Pages

13.11.08

Time to say Goodbye


 Энэ захиаг минь олж уншихгүй ч тэр нэгэн залууд би ингэж бичмээр байнаа...


Сайн уу чи бид хоёр жаргалтай хүүхэд насандаа анх учирч богинохон боловч ариухан хайраа хуваалцаад салсан. Хэн хэн нь учир мэдэхгүй балчир байж дээ. Түүнээс хойш 10 жил өнгөрч би чамайг би эрж сурсаар байгаад холбоо барисан. Эхлэн танилцаж байсан үе шигээ догдолж байсан нь үнэн. Олон жилийн дараа ч гэсэн мартаагүй байгаад нь баярлаж байсан маань ч үнэн. Гэхдээ тэр догдлолоо, тэр дурсамжаа хадгалаад л бусдыг нь цэглэе. Амьдралын зам шулуухан сунайж нэг огтлолцоод салсан бол дахин уулзах цэг байх учиргүй юмсанж. Урьдын сайхан дурсамжаа хиртүүлэхгүйн тулд энэ нь дээр юм шиг байна.
Баяртай.



Мартаарай намайг... тэр намартай
Манантай, жавартай ч хүсэл шатааж
Бие шатсан, хайр шатсан тэр шөнийг
Битгий дурсаарай, санамаар байсан ч...
Мартаарай аяархан шивнэсэн үгсээ
Миний том том нулимстай
Эмзэгхэн охин бие, хөхний бяцхан товчийг
Эргэж л битгий дурсаарай
Энэ олон намрын дараа ...

Дутуу амталсан жаргал гэж байдаггүй юм
Дурлаад мартсан хайр гэж байдаггүй юм
Дурсамжинд чинь үлдсэн танхилхан бүсгүйг
Дулаахан харцтай гэргийгээ гэж бодоорой
Насаараа энгэрийг чинь дулаацуулах
Түүнийгээ л ганцхан санаарай
Намайг л битгий хайгаарай
Энэ олон жилийн дараа...




7 comments:

  1. tiim dee ungursun tsag hugatsaag erguulne gej baih bish...uragshlah l zam bna

    ReplyDelete
  2. yeah...dursaa l dursaa l bsan
    odoo ireeduigee muruudnuu...

    ReplyDelete
  3. Би лав мартах гээд ерөөсөө болдоггүй юм. Гэхдээ он цаг өнгөрөх тусам санах нь арайл бага болоод гоё дурсамж гээд л дурсдаг...

    ReplyDelete
  4. тийм л дээ би ч гэсэн мартахгүй ганцхан дурсамж чигт нь, сайхан чигт нь хадгалаад л баймаар. нандигнан хадгалахгүй бол сайхан дурсамжаа гутааж магадгүй санагдаад...

    ReplyDelete
  5. ёстой гоё бичсэн байна сайхан ч дурсамж байна :)

    ReplyDelete
  6. dursamj gej .............................................................................................ingeed l duuslaa sanagdahdaa hurtel neg iim tseg l bna shdee

    ReplyDelete
  7. энэ их дээр үед гарч байсан со кинолд ккк
    тэгсэн саяхан гараад дууссан

    http://www.youtube.com/watch?v=VvIDCvSzfak

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)