5.11.08

Мэдэхгүй байна, гэхдээ сайхан байна






Б.Эрдэнэсолонго
Мэдэхгүй байна гэхдээ сайхан байна

Чиний царай заримдаа нүдэнд харагддаг
Чиний яриа заримдаа чихэнд сонсогддог
Чиний инээд заримдаа зүүдэнд үзэгддэг
Чиний нүд заримдаа гунигтай байдаг
Энэ бүхэн хэр удаан үргэлжлэхийг
Мэдэхгүй байна, гэхдээ сайхан байна
Би чамайг хэн гэдгийг
Мэдэхгүй байна, гэхдээ сайхан байна

Чиний тухай заримдаа би өдөржин боддог
Чиний гарыг заримдаа атгахсан гэж хүсдэг
Чиний царай заримдаа нүдэнд харагддаг
Чиний эзгүйд заримдаа уйлмаар болдог
Энэ бүхэн хэр удаан үргэлжлэхийг
Мэдэхгүй байна, гэхдээ сайхан байна
Би өөрийгөө яагаад байгааг
Ойлгохгүй байна, гэхдээ сайхан байна

-----------------------------------------------------------











Tell him
Tell him that the sun and moon
Rise in his eyes
Reach out to him
And whisper
Tender words so soft and sweet
Hold him close to feel his heart beat
Love will be the gift you give yourself


Хайртай гэдгээ түүнд хэлээч
Хажууд нь очоод аяархан шивнээч
Харцанд нь наран саран нааддаг гэж
Хамгийн амтат жаргал бол чи гэж
Түүнд хэлээч


Дурласан гэдгээ түүнд хэлээч
Дэргэд нь очоод цээжийг нь налаач
Догдлох зүрхнийх нь хэмнэлийг сонсон
Дурлалын амтыг дураараа мэдрэн
Түүнийг тэврээч


------------------------------------


Уул нь их гоё үгтэй дуу шүү.
Утгыг нь илүү сайн илэрхийлэх гэхээр авьяас дутаад байнаа.

1 comment:

  1. ..., Гэхдээ сайхан байна

    сайхан байгуул л болоо шдээ

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...