReplyDelete