15.9.09

Гуч гараад ирэхээр...




Гуч гараад ирэхээр цагийн урсгал улам хурдсаж, өдөр хоног солигдож байгаа нь анзаарагдахгүй шахам жирэлзээд эхэлдэг...Нөгөө талаар ирээдүйн талаарх гэнэн мөрөөдөл, биелэшгүй хүсэл аажмаар замхарч хүн өөрийн хэр хэмжээг мэдэрдэг...Залуу нас, хайр дурлал энэ бүхэн зуурдхан үзэгдээд өнгөрөх зурвасхан туяа гэдгийг ухаардаг...Алслан одох өнөөдөрийг баяртай хэмээн үдэхдээ...амьдралын нэгэн хэлтэрхийтэй салах ёс үйлдэж байдаг...





Дууны утга нь нэг иймэрхүү.
Зохиосон бөгөөд дуулсан хүн нь 32 насандаа амиа хорлосон юм гэнэлээ...Хорвоог хэт эрт таничихвуу бүү мэдээ...


Дахиад л нэг өдөр... надаас холдон одов
Тамхины утаа уруул даваад агаарт замхрах мэт...
Дахиад л нэг өдөр...өчигдөр болон үлдэв
Тархинд минь ямархан дурсамж үлдээгээд явнам


Ай, хуруун завсраар урсан одох залуу насаа
Алган дээр минь мөнхөд бүжнэ чинээ санасан юмсан
Алгуурханаар чи тэртээд одохуй
Алдарсан сэтгэл хоосорсон цээжээ би юугаар тогтооном




Цагийн эргэлт өнгөрсөн улиралыг авчрахуй
Цээжинд хургасан хайраа сэмхэн би үгүйлнэм
Хэзээ хаана хэрхэн гээснээ мэдсэнгүй
Хонгор сэтгэлээс арилахыг нь анзаарсангүй


Салхины аясаар хийсэн сарних хайр дурлалаа
Зүрхэн тольт дээр минь сийлээстэй чинээ бодсон юмсан
Санаа алдан, дахиад л нэг өдрийг би үдлээ
Салах ёс гүйцэтгэе, амьдралын нэгэн хэлтэрхий минь


Дашбалбар агсаны энэ шүлэг миний болхи орчуулгаас илүү дууны утгатай дүйж байх шиг санагдаад хамт тавилаа.


О.Дашбалбар


Цорын ганц давтагдашгүй өдөр
Цонхны цаана цэнхэрлэн өнгөрлөө
Өдрийг нэвт шөнийг харах
Өөрийн тэнхээг надад үлдээлээ
Байгалийн хишиг цагаан үүлэн
Багын андын захидал адил
Хэсэгхэн шиврэх зөөлөн бороо
Хэзээ ч сонсоогүй хайрын шивнээ
Үлэмж амгалан тэнгэрлэг өдөр
Үүрд одов уу, навчинд нуугдав уу?
Үлдээсэн дурсгал нь энэхэн шүлэг үү?
Үнэн хайр, гэрлийн урсгал уу?
Амьсгаа хурааж моддыг ажлаа
Амьтай юм шиг навчис нь сэрчигнэв
Орчлонд айлчлаад буцсан өдөр
Он жилүүдийн дусалхан нулимс!
Дээврийн цаана шөнийн тэнгэр
Дэлхийгээс тусдаа өөрийгөө хадгална
Оддын увидас надад хүртээлгүй ч
Орон дээрээ би нууцыг нь төсөөлнө
1997.09-р сар

37 comments:

  1. тунчиг гунигласаар одсон хүн болтой ...

    ReplyDelete
  2. Яаж ч зовж байсан амиа хорлохгүй гэж боддогийшд би...
    Өнгөрч байгаа бүхнийг амтлаад, ирж байгаа бүгдийг гараа тосоод алдалгүй авч амьдрахиймсан...

    Хүслийнжигүүр

    ReplyDelete
  3. гуч гараад ирэхээр гуниглах зүйл дэндүү их....
    гунигт хорвоог таниад ирэхээр гутрах зүйл асар их.... болоод л байх шиг..

    ReplyDelete
  4. амиа хорлосон эдр нь ч яахав...
    зүгээр л амьдрал дэндүү богинохон...тэрнийхээ тэх голд нь ирчээд харж байхад өөрийн эрхгүй гуниг төрөх юмөө

    ReplyDelete
  5. гуниглах тэхдээ муухай гэжүү? хүний сэтгэл хөдлөлийн нэг илрэл нь байхаа... үе үе ингэж гуних дуртай...ялангуяа улирал солигдоход түр ч атугай ийнхүү ганихран суух хэрэгтэй гэж боддийн

    ReplyDelete
  6. Дууг сонсох тусам гуниг төрөөд...
    Хүн яавал бүрэн дүүрэн сэтгэл хангалуун амьдрах бол гсн бодол тархинд эргэлдээд.
    Баяр гуниг жаргал зовлон ээлжлэхгүй, бас амьдрал нэг л өнгөтэй болчуул бид амьтнаас ялгагдахгүй болчих бизээ... Чамайг дагаад өнөөдөр бас гуниг зарлачихдагиймуу гээлоо

    Хүслийнжигүүр

    ReplyDelete
  7. нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулчаад
    нүднийхээ цаана гунигаа нуучихаад
    сэм сэмхэн түүнийгээ бодож
    сэтгэлээ сэмлэж дотроо шаналавч
    цаг хугацаа эмчийн ачаар
    цаашлан холдож байнадаа нууцхан дурлал минь...
    хэзээ би түүнийг хэнч биш мэт үл тоохоо мэдэхгүйм...
    яг л тэхий голд нь ирчлээ, цаашаа яаж насыг барна гэж хааяа бодогдох л юм...
    орчуулга таалагджийн, миний хажууд боловсорсон бүсгүй шиг байгаам :)

    ReplyDelete
  8. Цаг хугацаа эмч ч гэлээ. Миний шийдвэргүйгээр яач чадахгүй ээ тэр. Номын нэг хуудсийг нээхийн тулд хуучныг хаадгийн адил. Нэгний төлөө нөгөөг орхихоор бол шийдэх л хэрэгтэй байхдөө.

    хүслийнжигүүр

    ReplyDelete
  9. тэр шийдвэрийг сэтгэл зүрх гаргаж байнуу эсвэл нөхцөл байдлаас болоод аргагүйн эрхэнд мартахаас өөр сонголтгүй болж байна уу гэдэг хамаг юмны зангилаа байхаа...

    үлдсэн насаа "түүнгүйгээр" яаж барнаа гэж бодож байнуу?

    ReplyDelete
  10. хэзээ ч түүнийг өөрийн болно гэж мөрөөдөж байсангүй, гэхдээ ингэж их үгүйлнэ гэж бас бодоогүй...
    үлдсэн насаа түүнээр үргэлж дутаж амьдарна гэхээс л айж байна, өөрийн болохгүй зүйлдээ л хүн харамсаж явдаг болтой

    хүслийнжигүүрээ: номын хуудсыг хаа л гэдэг, яс юман дээрээ хаая гээд л хаачихаж болдог бол амар тээ, гэхдээ цаг хугацаа эмчийн ачаар хаагдах л байх гэж найджийн...

    ReplyDelete
  11. Guniglah neeree bas goyo shuu. Yunaas bolood baigaag n' medehgyi murtluu guniglaad l... Gunig chin jargaltai udruudiin ehleliig zugnudug yum shigee. Amia horluh tuhaid bol... am'draliin sain muug uzeegyi genen humuusiin hiideg ajil gej boddog. 19 nastaidaa bi amia horloh gej oroldoj baisan. Terhen zuur uzsen zovlongoo zovlon gej bodoj..uzsen buhen min har darsan zuud shig sanagdaad. gehdee tuunees iluu zovlon jargal ene horvood orshin togtnodogiig medsenees hoish amia horloh tuhai bodohoo baisan. Saihan yum zunduu olon baihad chin... hehe.. tiim ch amar buuj uguhgyi shuu. guniglaad, gutraag, gomdood, uyaraad, uyasaad, uujraad am'drana daa. am'dral saihaan. Yag l minii saya turhsen surchig shig.. denduu saihan unertei yum... Naizaa chamdaa hairtai shuu.
    Z.

    ReplyDelete
  12. Лемонс-ийн Хайртай дээр дуулдаг шдээ...

    Надаар чи дутаж үзсэнүү?

    хэн нэгнээр дутахын хэцүүг...үес үесхэн би ч бас мэдэрдэг юмаа...чам шиг хүндээр өвчлөх завшаан(?) хүн болгонд тохиодоггүй бололтой (сайн талаас нь харахыг хичээгээрэй♥)

    ReplyDelete
  13. Нилээд жилийн өмнө би нэг охиныг хараад түүнээс өөргүй бол амьдарахыг хүсэхгүй болтолоо дурласийн. Тэгээд заавал түүнтэй гэрлэнэ гэж шийдсийн. Бас л олон жил өнгөрсөн эцэст нь гэрлэсэн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөржийнэ. Заримдаа түүнээс минь өөр хэн нэгэн таалагдах ч гэрлэх үедээ амлаж байсан амлалт болгоноо, гаргаж байсан шийдвэр болгоноо санадагийн. Уналаа уналаа гэхэд миний очиж тулах цэг маань тэр шийдвэр минь шүү дээ.

    Цаг хугацаа аажимдаа мартуулж болох ч хэрэв би мартахыг хүсэхгүй бол нүүрэндээ баг зүүгээд зүрхэний хаа нэгтэй түүнийгээ тээгэд 2 амьдралаар амьдрах л болно шд. Тиймээс мартий хагаций гэж шийдвэр амар байх бишүү л гэх гээд л
    Хүслийнжигүүр

    ReplyDelete
  14. шийдвэл...

    ReplyDelete
  15. дурлал бол инстинкт
    гэрлэлт бол логик

    толгойгоороо мянга шийдээд зүрх өөрийг хүсдэг үе байдгиймдаа...

    ReplyDelete
  16. шийдвэрийг бол гаргачихсан л даа, мартах ёстой...
    одоо бол сэтгэлээсээ авч хаях гээд ном уншиж байна, ажлаа хийж байна, өөр зүйл хийх зав бага байна, тэхдээ бүх зүйлийг хийгээд байгаа хэрнээ л дотроос минь 7 сар гараагүй л байна, дахиад 7 сар өнгөрөхөд юу болохыг үнэндээ би хэлж мэдэхгүй юм, хичээгээд байхад алга болохгүй байснаа гэнэт үзэн ядалт болж ч болно, шийдвэр гаргаж болно түүнийгээ харин биелүүлэхэд асар их хүч эсвэл өөр нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр үгүй болох ШАНАЛАЛ шүү дээ энэ... би ч муу хүндээ...

    ReplyDelete
  17. wow энэ шүүдээ, миний нэг л урт тайлбарыг soulmate маань хялбархан хийчихэж, яг л ингэж хэлэх гээд байгаам...

    ReplyDelete
  18. Хайр бол шийдвэр
    Гэрлэлт бол хичээл зүтгэл
    Үр хүүхэд бол хариуцлага

    Эцсийн эцэст чи өөрийнхөө хийсэн бүхнийг өөрөө үүрээд л явах болно.
    i loved girl гэдэг номыг заавал олж уншаараа

    жигүүр

    ReplyDelete
  19. шал өөр өнцгөөс хараад байхшиг байна даа

    би бол хэнд дурлахаа сонгож шийдчээд явж үзээгүйм байна цаанаасаа л мэдэрдэг

    ReplyDelete
  20. Чи минь Lemons-оос иш татсаныг харахад сайхан харагдаж байна шөө kkk

    Би лав нас ахих тусмаа улам хөөрхөн, санхүүгийн хувьд эрх чөлөөтэй болж байгаам шиг санагддагштээ.

    10 төгсөх болон дээд сургуулийн үед царай муутай, хүссэн хувцасаа ч авч чадахгүй байсан санагддаг.

    Одоо бол...

    Лол

    ReplyDelete
  21. Лол
    сайхан хэллээ санал нэг байна өө. хэхэ

    ReplyDelete
  22. Лемонсын тэр дуу бол тасархайшд тэр чигтээ гуниг үнэртээд...

    ReplyDelete
  23. Goyo duu bainaa, lyric-g ni korea-aar ogooch please

    Suuye

    ReplyDelete
  24. жигүүр минь шааал өөр талаамс хараад байна, ямар сайндаа л эрчүүд ангарагаас эмэгтэйчүүд санчираас ирсэн юм бна гэж ярьж байхавдээ :) бид чинь шааал өөр өөр сэтгэдэг хүмүүс юм, гэтэл яах гэж ийм өөр хүмүсийг бурхан бүтээсэн юм болоо, ойлгох юм алга...

    ReplyDelete
  25. Neeree l 30 garaad ireheer amidral shal sonin sanagdah yumaa,yhmeer sanagdah ch udur baihiim,kkk.Yyrdiin amidrald tegsh jargal zohihgyi gej duu baidag daa...neeree l tegsh jargaltai amidral gej bdaddyi baihaa.Hyn byr l uuriin gesen amidraldaa tdhoi hemjeenii (hynii zovlon byr adilgyitei adil)zovlon yyrch yavahiimaa.teglee geed bosgoson amidralaa nuraah hetsyy,nuraahgyi baih bas hetsyy yumaa...iim tsagt sain nzuud deeree ochood l zad uilj avaad l taitgaraad ireheer zovlongoo martah shig boloh yumaa.Bysgyi bid chini bas hyn shyy dee,hyyhnyyd bidniig gomdoogood bdag hymyyst bas gomdoh tsag ni ireh l baih,kkk...za za yu bichchihev dee,daraa l tuhtai orj irehees.S.

    ReplyDelete
  26. Галзуу хүсэл

    Охин насанд галзуу хүслийг мэдрэх ч биш дээ
    Онгон бие бүрэг зан нь өвдөхөөс цаашгүй
    Огт амсаагүй балын амтнаас сэжиглэхээс цаашгүй
    Озож үнсэх оргилон тэмүүлэх нь хүслээс цаашгүй

    Өтөл насанд галзуу хүслийг мөрөөдөөд ч яахав
    Үдшийн болзоонд таяг тулан гүйлтэй нь биш
    Өвдгөө чичрүүлэн хормой сөхөн бүжиглэлтэй нь биш
    Үсээ тоолон шүдгүй амаар үнгэлтэй нь биш

    Галзуу хүсэл энэ л насанд минь зохидог нууц
    Гайхамшиг руу орчих мэдрэх мэдрүүлэхүйн хүслийн цэг
    Ялдамхан дуугарч янаглан хөдлөх эвслийн туйл
    Яахаас ч буцахгүй балын амтанд шунах нас

    A.Soyko

    30 garaad ireheer...S.

    ReplyDelete
  27. S: Галзуу хүсэл гэсэн энэ шүлгийг чирээд явж болохуу, их гоё санагдлаа

    ReplyDelete
  28. хүлээж тэсэхгүйнээ :P, аваад явлаа шүү, болохгүй гэвэл нь харин дараа нь устгачихя за

    ReplyDelete
  29. гоё шүлэг байнаа истоо гоё

    ReplyDelete
  30. bolnoo,ta nart taalagdsan bol yamai daa...S

    ReplyDelete
  31. Дуу орчуулна гэж үүнийг л хэлдэг байхдаа, надад туслаарай би дээр сайхан дуу оруулах гэж үзэж байгаан туслаач http://codex8.blogspot.com/

    ReplyDelete
  32. ene duuchnii ner hen bile? tsergiin tuhai duund n durtai.

    ReplyDelete
  33. http://www.youtube.com/watch?v=nXwXcyTby10

    김광석

    би бас дуртай

    ReplyDelete
  34. uu tiim.bayrlalaa.ene duuchniig gantsara sonsoh goy.

    ReplyDelete
  35. Unuudur gunigtai uitgartai baina
    Ene duug chin oloh gej l...

    Une ertnees bi haij baisan baina...
    Erduusuu neg tiim gunigtai baina...

    Tegj neg taivshrah gej l...
    Ertnees hoish haisan duu mini baina...
    Genen nas mini ungurchihuud baigaag bi ODOO l medej ehelj baina...

    ReplyDelete
  36. багахан ч болсон тайвшралыг олсон бол яамай даа. Иймэрхүү үе хүн бүхэнд л тохиолддог бололтой...

    ReplyDelete
  37. Энэ тэгж байгаад их философлог гэдэг билүү тийм блогоо хэхэ

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...