Pages

1.9.09

9 сарын 1



Өнөөдөр нээхх гоё өдөр байнаа. Цаанаа л нэг баяр хөөр цээжнээс буцалж ирээд л...Цаг агаар сайхан байгаа болоод тэр юм болуу? Хүн бас цэцэг шиг нар салхиар тэжээгддэг ургамал сан билүү? "Хүн өөрөө хайрын ургамал" гээд дуу байдаг даа...





Нэг хүн блогийг маань учиргүй магтсанд миний магнай тэнийж сэтгэл хөвсөлзөөд бичлэг оруулахгүй өнгөрч болмооргүй санагдлаа. Хэдэн ч жилийн өмнө юм дээ. Тоолох гэсэн гар, хөлийн хуруунууд лав дутаж байна. Өвөөтэйгээ хөтлөлцөөд аавынхаа явуулсан том орос цүнхийг үүрээд сургуульд явж байж билээ. Нэгдүгээр ангийханыг голоор нь жагсаагаад хичээлийн шинэ жилийн нээлт хийгээд л байсан. Дараа нь ангидаа ороод үзгээ гаргасан чинь би таглааг нь хэт хүчтэй татаад хамаг гараа чернильдээд хаясан. Багш маань миний гарыг хүүхдүүдэд харуулаад "энэ soulmate шиг чанга угзарч болохгүй зөөлхөн эргүүл, тэгэхгүй бол гар нь бэх болно шүү хүүхдүүдээ" гэж хэлж байсан.

Анхны хичээл тараад мөн л өвөөтэйгээ харихаар явсан. Аав маань том охиноо сургуульд орж байгаа гээд ил захидал явуулсан байсан. Өвөө түүнийг нь замдаа уншиж өгөөд л. Би харин яагаад ч юм ичээд л. Ичихээрээ дэргэд нь явж чадахгүй ард нь гарчихдаг байсийн. Бас цэв цэнхэр болчихсон хуруунуудаа өвөөгөөсөө нуугаад л. Өвөө минь өхөөрдөөд инээж байсан байхдаа...

Харих замаараа өвөө бид хоёр цэцэрлэгээрээ дайрсан. Би ангиасаа ганцаараа 7той сургуульд орсон тул надаас бусад нь цэцэрлэгийнхээ гадаа замын хашлага дээр сууцгааж байсан. Эгч ангийнхандаа бахархалтайгаар гараа харуулж бас цүнхээ гайхуулж нөгөө бацканууд руу хардаг харцаараа харчаад явжийж билээ.

Гэртээ хариад эмээ маань...гээд цааш нь бичмээр л байна тэхдээ энэ өдрийн тухай дурсамж ингээд дуусаа. Томдсон трикогоо татсан тухай бас санагдаад байгаан гэхдээ тэр лав хоёрдугаар ангид ордог жил байхаа. Хуучирсан тул аав ээж эмээ өвөө аль нь ч биш, хамаатны ах сургуульд хүргэж өгөхөөр ирээд, би нэг томдсон бор билүү хүрэн билүү трикотой явж байсан санагджийна. Тэхэд нэгдүгээр ангийхан бас л голоор жагсаад, эгч харин том болчихсон, хажуугийн хашлага дээрээс тэднийг хараад зогсож байснаа санадийн.



Энэ л сургуульдаа арван намар зорин очсон доо. Амьдралын минь салшгүй хэсэг болсон сургуулийн жилүүд. Тэр бүхний эхлэл нь болсон 9 сарын 1ний өдөр. Дэвтэр дээрээ он сараа бичихдээ 9дүгээр сарын 1н гээд л эхэлдэг байсан даа...За сургуулийн тухай дурсамжаа сүүлд үргэлжлүүлий...

16 comments:

  1. Би азгүй дандаа хоцорч очдог байсан.

    ReplyDelete
  2. Энэ азгүй хүн Жамбүүкүү :P.

    ReplyDelete
  3. харин?
    араас нь харахад их төстэй л юм тээ ккк

    ReplyDelete
  4. Ээж маань хүргэж өгч байлаа ... санаанд тод үлдсэн нь бага байна даа.. зүүсэн туузаа санаад байхын хэ хэ хэ

    ReplyDelete
  5. Надад өмнөх өдөр нь тод санагдаад...
    8 сарын 31-ний орой нойр хүрдэггүй байж билээ.Аав ээжийн авч өгсөн формны дээд талыг нь өмсөх нь ойлгомжтой .Доод талыг нь эрт хөгжсөн вкусны гайгаар үргэлж голно
    өрөөс 7 ах зулай дээр гишгэсэн ахыгаа гуйгаад манаад суудаг орой бол 8/31.
    Гарын дүйтэй ах маань формтой адилхан өнгө бүхий өмд оёж өгөхийг хүлээгээд л.
    Бага зэрэг банан хэлбэртэй хамгийн гол нь өмдний хормой гэх үү доор нь монжатак залгадаг нь үнэн саак харагдуулна даа...
    Яаая маргааш нь хэдэн жилдээ индүүдлэг нь гарахааргүй нөгөө өмдөө өмсөөд тоос хүрчих вий гээд гөвөөстэй. 6 жил ахыгаа 8/31(зөвхөн энэ өдөр үйл хийхэд сайн гсн байх шүү мань хүнд) болгонд манаж билээ.

    ReplyDelete
  6. нээх өөр мэдрэмж төрдийм шүү, сургууль дээрээ очиж сандал дээрээ суусан чинь жижигдээд хачин юм болсийшөө энэ зун...

    ReplyDelete
  7. 1 ангид ордог жилээ би хонх цохиж байсан. Бас нэг хэдэн үг хэлэх гээд ... хичээл эхлэхээс 7 хоногийн өмнөөс л цээжилж эхэлсэн... 9 сарын 1 болоод л... үгээ хэлээд эхлэх гэтэл мартаад, гацаад.... кккк ер нь тэрнээс хойш нүүр хагарсан байх гэж боддын. Тэгээл хонхоо цохиод л... ангидаа орсон доо...

    ReplyDelete
  8. 9-sariin 1 ene odor hicheelde ochih gej yardag bsan shaltgaanii neg maani hairlaj harj yavdag ohinoo harah gej yardgiinh bsnaas yum bolovuu? yamar chig l bsan ih l dogdolj ochdog bsansan. Tegeed l zeregcej suugaad odorjin shogloj bgaad l haridagsan. Bodvol huuhed ueiin hairaa ilchleh arga ch bsiim bolovuudaa. eeh huuhed nasaa gej

    ReplyDelete
  9. Hilde: ямаршуу охин байсан нь төсөөлөгдөж байнаа...бид анх уулзаж байсан тэр үе бас бүүр түүрхэн санагдаж байна... чиний форм чамд их хөөрхөн зохидог байсан шүү

    ReplyDelete
  10. Т: гачин хөөрхөн хүүхэд гараад гүйдэг байждээ хэхэ тэр үеийн чинь зургийг харах юм сан. Ялангуяа манжаатак...

    ReplyDelete
  11. Зоригт: хэхэ тэгийшд. Би бас төгсөөд хэдэн жилийн дараа сургууль дээрээ очсон чинь дандаа л жижигхэн хүүхдүүд гүйлдээд... би бас ийм жижигхэн байсан билүү гэж бодогдох шиг...

    үнэхээр өнцөг булан бүрээс нь хүүхэд нас минь үнэртсэн тэр газар даанч гоё шүү

    ReplyDelete
  12. навч: чи минь багын зургаа надад нэг явуулаарай. Хамгийн хөөрхөн, хамгийн цэвэрхэн охидууд урд зогсож үг хэлдэг байсан биз дээ? Бас цовоо хоолойтой :-Р

    ReplyDelete
  13. Аноним: /тэхдээ би хэн гэдгийг нь мэдцээн ккк/ би чигсэн сайн байсан хөвгүүнээ харах хамгийн гоё нь байсан. Тэхдээ зэрэгцэж суух нь байтугай үг солих зүрх зориг байдгүй байсиймөө. Энэ жил суга өсчихжээ гэсэн юм дотроо бодоостой ккк

    ReplyDelete
  14. Найз минь Hi5 дээрээ зурагаа оруулсан байгаа. Ккк
    хальтхан хараарай. Хачин царай муутай юм байсан санагдана...

    ReplyDelete
  15. үзсэнээр барахгүй комент үлдээсэн байшдээ би. энэ муу толгой юу ч санахаа байжээ. их хичээгээд жимийчихсэн... үүүүнэн хөөрхөн охин байжээ~~~

    ReplyDelete
  16. "Нэг хүн блогийг маань учиргүй магтсанд миний магнай тэнийж сэтгэл хөвсөлзөөд бичлэг оруулахгүй өнгөрч болмооргүй санагдлаа."

    гОЁ блогтой шүү энэ чинь одоо 4 жил гаруй бичжийшд бас л хүний амьдралын нэг хэсэгтэй хамт тэгээд бараг л амьдралынхаа бүхий л дурсамжаас бичцэн тэгээд бас гоё шүлэг гоё дуу тэгээд гоё номнууд ишлэлүүд гээд гоёо гоё ккк :P /үнэн шүү :)/

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)