Pages

11.11.08

Миний интернэт түүх

10 жилийн өмнө интернэт гэдэг энэ нөхөртэй анх танилцаж байж билээ.

Хүмүүсийн бичилцээд байдаг имэйл гэдэг юмыг бичиж үзэж соёлыг гайхаж байваа. Тэгж яваад монстуднэтийн чат гэдэг чухал газрыг олж нээлээ. Миний амьдралын нэг шинэ хуудас нээгдэж байгаа нь тэр. Ёстой донтоно гэдэг нь болсондоо бараг. Америкд байдаг залуутай өдөржин шөнөжин чатлаад чатаар дурлах гэдгийг үзэв. Нэг зураг үзээд л, нилээд хэдэн удаа утсаар яриад л. Бусад нь дандаа л өнөө чатаараа. За тэгээд түүнээс гадна орон орноос холбогдсон нэр бүхий хэдэн чатчинтай найз нөхдийн нандин холбоог үүсгэж зуны амралтаараа бөөнд нь нэг уулздаг болвоо. Сүүлдээ ч архаг чатчин нэртэй, nick хараад намайг танихгүй хүнгүй бараг л Загалмайлсан Эх (хэхэ эм учраас) шахуу, шинэков орж ирвэл би ч андахгүй. IP info-г нь хараад л хэн хаанаас орж байгааг нь нүдэлдэг болтолоо лав 3 жил энэ үргэлжилсэн байхаа. Уулзсан нөхдийн тоо арван хурууг арван хуруугаар үржүүлснээс ч олон болоод ирсэн. Мэддэг нэг нь мэднэ дээ Hard Rock билүү тухайн үедээ хүмүүс хошуурдаг байсан нэг дискод нь чатыхны уулзалт зохиогдож зүс таних болоод үл таних журмын чатчин нөхдүүдтэйгээ тэнд учирч байж билээ. Нэг хананд нь прожектор залгаад чатын цонх нээчихсэн ирж чадаагүйнүүд нь тэрүүгээр чатлацгаагаад л. Зүс таних гэснээс бие биенийхээ зургийг өгч авалцах бол хамгийн эмзэг хэрнээ амин чухал асуудлын нэг байлаа. Digital camera нийтэд тархахаас өмнө тул гоё гарсан зургаа сканэрдэж ирээд л floppy disk дээр хадгалж авч явдаг байлаа. Тэр үед уулзаж танилцаж байсан хүмүүсээс одоо хүртэл холбоотой байгаа нь за яг 10ын дотор юмуу даа. Яг ч холбоотой гэж yahoo ID нь бол байж байдаг нутаг буцахаараа нэг уулзана даа гээд хадгалчихсан нь нилээд байгаа.



Чатын өвчин дарагдсанаас хойш хэдэн жилийн дараа pool community-д элсэн оров. Masse хэмээх өрөөнд цуглаад 5 секундын хугацаа тавиж байгаад л биллиардаж гарна шдээ. Оноо моноогоороо их үзэлцнээ. Дэлгэцэн дээрээ шугам тавих нь холгүй идэвхит нэгэн байлаа. Tournament зохиогоод л аварга нь болчуул хэрэндээ кайфтай. Гэхдээ хамгийн чухал чатлах асуудал мэдээж хоцрогдохгүй. Биллиардаж байснаа эмэгтэй гэж мэдвэл бууж өгч баринаа хүмүүс. Хэр удаан ингэж тоглолоо мэдэхгүй лав жил орчим болсон болуу. Хүмүүстэй их уулзаж бариагүй нэг хүү, нэг хүүхэнтэй л уулзаж байсан юм байна. Одоо ч гэсэн холбоотой хоёр дажгүй найзтай үлдсэн.


За үүнээс хойш нилээд хэдэн жил гэр бүл үр хүүхэд гээд өөр юм бодох сөхөөгүй, эсвэл сонирхолгүй ч юмуу амар жимэр аж төрвөө. Өдөр бүр давтагдах нэг л хэвийн амьдрал, би ч түүнээс илүүг хүсэхгүй тийм л байх ёстойм шиг. Тэхдээ өөрчлөлт ирсэн, би ажлаа солисноор арай өөр өдрүүд эхэлсэн. Эргэн тойрноо нэг хараад өөрийгөө нэг хартал. Тэртээ алсад санагддаг байсан 30 нас хаяанд ирчихсэн хаалга тогшиж байдгиймдаа. Юу билээ би өдийг хүртэлээ яаж амьдарлаа юун төлөө юуг хүсэж явлаа цаашдаа яах билээ нас гэдэг талийгаад өглөө шдээ, нөгөө богинохон залуу нас чинь ингээд л bye bye гэх гэж байнашдээ гээ л түмэн бодол толгойд бужигнаад ирсэн. Бодсоор байгаад зүү толгойноос цухуйхын алдад энэ бүхнийгээ гаргахгүй бол болохгүйнээ гэж ухаарахчаа аядав. Ингээд хүмүүсийн дунд моодонд ороод л сүйд болж байхад нь анзаараа чгүй өнгөрсөн блогийн ертөнцөд хөл тавилаа даа. Блог бичих санааг гаргаж өгсөн хүндэт найздаа энэ завшааныг ашиглаад tnx :-) Энэ хугацаанд дотор хуримтлагдсан юм тийм л их байсийм байхдаа, өдөр алгасахгүй бичээд байхад бичмээр юм цаана нь зөндөө их байхийн. Би ч элдэв шүүлтүүргүй багадаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан шигээ л хамаагүй бичээд байгаа. Хэн нэгэнд дотроо уудалж гаргаад хэлчихсэн юм шиг үнэндээ сайхан байгаа.

Хүн тэгээд цаашаа улам даврах юмаа. Өөртөө зориулж бичнэ гэчээд хүн comment үлдээжүү гээд аймаар байн байн харж байгаан. Өөр хүний блогийг уншиж суугаад блогчингууд уулзсан гэхээр нь би бас тэгж блог community-д элсэн ормоор санагдаж байгаан. Би ер нь мэддэггүй эсвэл мартчихсан л болохоос биш олон найзтай танилын хүрээ өргөн байхад дуртай хүн шиг. Гэр ажил хоёрын хооронд холхиж хэдэн жил амьдрахдаа яаж болж байсын одоо бодохоор гайхах юм. За тэгтэл нэг асуудал. Хорвоо дэлхий уудам, уншмаар блог үй түм байдаг хэзээ уншиж барнаа мэдэхгүй. Архаг блогчингуудтай хөл нийлүүлэх гэвэл лав хэдэн сар хэрэгтэйм шиг байна. Өнөөдөр шиг сайхан завтай өдрүүд үргэлжлээл байдаг бол сайхнаа. Амьдралаа сонирхолтой болгоноо :-)

21 comments:

  1. hi odooch netguigeer amidral tusuulugduhgui bshuu.Naizdaa zuvulhud bugdiig ni unshina gej yu bhav tsagch hurehgui neg heden goy bichlegtei huniig songoj avaad l unshij bhgui yu sana bodol niildeg neeree google reader bol blog unshihad ih tohiromjtoi yum bleeshd : ) (aimaar zuvulguu ugsun hehe)

    ReplyDelete
  2. aahan tiim dee
    bugdiig ni unshina gej mission impossible.
    haaya haaya end tendees ni unshij baital
    neg tsegtsreed ireh bailgui
    tnx 4 zuvluguu :)

    ReplyDelete
  3. netgui unuudriin bidnii amidral ch utgagui baih baih daa :)

    ReplyDelete
  4. monstudeneted yamar ID-gaar ordog baisiin

    ReplyDelete
  5. hehe nickee helchuul tegeed bi anonymous bhaa bolichino

    harin tiimee hilde net tasarval tog tasarsnaas dor bolj bnaa

    ReplyDelete
  6. hi.net gui bol tegeed l ertuntsuus tasarsan yum shig hav haranhui bolj baigaa yum daa. hehe ter yahoo pooliin masse room nees saldaggui bailaa.yamar idevhtei togoldog baisan yum be? hojigdood onoogoo aldsan bol hor shar hudulj dahij toglono hojvol minii onoo ted bolson geed ongirno.Udaan toglood ireheeree baga onootoi shinekovuudtai toglohgui gene.Zusee haraltsaagui ch gesen bie bienee sain meddeg naizuud boltsgooson bas bolooguiee hoorondoo bas hair durlal zarlaastai hehehehe. yahoo messenger online baisan ch masse roomee tsoojilchihno. heheh Gadaa baidag chatand ni conferense hiine.shil yum zadalj toiruulj uutsgaana, kino jujigiin gol baatar bolj byatshan baga taiz bolno.jishee ni neg n Romeo geed id avsan bol nuguuh n Juliet bolood orood ireh jisheetei buun hosuud bolson baisan hehehe.

    ReplyDelete
  7. hehe Ninj nadaas iluu todorhoi bichsen bna bi ch tomootoi...tend heden bumbug nuh ruu chiheestei uur tiim hair durlal murlal bgaaguishd gsn hehe

    ReplyDelete
  8. hehe.odoo ter ued togolj baisan humuus end baigaa suragtai. ter uedee bas japand baidag huuhen ouytanii amraltaaraa irj pooliihen uulzaldaj baisaniig bodvol poold unen horhoisoj hamt olon naiz nuhudtei boltsgooson yum bna. hehehe

    ReplyDelete
  9. ted nar uulzaad jinhene billiard tsohison boluu? :)

    ReplyDelete
  10. togloson neeree. Mglclub geed mgl hoolnii gazart uulzaad billiard togoltsgooson. Bi ch setgel huursun hun gar utasaaraa usa-d baidag bainga togoldog naiz zaluuruugaa utasdaad bas germany-d surch baisan busgui ruu utastdaad (amindaa bid nar end uulzatsgaaj bna geed ter uedee l lag kaif avch bailaa sh dee hehehe

    ReplyDelete
  11. aan goyiimaa saihan dursamj uldjee.
    nadad ch gesen tehed uulzsan hoyor naiziigaa bodohoor goyo shuu :)

    ReplyDelete
  12. Bi ch gesen ter tsag ue-ees chamtai taniltsaad ingeed saihan naziuud geed bie bieniihee husel muruudul, bodol sanaag huvaaltsaj, setgeliin dem, uram zorig ogch, anhaaral halamj tavij baidagt chin ih bayarlaj talarhdag yumaa.Bidnii enehuu hil hyazgaargui kiber ertuntsuur taniltsaj uerhsen uerhel maani odoo ch, tsaashdaa ireeduid ch gesen urgeljilseer baih bolno gedegt itgeltei bna.
    Gunee hundetgesen Ninj :)

    ReplyDelete
  13. hehe me 2
    genet hurim nairan deer ug bolj bgaamshig bolood yavchih chin...
    tnx dear :-)

    ReplyDelete
  14. lazantai minii yahoo ID
    orj ireed nickee helchih
    bi bas chataldag bsiin

    ReplyDelete
  15. Hi. bi bas ter uulzaltand ochij bailaa. Hamgiin ineedtei jinhene neree medehgyi bugd nickeeree duudaltsaad l...tegeed bie bienee taniltsuulaad l..."nuguu ... chin ene shuu dee, tanilts huu", "uu chi baisan yu muu? chamaig yag neg iimerhuu busgyi baih vii gej bodoj bailaa yag taasan baina", "hihi, bi bol chamaig ogt uuruur tusuulj bailaa. ingej neg uulzdag yum baijee"... ene yaraig sanaj baigaa hun baival comment uldeegeerei. Dahiad neg uchrahsan....

    ReplyDelete
  16. tuursuur turulduu gej chatiin naizaa endees olvol soninoo lazantai naizaa hehe

    tehed hugjiltei bsan shuu neeree

    ReplyDelete
  17. Anonymous hen be? nick ee ?

    ReplyDelete
  18. Lazantai gene uu? uur Id baisan uu?

    ReplyDelete
  19. хаха айр чатчин интернэтчин хүн байна доо

    "За тэгтэл нэг асуудал. Хорвоо дэлхий уудам, уншмаар блог үй түм байдаг хэзээ уншиж барнаа мэдэхгүй."

    ReplyDelete
  20. ээмр шд ккк
    одоо бас архаг блогчин болцон :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)