Хоёр хөөрхөн зараа байжээ. Тэд өвлийн хүйтнийг хоорондоо наалдаж дулаахан өнгөрөөхөөр шийдэж гэнэ. Ойртож ирээд тэврэх гэтэл бие биеэ өргөсөөрөө хатгаад болдоггүй. Хол байя гэхээр даараад байдаг. Ингээд тэр хоёр өргөсөнд хатгуулахаар хэт ойрхон ч биш, бас дэндүү хол ч биш, яг хоёр биеийн илч нь хүрэлцэхээр зохистой зайнд ойртож очоод өвлийг дулаахан өнгөрүүлж гэнээ.
Хүмүүсийн дотно харьцаанд ч үүнтэй төстэй шинж ажиглагддаг (Hedgehog's Dilemma). Хайр дурлалдаа шатсан хүмүүс өөрийн гэсэн орон зайгаа хүртэл үгүй хийгээд бие биедээ дэндүү дөхөж очдог юм шигээ. Бидний хэн нь ч гэсэн өөрийгөө хамгаалах үл үзэгдэгч өргөсийг сэтгэлдээ агуулсан л байдаг. Дэндүү ойртсоны харгайгаар энэ өргөсөөрөө нөгөөхөө хатгаж, хамтын амьдрал хайр сэтгэлдээ цав суулгах нь цөөнгүй.
Шинээр relationship эхлэхдээ, өөрийн орон зайг хадгалж үлдэх, нөгөө хүнийхээ орон зайг мөн хүндэтгэж үзэх...бие биедээ өргөсний хурц үзүүр арай л хүрэхгүй тийм л зайд болгоомжтой дөхөж очих... хэрэгтэйм болуу гэж бодлоо.
Хаха за энэ бол бонус. Тайлбар хэрэггүй Happy Couple :-)
xa xa xa chi odoo hamaagui oirtbol urgus hatgana ene ter gechiheed tas tebreldsen 2-n zurgiig tabijee.... ug sanaa aimaar taalagdab, tegeed denduu ih oirtchihood nuguu hundee baigaagaaraa baih bolomjiig aldagduuldag baij bas magad yum....
ReplyDeletebiyeeree bol oirhon baih tusmaa goyo shdaa :)
ReplyDeleteharin tiimee nuguu hunee uuriin husseneer uurchluhiig oroldoh ch bas neg tom hurts uzuurtei urgusuur hatgaj bgaa l gesen ug
neeree tiim sanaa mash ih niilj baina. Naadah chin yostoi goyo zuirlel bolson baina shuu. Urgusuu gej...Bi urgusund hatguulah aimaar durgyi.
ReplyDeleteби ч дургүй тэхдээ хатгуулчаад тэрийгээ жаргал гэж эндүүрч явлаа хөөрхий
ReplyDeleteorgosiigdee hehe goy zuirlel bn
ReplyDeleteӨргөс өргөс бас дахин өргөс
ReplyDelete