Pages

18.11.08

Cinemas...

Ойрдоо үзсэн хэдэн киноны тухай бичье.
1. The Duchess
2. Awake
3. Надтай гэрлээч
4. Felon


The Duchess

18-19 зууны Английн язгууртны хүрээлэнг чамин стиль хөгжилтэй зангаараа чимж байсан Девоншэ гүнгийн ахайтан Жоржианагийн тухай кино. Талийгаач болсон Диана гүнжийн амьдралтай маш төстэй юмуу гэж бодогдсоон. Сурвалжит гаралтай, гоо үзэсгэлэн цэцэн ухаанаараа хэнийг ч дагуулахгүй сэргэлэн бүсгүй Жоржиана ба түүний нөхөр өндөр дээд язгуурт Девоншэ гүн, тэдний хооронд албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн нууц амраг Бес Фостэр, Жоржианагийн хожуу учирсан амраг Чарльз Грей(хожим нь Английн ерөнхий сайд болсон). Энэхүү 4 хүний янаг амрагийн явдал, хачин хувь тавилангийн талаар гардаг. Жүжиглэлт OK, зураглал, үйл явдлын өрнөл ч гэсэн дажгүй, ерөнхийдөө таалагдсан.


Awake



Жил бүр 20 сая гаруй хүн бүтэн биеийн наркозонд ордог. Дийлэнх нь юу ч мэдрэхгүй амгалан нойрсоод сэрдэг. Ойролцоогоор 30 мянган хүнд ийм аз таардаггүй. Тэд бүх мэс заслын туршид оюун ухаан нь сэргэг, өвдөлтийг мэдэрч байдаг. Гэвч тэдний булчин нь хөдөлгөөнгүй, хашгирч тусламж гуйх ч чадал байдаггүй!!! Нью-Иоркийн талыг эзэмшдэг(гэж кинон дээрээ гарсан) учиргүй баян залуу, түүний хайртай бүсгүй, тэднийг дэмждэг залуугийн зүрхний эмч, тэднийг суухыг эсэргүүцдэг залуугийн ээж. Гол дүрүүд нь гэвэл ийм. Залуу зүрхний мэс заслын үеэр дээр бичсэн сэрүүн наркозын байдалд орсноор...түүнийг тойрсон хуйвалдааны тухай мэс заслын ширээн дээр сонсоно....
StarWars-д тоглож байхад нь гол дүрийн залууг таалж байсийн. Энэ киног ч бараг түүнээс болж үзсэн. Онц гойд сэтгэгдэл төрсөнгүй ээ. Жагсаалтнаасаа хаслаа гээлүү хэхэ



Надтай Гэрлээч

За энийг ч бүгд үзсэн биздээ. Монгол кино гэхэд хөөрхөн бүтээгдсэн байлээ. Гол дүрийн хоёр охин нь ямар ч царайлаг юм. Даанч жүжиглэлт авах юм алгаа. Хоёр залуу нь харин жүжиглэлт дажгүй, харахад ч гэсэн яахав хувцастай байхдаа болж байнаа. Нүцгэн цээж нь харин нэг нь гэдэстэй нөгөөх нь бүүр чүрчаак. Сайхан цээжтэй монгол залуу харж нүд сэтгэлээ баясгамаар байхын. Харахад ийм байвал барихад ямар байгаа бол гэсэн юм бодсон шиг үү айн. Тэр хоёр дундаас амрагаа болгохоор сонго гэвэл далдгануур бас чүрчаак ч гэсэн Болдоог нь сонгоноо. Аймаар дураараа сонголт хийгээстэй.



Гэхдээ миний эрх шд яадийн. Сүүлд тэр охинд эмэгтэй хүн бусдад биш өөртөө таалагдах гэж гоёдог байхгүй юу гэж хэлсэн нь аймаар таалагдаад. Овоо мэдрэмжтэй залуу шиг байгаан. За кинон дотроо л шүүдээ.



Гоё цээжний тухайд нээх тийм овойж оцойсон байх албагүй нэг иймэрхүү байхад бол аягүй excellent gorgeous шд. Дэндүү байна уу? Жирийн хүн биш ОД юм чинь энэ зэрэгтэй баймааршдээ аан...


Felon

Энэ ч яахав шоронгийн дууль. Таалагдаагүй дуустал нь үзээгүй, яаж дууссаныг нь яриулчихсан. Ганц харамсалтай юм нь Val Kilmer ийм болчих гэж дээ гэсэн...өчүүхэн харуусал... байлаа...

4 comments:

  1. uzsen ni gants l bna daa AWAKE. xe xe xe bas neeh ontsgoi medremj nadaa ch turuuleegui. unuudur bi yostoi teneg baidald orood buur uur hureed suujiina. neg teneg zaluu (uul ni harahad dajgui zaluu) ireed shine suljee muljee geed bla bla.... bi gedeg teneg amitan bas yadaj baihad terentei olon yum naanuu tsaanuu, yamar ch shaardlagag baihgui zugeer l ene geriin ezen end alga, daraa ireerei l gehgui.... tegeed neg geree ene ter bicheed l nuhruu ireheer ni bidend utasdaj holboo bariad shiidee helne biz geed l, ene gereegee orhichihoyo.... yoyo bas hagas hugasd ni namaig haanaas irsen ene ter, tegsnee manai ubuu mgl-s garaltai ene ter (turk garaltai zaluu baisiin) geed l... bla bla.... tegeed aygui garaad yabsanaa daraa ni kolleg ni utasdaj bgaa baihgui tegsnee uuruu yamar neg tulburiin asuudald hariu uguh uu geheer ni ugui ee bi uguhgui, bi bol suit busgui ehner ni bish gesen.... tegeed dahiad neg huuhen utasdaad uuruu yag ehner ene ter bishiim bna shdee tee bla bla bla.... suuld ni nuguu zaluu dahij utasdsanaa yag alban yosnii ehner ni bish yum bna shdee tee ene ter bla bla bla... bi ugaas daraagiin 7 honogt ergeed irehgui yu gesen chini chadahgui dahij enuugeer irehgui ene ter geed tenegtsiin.... yoyo minii buur uur hureed baihiin, ter teneg zaluugaas bolood bi aygui teneg azi huuhen bolj bgaa baihgui yu .... yoyoyoyo buur uur hureed baihiin ..... za za baahan demii yum bichib, sorry

    ReplyDelete
  2. зүгээрээ
    би чамайг элдэв гэрээнд үсэг зураад төлбөрт орчоогүй байгаа гэж айлаа. Наадуул чинь яахав яаж ийгээд л мөнгө салгачих санаатай тэгж ялаа шиг эргэлдээд байхгүй юу. Ядаргаатай хогнууд вээ...Сүүлийн утасдсанууд чамайг хараагүйшдээ. Ер нь тэд нар тэгж бодсон ч ямар хамаатайн цус
    харахад дажгүй залуунууд хааяа ингээд тэнэг байдийн шүү хэхэ

    за мартаж орхидооо
    аль хэдийн мартааск уу
    үнсье

    ReplyDelete
  3. Nadtai gerleech es busdiig ni uzsen yum ba. Awake chini huurhun kino shdee. Felon ch bas. The Duchess deer ter nuhriinh ni yaachaad bgaag ni yer oilgodogguin. Tiim goyo huuhentei suuchaal neeh sonin. Ter nuuts amrag ene teriinh ni huvid barag l umnuus ni uur huurch suusiishd.Tegeheer ikh l goyo hiisen bolj taaraa daa. hehe

    ReplyDelete
  4. Эхний 3-ыг үзсэн болой

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)