Pages

19.11.08

Хар хайрцаг дотроо юу агуулав

Оюутан байхдаа хичээл дээр нэг иймэрхүү юм үзэж байлаа. Input ороход output гарна. Ямар output гарах нь голын black box дотор юу агуулагдсанаас шалтгаална. Тэхээр инженер бидний хийх ажил нь хүссэн output-ээ гаргаж авахын тулд хар хайрцаг доторхийг зөв ажиллагаатай бүтээх хэрэгтэй гэж байсан нь санагдаж байна.


Хүний тархи ч гэсэн үүнтэй төстэй. Гаднаас ямар нэг өдөөлт (stimulus) өгөгдөхөд үүнийг тархи боловсруулаад хариу үйлдэл (response) үзүүлдэг. Адилхан өдөөлтөнд тархи болгон ижил хариу өгөхгүй нь мэдээж. Тархинд агуулагдаж буй мэдээлэл, сэтгэхүйгээс хамаараад л харилцан ялгаатай үйл хөдлөлүүд илэрнэ.

Үүнийг хүмүүсийн өдөр тутмын харьцаанд, амьдралынх нь хэмнэлд оруулж бодоход хүн ямар нэг шийдвэрийг(output) гаргахдаа өгөгдсөн нөхцөл байдал(input) дээр өөрийн гэсэн зарчим, үзэл бодол, чиг шугам (black box)аа харгалздаг байх. Тэхээр энэхүү black box-доо юу агуулж ямар зарчимтай амьдрах вэ гэдэг чухал санагдаж байна.
Дээр нэг бичиж байсан attitude-ийн л бас нэг өөр тал нь л даа. Ямар ч орчин нөхцөлд positive attitude-ээр хандах, өөрөөр хэлбэл black box дотроо сайн сайхан өөдрөгийг эрмэлзэх зарчим агуулж байх гэх мэтээр. Миний хувьд өөрийн black box-доо
Happiness is a journey, not a destination
гэдгийг л бат тас хиймээр санагдаж байна. Хэзээ нэгэн цагт ирэх жаргалтай мөчийн төлөө одоо өөрт олдсон аз жаргалаа анзаарахгүй өнгөрөөмөөргүй байна. Том болоод л сайхан болно, сургуулиа төгсөөд л, ажилд ороод л, нөхөр хүүхэдтэй эсвэл мөнгөтэй төгрөгтэй байртай машинтай болохоороо л жаргалтай болох юм шиг санаж...Тэр хэмжээгээрээ өөртөө байсан баяр хөөр жаргалаа харахгүй өнгөрөөсөн юм шиг. Ирээдүйгээ бодохгүй биш мэдээж зориж зүтгэнэ, харин тэр зориж буй цаг мөч бүхэндээ баярлаж, бахархаж хөгжиж хөөрч амьдрах сан.



6 comments:

  1. heyooo goy bicheleg bnashdee(tsever unshigchiin nudeershuu hehe) box dotroh ed angiudaa sain tsegtslej zuv chigleld tavibal hichneen muu data input eer orsonch outputees garah ur dun sainaar bj ergeed uurt ni eyreg nuluutei bhnee hehe bi lav tegj oilgov endees dugnehed chi my sain boxnii zasvarch bolj taarchiinaa hehe.UU neeree nuguu duugaa bodoj olsonuu

    ReplyDelete
  2. ... harin ter black box dotroo tegeed l yu yug hadgalah chini asuudal bnaa. hamgiin ontsgui ni tsag hugatsaanii interbaluudad ene hairtsag dahi ni uurhlugduud baibal hereg alga. bi uuriinhiiguu tegj dugnej bna. hubisamhai gej, tegeheer yamar tsag hugatsaanii interbald baigaagaas hamaarch output bol bas yanz buriin ur dagabar abchiraad bgaam shigee. :)

    ReplyDelete
  3. harin tiimee hilde.
    neg hunees sonsohod uuriin zarchim, uzel bodol bolgoj bui zuilsee sain sanaj barimtalj baihiin tuld hanandaa bicheed hadchihdag gesen. Urgelj nudend tusaj bna gedeg bas l uur bh tee.
    Baga bagaar huvisah ch medeej baihaa chi gehdee ter chigtee shuu...minii l medeheer...
    unsie naiziigaa

    ReplyDelete
  4. Sonirholtoi bichleg baina shuu. Tegvel box-doo 2 heseg gargachihaach dee. Undsen bolon tuslah geed. Tsag hugatsaanaas hamaarahgyi ul huvirah undsen barimtlalaa gol hesegt n' bairluulaad dagaldah hesguuded busad tuslah zarchim, barimtlalaa tuhain nuhtsuld baidald tohiruulj uilchileheer tohiruulchihgyi yu. Bolomjiin sanagdaj baina.

    ReplyDelete
  5. тэгээч хө нэргүй чи нэг хэрэгжүүлээд ШБОС нэвтрүүлчих хэхэ
    ерөөс чамайг бага залуудаа их дуурайдаг байж билээ... найз хэрнээ эгч шиг

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)